SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх нь харилцагчийн мэдээллийн санг шинэчлэгдсэн, цэгцтэй байлгахад тусална. Ингэснээр цаг хэмнэж, алдаа гарах эрсдэлийг бууруулна.

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх боломж нь лид, контакт болон компанийн бүртгэлд ашиглагдана.

Энэ боломж таны Bitrix24 багцад байгаа эсэхийг шалгана уу.

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх үйл явц хэрхэн ажилладаг вэ?

CRM бүртгэлүүд дараах нөхцөлд автоматаар нэгтгэгдэнэ.

  • Формын бүх талбарын утга ижил байна. Жишээлбэл, ижил нэр, овог, утасны дугаартай хоёр contact байна. Хэрэв дор хаяж нэг талбарын утга ялгаатай бол CRM бүртгэлүүдийг гараар нэгтгэхийг санал болгоно.
  • CRM бүртгэлүүдийг нэг ажилтан хариуцдаг байна.
  • Lead -үүд Kanban харагдацын ижил шатанд байна. Хэрэв Lead -үүд өөр өөр шатанд байгаа боловч форм дахь Contact мэдээлэл ижил бол тэдгээрийг гараар нэгтгэнэ.
CRM давхардсан бүртгэлийг шалгахдаа дараах талбаруудыг ашиглана.

  • Lead: бүтэн нэр, компанийн нэр, утасны дугаар, имэйл.
  • Contact: бүтэн нэр, утасны дугаар, имэйл.
  • Company: компанийн нэр, утасны дугаар, имэйл.
Жишээнүүдийг авч үзье:

Автоматаар нэгтгэх. Paul болон Paul Smith гэсэн хоёр contact байна. Утасны дугаар нь ижил бөгөөд бусад талбарын утгууд таарч байна. Эдгээр contact автоматаар нэгтгэгдэнэ.

Гараар нэгтгэх. Paul болон Paul Smith гэсэн хоёр contact байна. Утасны дугаар нь ижил боловч компанид эзлэх албан тушаал нь өөр байна. Энэ тохиолдолд гараар нэгтгэнэ.

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх процессыг эхлүүлэх

Анхдагч тохиргоогоор давхардсан бүртгэлийг шалгах процесс автоматаар эхэлдэг. Гэхдээ та уг процессыг гараар эхлүүлэх боломжтой.

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх процессыг Bitrix24 администратор болон CRM бүртгэлийг засварлах, устгах эрхтэй ажилтнууд эхлүүлэх боломжтой.
[CRM дэх хандалтын эрх]

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх процессыг эхлүүлэхийн тулд:

  1. CRM хэсэг рүү орно.
  2. CRM бүртгэлийн табыг сонгоно. Жишээлбэл, Customers > Contacts.
  3. Settings (⚙️) дээр дарна.
  4. Duplicate control сонгоно.
  5. Change дээр дарна.
  6. Давхардсан бүртгэлийг шалгах талбаруудыг сонгоод Save дээр дарна.
  7. Start scan дээр дарна.

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх
CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх
CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх
CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх
CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

Бүх талбарын утга ижил байвал давхардсан бүртгэлүүд автоматаар нэгтгэгдэнэ. Харин дор хаяж нэг талбарын утга ялгаатай байвал CRM бүртгэлүүдийг гараар нэгтгэхийг санал болгоно. Та нэгтгэх бүртгэлүүдийг сонгох эсвэл боловсруулах шаардлагагүй бол алгасаж болно.

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

Давхардсан бүртгэлийг гараар нэгтгэхийн тулд:

  1. CRM дээр хадгалж үлдэх үндсэн бүртгэлийг сонгоно. Бусад давхардсан бүртгэл устгагдана. Хэрэв бүртгэл давхардсан биш бол Not a duplicate дээр дарна. Систем эдгээр бүртгэлийг дахин автоматаар нэгтгэхийг санал болгохгүй. Гэхдээ шаардлагатай тохиолдолд өөр хэрэглэгч дараа нь гараар нэгтгэж болно.
  2. Бүх бүртгэлийн талбарын утгыг шалгана. Утгууд ижил байвал автоматаар хадгалагдана. Харин утгууд ялгаатай бол хадгалах утгуудыг сонгоно. Олон утга оруулах боломжтой талбаруудын хувьд, жишээлбэл хэд хэдэн утасны дугаар болон имэйл хаягтай бол бүгдийг нь хадгалж болно. Зүүн талд нэгтгэсний дараах үр дүнгийн урьдчилсан харагдац гарна.
  3. Дараах сонголтуудаас нэгийг сонгоно.
  • Merge — нэгтгэх үйл явцыг дуусгана.
  • Merge and edit — бүртгэлүүдийг нэгтгээд, шалгах зорилгоор формыг нээнэ.
  • Later — нэгтгэх үйл явцыг түр цуцална.

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

Автоматаар нэгтгэсний дараа хамгийн түрүүнд үүсгэсэн форм хадгалагдаж, бусад нь устгагдана. Устгагдсан бүртгэлүүдийг History табаас шалгах боломжтой. Шаардлагатай тохиолдолд CRM Recycle Bin хэсгээс сэргээж болно.

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх тохиргоо

Анхдагч тохиргоогоор CRM өдөрт нэг удаа давхардсан бүртгэлийг шалгана. Шалгах давтамжийг тохиргооноос өөрчлөх боломжтой.

Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх тохиргоог lead, contact болон company тус бүрд нь тохируулна.

  1. CRM хэсэг рүү орно.
  2. CRM бүртгэлийн табыг сонгоно. Жишээлбэл, Customers > Contacts.
  3. Settings (⚙️) дээр дарна.
  4. Find and merge duplicates сонгоно.
  5. Давхардсан бүртгэлийг шалгах давтамжийг тохируулна. Автомат хайлтыг идэвхгүй болгох бол Never сонгоно.
  6. Save дээр дарна.

CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх
CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх
CRM дэх давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Давхардсан бүртгэлийг автоматаар нэгтгэх нь харилцагчийн мэдээллийн санг шинэчлэгдсэн, цэгцтэй байлгахад тусална.
  • Bitrix24 нь бүх талбарын утга ижил, бүртгэлүүдийг нэг ажилтан хариуцдаг, мөн lead-үүд Kanban-ийн ижил шатанд байгаа тохиолдолд CRM бүртгэлүүдийг автоматаар нэгтгэнэ.
  • Автоматаар нэгтгэсний дараа хамгийн түрүүнд үүсгэсэн форм хадгалагдаж, бусад нь устгагдана.
  • Анхдагч тохиргоогоор Bitrix24 өдөрт нэг удаа давхардсан бүртгэлийг автоматаар шалгана. Шалгах давтамжийг тохируулах эсвэл процессыг гараар эхлүүлэх боломжтой.