SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

CRM өгөгдөл экспортлох

CRM өгөгдлийг экспортлох замаар Bitrix24 -өөс өөр систем рүү шилжүүлэх, нөөц хуулбар үүсгэх эсвэл гуравдагч талын хэрэгслээр өгөгдөлд дүн шинжилгээ хийх боломжтой.

Харилцагчдын мэдээлэл экспортлох боломж таны ашиглаж буй Bitrix24 багцад байгаа эсэхийг шалгана уу.

[Үнийн мэдээлэл]

Харилцагчдын мэдээлэл экспортлох боломж таны ашиглаж буй Bitrix24 багцад байгаа эсэхийг шалгана уу.

[Үнийн мэдээлэл]

Экспортын нөхцөл

Дараах өгөгдлүүдийг экспортлох боломжтой.

  • Lead, deal, contact, company, үнийн санал, нэхэмжлэх болон ухаалаг процессууд.
  • Lead болон нэхэмжлэхийн тодорхой үе шатанд байгаа элементүүд.
  • Хэлцлийн борлуулалтын юүлүүр бүрийг тусад нь экспортлох боломжтой.

Зөвхөн шаардлагатай хандалтын эрхтэй хэрэглэгчид CRM-ийн өгөгдлийг экспортлох боломжтой.

[CRM үүрэгт суурилсан хандалтын эрх]

CRM өгөгдөл экспортлох

CRM өгөгдлийг зөвхөн List view (Жагсаалт харах) горимоос дараах форматаар экспортлох боломжтой.

  • xls — Excel хүснэгтийн формат. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, график байгуулахад ашиглана.
  • csv — Таслалаар тусгаарласан утгууд бүхий энгийн текстэн файл. Ямар ч текст засварлагч программаар нээж болно.

CRM өгөгдөл экспортлох

Экспорт хэрхэн хийх вэ?

1. Экспортлох CRM хэсгээ нээнэ. Жишээлбэл, Leads, Deals эсвэл Contacts.
2. List view (Жагсаалт харах) горимд шилжинэ.
3. Contacts хэсэгт Included in export сонголтыг ашиглана. Зөвхөн энэ сонголтыг идэвхжүүлсэн харилцагчид экспортлогдоно.
4. Энэ сонголтыг идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгохын тулд харилцагчийн мэдээллийн формыг нээх эсвэл бүлгээр үйлдэл хийх боломжийг ашиглана.
5. Зөвхөн шаардлагатай элементүүдийг экспортлохын тулд шүүлтүүр хэрэглэнэ. Экспортын файлд тухайн жагсаалтад байгаа бүх элемент орно.
6. Экспортлох талбаруудаа сонгоно. Файлд зөвхөн хүснэгтэд харагдаж буй талбарууд орно. Тэдгээрийг өөрчлөхийн тулд тохиргооны дүрс дээр дарж, шаардлагатай талбаруудаа сонгоно.
7. Settings хэсгийг нээж, экспортын форматаа сонгоно.
8. Шаардлагатай нэмэлт сонголтуудыг идэвхжүүлнэ.

  • Export all deal fields болон Export all contact and company fields — хэлцэл, харилцагч болон компанийн бүх талбарыг файлд оруулна.
  • Export detailed SKUs — бүтээгдэхүүний мэдээллийг файлд оруулна.
9. Run товчийг дарж, экспорт дуусахыг хүлээнэ.

[CRM дээр хайлт хийх]

CRM өгөгдөл экспортлох
CRM өгөгдөл экспортлох
CRM өгөгдөл экспортлох
CRM өгөгдөл экспортлох
CRM өгөгдөл экспортлох

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • CRM хэсэгт хандаж, жишээлбэл, Leads эсвэл Deals хэсгийг нээнэ.
  • List view (Жагсаалт харах) горимд шилжинэ.
  • Шүүлтүүр ашиглана.
  • Жагсаалтын тохиргооноос экспортлох талбаруудаа сонгоно.
  • Settings хэсгийг нээж, CSV эсвэл Excel форматыг сонгоно.
  • Run товчийг дарж, экспорт дуусахыг хүлээнэ.