SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

CRM ажиллах горим сонгох

Bitrix24 нь CRM -ийн Classic CRM (Lead-тэй) болон Simple CRM (Lead-гүй) гэсэн хоёр горимтой. Анхдагч байдлаар Simple CRM горим идэвхтэй байдаг.

Таны ашиглаж буй төлөвлөгөөнд Classic CRM горим ашиглах боломжтой эсэхийг шалгана уу.

Cloud төлөвлөгөөний үнэ

Classic CRM нь боломжит болон одоогийн харилцагчдыг ялгах, Lead маягт тохируулах, Lead -ийн үе шат үүсгэх боломжийг олгодог. Энэ горим нь борлуулалтын ачаалал ихтэй, томоохон байгууллагуудад тохиромжтой. Мөн Lead -ийн аналитик мэдээллийн тусламжтайгаар харилцагчид ямар сувгаар орж ирж байгааг шинжлэх боломжтой.

Lead-ийн тойм

Simple CRM горим нь Lead ашигладаггүй. Харилцагчаас ирсэн хүсэлт, дуудлага эсвэл имэйл бүр шууд Deal, Contact эсвэл Company болж үүсдэг. Энэ горим нь хүсэлтийг шуурхай боловсруулах, харилцагчийн мэдээллийг бүртгэхэд чиглэсэн жижиг борлуулалтын багт илүү тохиромжтой.

Хандалтын (Deal) тойм

CRM горим сонгох

Өөрт тохирох CRM горимыг веб хувилбар эсвэл Bitrix24 гар утасны аппликейшн ашиглан сонгох боломжтой. Үүнийг зөвхөн администратор болон CRM тохиргоог өөрчлөх эрхтэй ажилтнууд хийх боломжтой.

CRM-ийн хандалтын эрх

Вэб хувилбар

  1. CRM рүү хандана.
  2. Leads эсвэл Deals хэсгийг нээнэ.
  3. Settings (⚙️) дээр дарна.
  4. CRM mode -ийг сонгоно.
  5. Ашиглах горимоо сонгоно.
CRM ажиллах горим сонгох
CRM ажиллах горим сонгох

Мобайл апп

  1. CRM рүү хандана.
  2. Leads эсвэл Deals хэсгийг нээнэ.
  3. Баруун дээд буланд байрлах гурван цэг (...) дээр дарна.
  4. CRM mode сонгоно.
  5. Ашиглах горимоо сонгоно.
CRM ажиллах горим сонгох
CRM ажиллах горим сонгох

CRM горим солих

Та CRM горимыг хүссэн үедээ солих боломжтой. Жишээлбэл, харилцагчийн бааз тань өргөжиж, харилцагчдыг ангилан удирдах шаардлагатай болсон бол Simple CRM -ээс Classic CRM рүү шилжиж болно.

Classic CRM -ээс Simple CRM рүү шилжих үед бүх идэвхтэй Lead -үүд автоматаар Deal болон харилцагч болж хөрвүүлэгдэнэ.

Вэб хувилбар

  1. CRM рүү хандана.
  2. Leads эсвэл Deals хэсгийг нээнэ.
  3. Settings (⚙️) дээр дарна.
  4. CRM mode сонгоно.
  5. Ашиглах горимоо сонгоно.

Classic CRM -ээс Simple CRM рүү шилжиж байгаа бол идэвхтэй Lead -үүдийг хэрхэн Deal болгон хөрвүүлэхийг тодорхойлох Хандалт үүсгэх горимыг тохируулна.

CRM ажиллах горим сонгох

Харилцагч үүсгэх. Хандалт бүрт Contact эсвэл Company үүсгэх эсэхийг шийднэ. Шаардлагатай бол хоёуланг нь сонгож болно.

Хандалтын дамжлагыг сонгох. Хэрэв олон дамжлагатай бол хандалтыг аль дамжлагад үүсгэхээ сонгоно.

Борлуулалтын дамжлагууд

Don't close activities after conversion. Энэ сонголтыг идэвхжүүлбэл Lead дээр төлөвлөсөн бүх үйл ажиллагаа Deal руу хөрвүүлсний дараа нээлттэй хэвээр үлдэнэ. Ингэснээр тухайн үйл ажиллагааг Хандалт дээр үргэлжлүүлэн боловсруулах боломжтой.

Хэрэв энэ сонголтыг идэвхгүй болговол хөрвүүлэх үед бүх үйл ажиллагаа автоматаар дууссан төлөвт шилжинэ.

CRM -ийн Universal activity

CRM ажиллах горим сонгох

Мобайл апп

  1. CRM рүү хандана.
  2. Leads эсвэл Deals хэсгийг нээнэ.
  3. Баруун дээд буланд байрлах гурван цэг (...) дээр дарна.
  4. CRM mode сонгоно.
  5. Ашиглах горимоо сонгоно.
CRM ажиллах горим сонгох
CRM ажиллах горим сонгох

Classic CRM -ээс Simple CRM рүү шилжих үед идэвхтэй Lead -үүдийг хэрхэн хөрвүүлэхийг тодорхойлох Хандалт үүсгэх горимыг тохируулна.

Хандалтын дамжлагыг сонгох. Хэрэв хэд хэдэн дамжлагатай бол хандалтыг аль дамжлагад үүсгэхээ сонгоно.

Харилцагч үүсгэх. Deal -ын хамт автоматаар ямар CRM элементийг үүсгэхээ сонгоно: Contact эсвэл Company. Шаардлагатай бол хоёуланг нь сонгож болно.

CRM ажиллах горим сонгох

Үйл ажиллагааг Deal рүү шилжүүлэх. Энэ сонголтыг идэвхжүүлбэл Lead дээр төлөвлөсөн бүх үйл ажиллагаа Deal рүү хөрвүүлсний дараа нээлттэй хэвээр үлдэнэ. Ингэснээр та тэдгээрийг Deal дээр үргэлжлүүлэн боловсруулах боломжтой.

Хэрэв энэ сонголтыг идэвхгүй болговол хөрвүүлэх явцад бүх үйл ажиллагаа автоматаар дууссан төлөвт шилжинэ.

CRM ажиллах горим сонгох

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 нь Classic CRM (Lead -тэй) болон Simple CRM (Lead -гүй) гэсэн хоёр горимыг санал болгодог. Анхдагчаар Simple CRM горим идэвхжсэн байдаг.
  • Classic CRM нь боломжит болон одоогийн харилцагчдыг ялган удирдах, Lead маягт тохируулах, үе шат үүсгэх боломжийг олгодог. Энэ горим нь борлуулалтын ачаалал ихтэй, томоохон байгууллагуудад тохиромжтой. Мөн Lead -ийн аналитик нь харилцагчдын эх үүсвэрийг тодорхойлоход тусалдаг.
  • Simple CRM нь Lead ашигладаггүй. Харилцагчаас ирсэн хүсэлт, дуудлага эсвэл имэйл бүр автоматаар Deal, Contact эсвэл Company болж бүртгэгддэг. Энэ горим нь хүсэлтүүдийг шуурхай боловсруулах, харилцагчдын мэдээллийг бүртгэхэд төвлөрдөг жижиг борлуулалтын багт тохиромжтой.
  • CRM горимыг хүссэн үедээ солих боломжтой.
  • Classic CRM -ээс Simple CRM рүү шилжих үед бүх идэвхтэй Lead -үүд автоматаар Deal болон харилцагч болж хөрвүүлэгдэнэ.