Website widget
Website Widget нь харилцагчид танай вэбсайтаас шууд холбогдох боломжийг олгодог хэрэгсэл бөгөөд ирсэн бүх хүсэлт автоматаар CRM -д хадгалагдана. Website Widget -д дараах боломжуудыг нэмэх боломжтой.
- Live Chat — Вэбсайтын зочидтой тухайн цаг хугацаанд чатлах.
- CRM форм — Хүсэлт, захиалга болон холбоо барих мэдээлэл цуглуулах.
- Сошиал сүлжээ болон мессенжерүүд — Харилцагч өөрийн хүссэн харилцааны сувгаар холбогдох боломжийг олгох.

Энэ нийтлэлд:
Website Widget үүсгэх, тохируулах
- CRM хэсэг рүү хандана.
- Sales хэсгийг нээнэ.
- Sales channels сонгоно.
- Website Widget дээр дарж бүх Widget -ээ харна.
- Bitrix24 нь устгах боломжгүй стандарт Widget -ийг анхдагчаар үүсгэдэг. Та шаардлагатай тохиолдолд тохиргоог өөрчлөх эсвэл идэвхгүй болгох боломжтой.
- Шинэ Website Widget үүсгэх бол Create widget дээр дарж, Widget -ийн нэрийг оруулна.



Website Widget -д сувгууд холбох
Website Widget -д сошиал сүлжээ, мессенжер, CRM форм болон Callback холбож болно. Ашиглахыг хүссэн сувгаа идэвхжүүлэхийн тулд унтраалгыйг асаана.
Open Channels. Open Channel -ийг сонгоод Live Chat, WhatsApp зэрэг ашиглах сувгуудаа идэвхжүүлнэ. Өөр Open Channel нэмэх бол Add Open Channel дээр дарна. Ингэснээр өөр өөр Open Channel -д холбогдсон сошиал сүлжээ болон мессенжерүүдийг нэг Website Widget дээр ашиглах боломжтой.
Хэрэв харилцагчид зөвхөн ажлын цагаар холбогдох боломжтой байхаар тохируулахыг хүсвэл Open Channel -ийн ажлын цагийг тохируулна. Энэхүү тохиргоо нь тухайн Open Channel -д холбогдсон бүх сувгуудад үйлчилнэ.
Open Channel үүсгэх болон тохируулах

CRM форм. Захиалга өгөх, үйлчилгээ захиалах зэрэг зорилгоор харилцагчийн мэдээллийг цуглуулах CRM формыг Website Widget -д нэмэх боломжтой. Өмнө нь үүсгэсэн CRM формыг сонгох эсвэл шинээр үүсгэж болно.
CRM форм үүсгэх болон тохируулах

Callback. Энэ нь харилцагч утасны дугаараа үлдээдэг CRM форм юм. Хэрэв тухайн CRM формыг хариуцсан ажилтан дуудлага хүлээн авах боломжтой байгаа тохиолдолд систем автоматаар дуудлага хийж, харилцагчтай холбодог. Харин дуудлага хүлээн авах боломжгүй тохиолдолд ажилтан CRM формоос харилцагч руу буцаан залгах боломжтой.
Queue group тохируулах
Өмнө нь үүсгэсэн Callback формыг сонгох эсвэл шинээр үүсгэх боломжтой. Мөн ажлын бус цагаар ирсэн дуудлагыг хэрхэн боловсруулахаа тохируулна.
- Callback товчийг нуух.
- Харилцагчийн мэдээллийг хадгалж, мэдэгдэл харуулах.
Таны ашиглаж буй багцад Callback боломж байгаа эсэхийг шалгана уу.
Bitrix24 багцууд болон үнийн мэдээлэл

Ажлын цаг болон сувгийн харагдах байдлыг тохируулах
Working time preferences. Open Channels, CRM форм, Callback зэрэг суваг бүрээр харилцагчид хэзээ холбогдох боломжтойг тохируулна.
- Configure дээр дарна.
- Show only during work hours сонголтыг идэвхжүүлнэ.
- Цагийн бүс (Time zone) сонгоно.
- Амралтын өдрүүдээ тохирох нүдийг сонгон тэмдэглэнэ.
- Албан ёсны амралтын өдрүүдийг зайгүйгээр таслалаар тусгаарлан оруулна. Жишээлбэл: 01.01,04.07.

Widget display settings. Website Widget -ийн сувгууд танай вэбсайтын аль хуудсанд харагдахыг тохируулна. Жишээлбэл, Live Chat -ийг зөвхөн нүүр хуудсанд харагдахаар тохируулах боломжтой.
Configure дээр дарж дараах сонголтуудаас нэгийг сонгоно.
- On all pages except — Widget харагдах шаардлагагүй хуудсуудын хаягийг оруулна.
- On selected pages only — Widget харагдах хуудсуудын хаягийг оруулна.

Автомат угталтын мессеж нэмэх
Харилцагчдын анхаарлыг татахын тулд автомат мессеж үүсгэнэ. Вэбсайтын өөр өөр хуудсанд өөр өөр мессеж тохируулах боломжтой. Жишээлбэл, нүүр хуудсанд ерөнхий мэндчилгээ, бүтээгдэхүүний хуудсанд тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой өөр мэндчилгээ харуулж болно.
1. Мессежийг хаана харуулахыг сонгох:
- On all pages — Ижил мессеж бүх хуудсанд харагдана. Шаардлагатай тохиолдолд тодорхой хуудсуудыг хасаж болно.
- Only on selected pages — Мессеж зөвхөн таны сонгосон хуудсуудад харагдана.
3. Өөрийн мессежийг оруулах эсвэл анхдагч текстийг ашиглана.
4. Мессежийг шууд эсвэл тодорхой хугацааны дараа харуулах эсэхийг тохируулна.

Widget загвар өөрчлөх
Баруун талын самбараас дараах тохиргоонуудыг өөрчлөх боломжтой.
- Widget -ийн дэвсгэр болон дүрсний өнгийг вэбсайтынхаа өнгө төрхөд тохируулах..
- Widget -ийн хуудсан дээрх байрлалыг тохируулах .
- Харагдах хугацаа — Хуудас ачаалмагц шууд эсвэл тодорхой хугацааны дараа Widget харуулахыг сонгох.
- Гар утасны төхөөрөмж дээр Widget харагдах эсэхийг тохируулах.
- Powered by Bitrix24 — Энэ тэмдэглэгээг нуух боломжтой.
- Widget -ийн хэлийг сонгоно. Хэлийг өөрчилсөн ч гараар оруулсан текстүүд (жишээлбэл, автомат мэндчилгээний мессеж) автоматаар орчуулагдахгүй.
Таны ашиглаж буй багцад "Powered by Bitrix24" тэмдэглэгээг нуух боломж байгаа эсэхийг шалгана уу.
Bitrix24 багцууд болон үнийн мэдээлэл


Widget -ийг вэбсайтад нэмэх
Bitrix24 дээр үүсгэсэн сайт болон бусад платформ дээрх вэбсайт дээр Widget нэмэх боломжтой.
Хэрэв сайт Bitrix24 дээр үүсгэсэн тохиолдолд
- Sites and stores хэсэгт хандана.
- Sites -ийг нээнэ.
- Тухайн сайтын хажууд байрлах гурван цэг (...) дээр дарна.
- Configure site -ийг сонгоно.
- Site settings таб дээрээс ашиглах Website Widget -ээ сонгоно.
- Өөрчлөлтийг хадгална.


Хэрэв вэбсайт өөр платформ дээр байрладаг тохиолдолд
- Widget -ийн жагсаалтыг нээж, ашиглах Widget -ийнхээ хажуу дахь Embed code дээр дарна.
- Copy to clipboard дээр дарна.
- Хуулсан кодыг вэбсайтын загварын код дахь </body> хаалтын тагийн өмнө байршуулна.


Хэрэв Bitrix24 On-Premise ашиглаж байгаа тохиолдолд Website Widget зөв ажиллахын тулд Main модулийг хамгийн сүүлийн хувилбар болгон шинэчилнэ үү.
Website Widget -ийг түр хугацаанд идэвхгүй болгож, харилцагчдаас шинэ мессеж хүлээн авахаа зогсоохын тулд Website Widget -ийг вэбсайтаасаа устгах эсвэл идэвхгүй болгож болно.
Website Widget устгах
Widget удирдах
Бүх Website Widget -ээ харах болон удирдахын тулд CRM → Sales → Sales channels → Website Widget хэсэг рүү хандана.
- Edit — Widget -ийн тохиргоог өөрчилнө.
- Embed code — Widget -ийг гуравдагч талын вэбсайтад нэмэх кодыг хуулна.
- Disable — Widget -ийг түр хугацаанд идэвхгүй болгож, вэбсайтын зочдод харагдахгүй болгоно.
- Delete — Widget -ийг бүрэн устгахын тулд (×) дүрс дээр дарна.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Website Widget нь харилцагч танай вэбсайтаас шууд холбогдох боломжийг олгодог бөгөөд бүх хүсэлтийг автоматаар CRM -д хадгалдаг. Та стандарт Widget тохируулах эсвэл шинээр үүсгэх боломжтой.
- Widget бүрт сошиал сүлжээ, мессенжер, CRM форм, Callback зэрэг сувгуудыг нэмэх боломжтой.
- Widget -ийг вэбсайтын аль хуудсанд, хэзээ харагдахыг тохируулж болно.
- Харилцагчдын анхаарлыг татахын тулд автомат мессеж үүсгэж, вэбсайтын өөр өөр хуудсанд, өөр өөр мессеж харуулах боломжтой.
- Widget харагдах байдлыг өөрчлөх боломжтой. Үүнд дэвсгэр болон дүрсний өнгө, хуудас дээрх байрлал, харагдах хугацаа, гар утсан дээр харагдах эсэх, Powered by Bitrix24 тэмдэглэгээ, хэлний тохиргоо багтана.
- Widget -ийг Bitrix24 дээр бүтээгдсэн вэбсайт болон бусад платформ дээрх вэбсайтад нэмэх боломжтой.
- CRM → Sales → Sales channels → Website Widget хэсэг рүү хандаж бүх Widget -ээ харах, тохиргоог нь засварлах, Embed code -ийг хуулах, Widget -ийг идэвхгүй болгох эсвэл устгах боломжтой.