SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Queue group тохируулах

Bitrix24 Telephony цэсний Queue group нь орж ирсэн дуудлагыг хэрэглэгчдэд нэг нэгээр нь дарааллын дагуу хуваарилдаг. Энэ нь хүлээлгийн хугацааг багасгаж, хэлтсийн ажилтнуудын ачааллыг жигд хуваарилахад тусалдаг. Хэрэв утасны дугаарын тохиргоонд Queue group оноогоогүй тохиолдолд орж ирсэн дуудлага танд хүрэхгүй.

Queue group -ийн тохиргоо руу хандахын тулд:

  1. CRM → Sales → Sales channels → Telephony хэсэг рүү хандана.
  2. Configure telephony дээр дарна.
  3. Queue groups -ийг сонгоно.
Queue group тохируулах

Шинэ Queue group үүсгэхийн тулд баруун дээд буланд байрлах Add queue group дээр дарна. Харин байгаа Queue group засварлах бол Menu (☰) → Edit -ийг сонгоно.

Queue group тохируулах

Орж ирсэн дуудлагад Queue group тохируулах

Queue group нэрийг оруулаад дараах тохиргоонуудыг хийнэ. Үүнд:

Queue. Орж ирсэн дуудлагад хариулах Bitrix24 хэрэглэгчдийг сонгоно.

Group extension number. 4 хүртэлх оронтой дотоод дугаар (Extension number) оруулж, Queue group -тэй шууд холбогдох боломжийг тохируулна. Ингэснээр байгууллагын ажилтнууд Bitrix24 -ээр дамжуулан тухайн дотоод дугаарыг ашиглаж Queue group -тэй холбогдоно. Мөн харилцагчид дотоод дугаарыг оруулснаар Queue group -тэй шууд холбогдоно.

Queue group -ийн тохиргоонд дотоод дугаар оруулсны дараа утасны дугаарын тохиргоо руу хандаж Extension number processing сонголтыг идэвхжүүлнэ. Ингэснээр дуудлага Queue group -д зөв чиглэгдэнэ. Дотоод дугаар оруулах боломж нь зөвхөн угтах IVR тоглож байх үед ажилладаг.
Утасны дугаар тохируулах

Distribute calls among Bitrix24 users in this queue group. Дуудлагыг дараах аргуудаар хуваарилах боломжтой.
Exactly as enqueued — Дуудлагыг дарааллын дагуу хуваарилна.
To everybody — Дуудлага бүх ажилтанд нэгэн зэрэг очно.
Evenly — Дуудлагыг ажилтны хооронд жигд хуваарилна.

Хэрэв Evenly сонголтыг ашиглавал хамгийн удаан хугацаанд дуудлага хүлээж аваагүй ажилтанд эхэлж дуудлага очно. Анхаарах зүйл нь, Ажилтан дуудлагад хариулаагүй байсан ч тухайн дуудлага хуваарилагдсан гэж тооцогдоно. Ийм тохиолдолд дуудлага дараагийн ажилтан руу шилжиж, хариулаагүй ажилтан дарааллын хамгийн сүүлд орж, дараагийн дуудлагыг хүлээн авна.

Орж ирсэн дуудлагыг 10-аас олон төхөөрөмж рүү нэгэн зэрэг чиглүүлэх боломжгүй. Хэрэв To everybody хуваарилалтыг сонгосон бөгөөд Queue group -д төхөөрөмж нь холбогдсон 10 -аас олон хэрэглэгч байвал зөвхөн эхний 10 хэрэглэгч дуудлагыг хүлээн авна. Энэ хязгаарлалт зөвхөн SIP утсанд үйлчилнэ. Харин Browser, Bitrix24 Messenger эсвэл Bitrix24 гар утасны аппликейшн ашиглан дуудлага хүлээн авахад хэрэглэгчийн тоонд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Хэрэв хэрэглэгч Absent төлөвтэй байсан ч түүний утасны төхөөрөмж холбогдсон бөгөөд онлайн байвал дуудлага тухайн төхөөрөмж рүү очно. Мөн Bitrix24 гар утасны аппликейшн суулгасан бол дуудлага автоматаар аппликейшн рүү чиглэгдэнэ.

Number of rings before moving to the next employee. Нэг дуудлагын хонх 5 секунд үргэлжилдэг. Дуудлагыг дараагийн ажилтан руу шилжүүлэхээс өмнө хэдэн удаа хонх дуугарахыг тохируулна.

Queue group тохируулах

Хариулаагүй дуудлагыг боловсруулах тохиргоо

Хэн ч хариулаагүй дуудлагыг хэрхэн боловсруулахыг сонгох:

  • Enable voice mail — Харилцагч дуут мессеж үлдээх боломжтой.
  • Forward call to employee — Дуудлагыг Queue group дахь дурын ажилтны гар утасны дугаар руу шилжүүлнэ.
  • Forward call to specified number — Энэ сонголтыг идэвхжүүлээд түрээслэсэн утасны дугаар эсвэл холбогдсон PBX -ийг сонгож, дуудлагыг түүн рүү шилжүүлнэ.
Дуудлага шилжүүлэх тохиргоо
  • Wait for available operator — Дуудлагыг дараалалд оруулна. Харилцагч сул оператор хариулах хүртэл хүлээлгийн ая сонсоно.
  • Forward to another queue group — Дуудлагыг өөр Queue group рүү шилжүүлнэ.
  • End a call — Дуудлагыг дуусгана.
Queue group тохируулах

Call interception тохируулах

Call interception нь өөр ажилтанд ирсэн дуудлагыг таслан, та хариулах боломжийг олгодог. Энэ боломжийг зөвхөн нэг Queue group -т багтсан ажилтнууд ашиглах боломжтой. Жишээлбэл, танай хамтран ажиллагч байхгүй үед түүнд ирсэн дуудлагыг та өөрийн төхөөрөмжөөс хүлээн авч болно.

Энэ боломж нь ялангуяа оффисын орчинд операторууд бусад ажилтанд орж ирсэн дуудлагыг мэдэж байх шаардлагатай үед хэрэг болдог. Жишээлбэл, ажилтан бусад ажилтны компьютер эсвэл SIP утас дуугарч байгааг сонсвол өөрийн төхөөрөмжөөс тухайн дуудлагыг хүлээн авч хариулах боломжтой.

Queue group тохируулах

Хэрэв Bitrix24 Messenger -ийн Softphone ашиглаж байгаа тохиолдолд өөр ажилтанд ирсэн дуудлагыг шилжүүлэн авахын тулд Telephony → Intercept дээр дарна.

Queue group тохируулах

Хэрэв Bitrix24 Messenger -ийн Softphone биш, SIP утас ашиглаж байгаа тохиолдолд дуудлагыг шилжүүлэн авахын тулд тусгай дугаарын кодыг утаснаасаа залгана.
Энэ кодыг тохируулахын тулд:

Telephony → Configure telephony → Telephony settings → Dial codes хэсэг рүү хандана.
Telephony ерөнхий тохиргоо

Queue group тохируулах

Утасны дугаарт Queue group оноох

  1. Telephony хэсэг рүү хандаад Configure numbers дээр дарна.
  2. Жагсаалтаас шаардлагатай утасны дугаараа сонгоно.
  3. Inbound call routing табыг нээнэ.
  4. Route inbound call to queue group хэсгээс ашиглах Queue group -ийг сонгоно.
Queue group тохируулах
Queue group тохируулах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Орж ирсэн дуудлагыг боловсруулахын тулд Bitrix24 Telephony -д Queue group үүсгэнэ. Хэрэв утасны дугаарын тохиргоонд Queue group оноогоогүй тохиолдолд дуудлага ажилтнуудад хүрэхгүй.
  • Дуудлагад хариулах ажилтнуудыг сонгож, дуудлагыг хуваарилах арга болон дараагийн ажилтан руу шилжүүлэхээс өмнө хэдэн удаа хонх дуугарахыг тохируулж болно.
  • Хэн ч дуудлагад хариулаагүй тохиолдолд дуудлагыг хэрхэн боловсруулахыг тохируулна.
  • Ажилтнууд дуудлага хүлээн авахын тулд утасны дугаарын тохиргоонд Queue group -ийг сонгоно.