SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Telephony ерөнхий тохиргоо

Telephony ерөнхий тохиргоо нь Telephony → Configure telephony → Telephony settings хэсэгт байрладаг.

Telephony ерөнхий тохиргоо

Анхдагч байдлаар зөвхөн Bitrix24 -ийн администратор Telephony тохиргоог өөрчлөх эрхтэй байдаг. Хэрэв бусад хэрэглэгчдэд Telephony settings хэсэгт хандах эрх олгохыг хүсвэл хандах эрхийн тохиргоог хийх шаардлагатай.

Анхдагч утасны дугаарыг тохируулах

Энэ хэсэгт гарах дуудлагад ашиглах анхдагч дугаарыг тохируулна. Bitrix24 -ээр дуудлага хийх үед харилцагчид энэ дугаар харагдана.

Анхдагч байдлаар энэ дугаарыг Telephony ашигладаг бүх хэрэглэгч ашиглана. Харин Telephony users хэсэгт ажилтан тус бүрт өөр өөр гарах утасны дугаар оноох боломжтой.

Main outgoing number -ийг гарах дуудлагын анхдагч утасны дугаар болгон ашиглах боломжгүй.

Telephony ерөнхий тохиргоо

Backup phone number

Хэрэв ямар нэгэн шалтгаанаар Bitrix24 бүртгэл ашиглах боломжгүй тохиолдолд дуудлагыг автоматаар шилжүүлэх нөөц утасны дугаар (Backup phone number) -ыг тохируулна. Мөн энэхүү дуудлага шилжүүлэх үйлдэл аль Telephony холболтод үйлчлэхийг сонгох шаардлагатай.

Дуудлагыг Backup phone number рүү шилжүүлэх үед сонгосон Telephony холболтын гарах дуудлагын тарифын дагуу төлбөр тооцогдоно.

Backup phone number болгон Bitrix24 -д холбогдоогүй утасны дугаарыг ашиглана.

Telephony ерөнхий тохиргоо

Дуудлагын интерфэйсийг тохируулах

Bitrix24 Messenger дээр утасны дуудлага хэрхэн харагдахыг сонгоно.

  • Create separate chat for each call — Дуудлага бүрт тусдаа чат үүсгэнэ.
  • Create single chat for all calls — Бүх дуудлагыг нэг чатанд харуулна.
  • Do not display telephone calls in Messenger — Утасны дуудлагыг Bitrix24 Messenger дээр харуулахгүй.
Telephony ерөнхий тохиргоо

CRM integration

Шинэ Lead үүсгэх процессыг хэзээ эхлүүлэхээ тохируулна.

When receiving a call — Дуудлага орж ирэх үед Lead үүсгэнэ. Энэ тохиолдолд дуудлагад хариулсан ажилтан хариуцагчаар (Responsible person) автоматаар оноогдоно.

When ending a call — Дуудлага дууссаны дараа Lead үүсгэнэ. Энэ тохиолдолд харилцагчтай хамгийн сүүлд ярьсан ажилтан хариуцагчаар (Responsible person) автоматаар оноогдоно.

Telephony ерөнхий тохиргоо

Dial codes

Queue group доторх Call interception -ийн кодыг тохируулна. Энэ кодыг оруулснаар өөр Telephony хэрэглэгч рүү чиглэсэн боловч хараахан хариулаагүй дуудлагыг өөртөө шилжүүлэн авч хариулах боломжтой.

Анхаарах зүйл: Хэрэглэгчид зөвхөн өөрийн харьяалагдах Queue group доторх дуудлагыг шилжүүлэн авах боломжтой. Бусад Queue group -ийн дуудлагыг шилжүүлэн авах боломжгүй.

Telephony ерөнхий тохиргоо

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Telephony ерөнхий тохиргоог General settings хэсгээс өөрчлөх боломжтой.
  • Гарах дуудлагад ашиглах анхдагч утасны дугаар (Default outgoing number) болон нөөц холболт (Backup connection) -ыг тохируулна.
  • Дуудлагын мэдэгдлийг хүлээн авах чат болон автомат ажиллагааны тохиргоог хийнэ.
  • General settings -ийн тохиргоо нь Bitrix24 Telephony ашиглаж буй бүх хэрэглэгчид нийтээр үйлчилнэ.