Website Widget устгах
Шаардлагагүй болсон тохиолдолд Website Widget -ийг хүссэн үедээ вэбсайтаас устгах боломжтой.
Энэ нийтлэлд:
- Bitrix24 -ээр үүсгэсэн сайтаас Widget устгах
- Бусад CMS ашиглан бүтээсэн сайтаас Widget устгах
- Widget идэвхгүй болгох
- CRM -ээс Widget устгах
Bitrix24 -ээр үүсгэсэн сайтаас Widget устгах
- Sites and stores хэсэг рүү хандана.
- Sites табыг нээнэ.
- Гурван цэг (...) дээр дарна.
- Configure site -ийг сонгоно.
- Website Widget хэсгээс None -ийг сонгоно.
- Өөрчлөлтөө хадгална.
- Өөрчлөлтийг харахын тулд хуудсыг дахин ачаална. Ингэснээр Website Widget автоматаар устгагдана.


Бусад CMS ашиглан бүтээсэн сайтаас Widget устгах
Хэрэв өөр CMS ашиглаж байгаа тохиолдолд Widget -ийн кодыг устгахын тулд вэбсайтын администратор эсвэл хөгжүүлэгчтэй холбогдоно. Bitrix24 -оос тухайн кодыг дараах байдлаар харах боломжтой.
- CRM → Sales → Sales channels → Website Widget хэсэг рүү хандана.
- Widget сонгоно.
- Embed code дээр дарна.
- Нээгдсэн цонхонд устгах шаардлагатай код харагдана. Вэбсайтын код дотор энэ код нь </body> хаалтын тагийн өмнө байрладаг.



Website идэвхгүй болгох
Энэ арга нь Bitrix24 -ээр үүсгэсэн вэбсайт болон бусад CMS ашиглан бүтээсэн вэбсайтад хоёуланд нь үйлчилнэ. Widget -ийг идэвхгүй болгосон тохиолдолд холбогдсон бүх вэбсайтаас нуух болно. Дахин идэвхжүүлэх үед бүх вэбсайтад автоматаар дахин холбогдоно.
- CRM → Sales → Sales channels → Website Widget хэсэг рүү хандана.
- Идэвхгүй болгох Website Widget -ийн хажуу дахь Disable дээр дарна.

CRM-ээс Widget устгах
Энэхүү үйлдэл нь Widget -ийг бүрэн устгадаг. Website Widget нь харилцагчийн мэдээлэл болон мэдээлэл боловсруулах зөвшөөрөлтэй холбоотой өгөгдлийг агуулж байдаг тул устгахыг бид зөвлөдөггүй.
Та зөвхөн хэрэглэгчийн үүсгэсэн Widget -ийг устгах боломжтой. Bitrix24 -ийн стандарт Website Widget -ийг устгах боломжгүй.
Website Widget
- CRM → Sales → Sales channels → Website Widget хэсэг рүү хандана.
- Устгах Website Widget -ийн хажуу дахь Cross (×) дүрс дээр дарна.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Website Widget шаардлагагүй болсон тохиолдолд вэбсайтаас устгах боломжтой.
- Bitrix24 -ээр үүсгэсэн вэбсайтын хувьд Website Widget -ийг сайтын тохиргооноос устгана.
- Хэрэв өөр CMS ашигласан тохиолдолд вэбсайтын администратор эсвэл хөгжүүлэгчтэй холбогдоно.
- Мөн Website Widget -ийг түр хугацаанд идэвхгүй болгож, шаардлагатай үед дахин идэвхжүүлэх боломжтой. Харин харилцагчийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй тул Website Widget -ийг бүрэн устгахыг зөвлөдөггүй.