CRM дээр хайлт хийх
CRM хайлт нь deal, contact, company болон бусад мэдээллийг хурдан олоход тусална. Жишээлбэл, тодорхой менежерт хариуцуулсан бүх deal-ийг хайж олох боломжтой.
Хайлт хийх боломжтой мэдээллийн элементийн тоо нь таны ашиглаж буй Bitrix24 багцаас хамаарна.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл
- CRM хэсэгт хандаж, deal зэрэг хайлт хийх CRM элементийг сонгоно.
- Filter and search дээр дарж, хайх утгаа оруулна. Хайлтын талбарыг хоосон үлдээвэл CRM бүх элементийг харуулна.

Хайлт хэрхэн ажилладаг вэ?
Хайлт нь зөвхөн CRM элементийн форм дахь талбаруудаас мэдээлэл хайна. Үйл ажиллагаа болон таймлайн дахь сэтгэгдлүүдээс хайлт хийхгүй.
Талбарын утгаар хайх
CRM нь тухайн элементийн форм дахь бүх талбарыг шалгана.
Тоогоор хайх. 150 гэх мэт тоо оруулснаар тухайн тоо агуулагдсан бүх элементийг олно.

Нэрээр хайх. “Jessica” гэх мэт нэр оруулснаар дараах нөхцөлийг хангасан элементүүдийг олно.
- Тухайн нэртэй хэрэглэгчид хариуцуулсан
- Гарчигтаа тухайн нэрийг агуулсан
- Аль нэг талбартаа тухайн нэрийг агуулсан

Үг эсвэл үгийн хэсгээр хайх. “je” гэх мэт үгийн хэсгийг оруулж, тохирох үр дүнг олно.
Хайлт нь үгийн эхлэл эсвэл талбарын утгатай яг тохирсон утгаар үр дүнг олно.

Утга оруулсан эсвэл хоосон талбараар хайх
Талбарт утга оруулсан эсэхээс хамааруулан CRM элементүүдийг хайж олох боломжтой.
Энэ сонголт нь файл, жагсаалт (List) болон нөөц захиалгын (Resource booking) төрлийн талбараас бусад бүх талбарт боломжтой.
Ашиглахын тулд:
- Шүүлтүүрээс талбараа сонгоно.
- Гурван цэг (...) дээр дарна.
- Empty (Хоосон) эсвэл Not empty (Хоосон биш) сонголтыг хийнэ.

Шүүлтүүр ашиглан хайх
Шүүлтүүр нь шаардлагатай элементүүдийг илүү хурдан олоход тусална. Жишээлбэл, тодорхой менежерт хариуцуулсан бүх deal -ийг хайж болно.
Талбарт утгынхаа зөвхөн хэсгийг оруулсан ч болно. CRM тохирох бүх элементийг харуулна.

Шүүлтүүр хадгалах
Байнга ашигладаг шүүлтүүрээ хадгалж болно.
- Filter and search дээр дарна.
- Шүүлтүүрийн талбар болон утгуудыг тохируулна.
- Save filter дээр дарна.
- Нэр оруулаад Save товчийг дарна.


Шүүлтүүрийн хажууд байрлах Settings (⚙️) дээр дарж, дараах үйлдлүүдээс сонгоно.
- dots — шүүлтүүрийн жагсаалт дахь байрлалыг өөрчлөх
- pin — анхдагч шүүлтүүрээр тохируулах
- pencil — шүүлтүүрийг засварлах
- cross — шүүлтүүрийг устгах

Товч дүгнэлт
- CRM хайлт нь шаардлагатай элементүүдийг хурдан олоход тусална.
- Хайлт хийх боломжтой элементийн тоо нь таны ашиглаж буй багцаас хамаарна.
- Хайлт нь зөвхөн элементийн талбаруудаас мэдээлэл хайх бөгөөд үйл ажиллагаа болон сэтгэгдлүүдийг хамрахгүй.
- Талбарын утга эсвэл тухайн талбар хоосон эсэхээр хайлт хийх боломжтой.
- Шүүлтүүрийг дахин ашиглахын тулд хадгалж болно.