SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Борлуулалтын Pipeline

Борлуулалтын суваг

Борлуулалтын суваг (Sales pipeline буюу Deal pipeline) гэдэг нь хэлцлүүдийг хянах, удирдахад ашигладаг Канбан харагдац дахь үе шатуудын дараалал юм.

Борлуулалтын сувгуудыг ашигласнаар бизнесийн өөр өөр чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Жишээлбэл, B2B болон B2C борлуулалтыг тусдаа сувгаар удирдаж болно. Мөн хэлтэс бүрд зориулан өөр өөр суваг үүсгэх боломжтой. Тухайлбал, борлуулалтын хэлтэст нэг суваг, үйлдвэрлэлийн хэлтэст өөр суваг тохируулна. Ингэснээр багууд зөвхөн өөрсдийн ажил үүрэгт хамаарах хэлцлүүдийг харах боломжтой.

Суваг тус бүрд хандалтын эрхийг тохируулж, хэлцлийн формын харагдах байдлыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болно.

Борлуулалтын Pipeline

Шинэ борлуулалтын суваг нэмэх

CRM > Deals хэсэгт орно. Борлуулалтын сувгийн нэрний хажууд байрлах (≡) дүрс дээр дарж, Sales pipelines and tunnels цэсийг сонгоно.

Борлуулалтын Pipeline

Add pipeline товчийг дарж, шинэ борлуулалтын сувгийн нэрийг оруулна.

Борлуулалтын Pipeline

Анхдагчаар Default нэртэй нэг борлуулалтын суваг үүссэн байдаг. Энэ сувгийг устгах боломжгүй боловч жагсаалт дахь дарааллыг нь өөрчилж болно. Үүний тулд сувгийг чирж, хүссэн байрлалд нь байрлуулна.

Борлуулалтын Pipeline

Үүсгэх боломжтой борлуулалтын сувгийн тоо нь таны ашиглаж буй Bitrix24 багцаас хамаарна.

Bitrix24 багц болон үнийн мэдээлэл

Борлуулалтын сувгийн үе шатуудыг тохируулах

Шинэ борлуулалтын суваг үүсгэхэд анхдагчаар дараах найман үе шаттай байна.

  1. New — Шинэ
  2. Create papers — Баримт бичиг бүрдүүлэх
  3. Invoice — Нэхэмжлэх
  4. In progress — Хэрэгжиж буй
  5. Final invoice — Эцсийн нэхэмжлэх
  6. Deal won — Хэлцэл амжилттай дууссан
  7. Deal lost — Хэлцэл амжилтгүй дууссан
  8. Analyze failure — Амжилтгүй болсон шалтгааныг шинжлэх
Үе шатуудыг дараах хэсгүүдээс засварлах эсвэл шинээр нэмэх боломжтой.

  • Sales pipelines and tunnels хуудаснаас.
  • CRM Kanban харагдацаас.
CRM Kanban харагдац

  • CRM Settings > Start point > Statuses and dropdowns хэсгээс.
Төлөвүүд болон сонголтын жагсаалтууд

Үе шат нэмэхийн тулд нэмэх (+) дүрс дээр дарна. Үе шатыг засварлах эсвэл устгахын тулд харандаа дүрс дээр дарна. Үе шатны өнгийг өөрчлөх бол харандаа дүрс дээр дарж, дараа нь өнгө дүүргэх (fill) дүрсийг сонгоно.

Борлуулалтын Pipeline
Борлуулалтын Pipeline

Борлуулалтын сувгийг устгах

Зөвхөн CRM дээр шаардлагатай хандалтын эрхтэй ажилтнууд борлуулалтын сувгийг устгах боломжтой.

Дараах тохиолдолд борлуулалтын сувгийг устгах боломжгүйг анхаарна уу.

  • Анхдагч суваг бол: ID нь 0 байдаг анхдагч сувгийг устгах боломжгүй.
  • Хэлцэл агуулж байвал: Тухайн сувагт бүртгэлтэй хэлцэл байгаа тохиолдолд устгах боломжгүй.
  • Хогийн саванд тухайн сувагтай холбоотой хэлцэл байвал: Хогийн саванд байгаа хэлцлүүдийг мөн шалгах шаардлагатай.
  • Давтагдах хэлцлийн загвартай холбогдсон бол: Тухайн суваг давтагдах хэлцлийн загвартай холбогдсон үед устгах боломжгүй.

CRM хогийн сав

Давтагдах хэлцлийн загварууд 

Борлуулалтын Pipeline

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Борлуулалтын суваг (Sales pipeline буюу Deal pipeline) нь хэлцлүүдийг хянах, удирдахад ашигладаг Канбан харагдац дахь үе шатуудын дараалал юм. Борлуулалтын сувгууд нь B2B болон B2C борлуулалтыг тусад нь зохион байгуулах зэрэг бизнесийн өөр өөр чиглэлийн үйл ажиллагааг удирдахад тохиромжтой.
  • Борлуулалт болон үйлдвэрлэлийн хэлтэс зэрэг өөр өөр нэгжид зориулан тусдаа борлуулалтын сувгууд үүсгэж болно. Ингэснээр багууд зөвхөн өөрсдийн ажил үүрэгт хамаарах хэлцлүүдийг харах боломжтой.
  • Суваг тус бүрийн хандалтын эрхийг тохируулж, хэлцлийн формын харагдах байдлыг өөрчлөх боломжтой.
  • Зөвхөн CRM дээр шаардлагатай хандалтын эрхтэй ажилтнууд борлуулалтын сувгийг устгах боломжтой.