SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Таск бүтээмжийн үзүүлэлт

Bitrix24 нь хэрэглэгчдэд хуваарилсан таскуудыг хянаж, тэдгээрийг хугацаанд нь болон татгалзалгүйгээр гүйцэтгэсэн эсэхийг үнэлдэг.

Бүтээмжийн үзүүлэлт нь ажилтан болон багийн гүйцэтгэлийг үнэлэхэд тусалдаг. Гүйцэтгэлийг хэмжих боломжтой бол сайжруулалт хийхэд илүү хялбар байдаг. Мөн энэхүү үзүүлэлтийг KPI-ийн нэг шалгуур болгон ашиглаж, албан тушаал ахиулах болон урамшуулал олгох шийдвэрийг илүү бодитой, шударгаар гаргах боломжтой.

Таны ашиглаж буй багцад Task Efficiency цэс багтсан эсэхийг шалгана уу.

Бүтээмжийн үзүүлэлт юуг харуулдаг вэ?

Бүтээмжийн үзүүлэлтийг тухайн ажилтан гүйцэтгэгч эсвэл оролцогчоор томилогдсон таскуудын мэдээлэлд үндэслэн тооцоолдог.

Efficiency = 100 – (Хугацаа хэтэрсэн таскуудын тоо / Гүйцэтгэж буй нийт таскуудын тоо ) × 100
Анхдагчаар бүтээмжийн үзүүлэлт 100%-аас эхэлдэг.

Жишээ:
Нэг ажилтан тухайн сард 10 таск гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 2 таск нь хугацаа хэтэрсэн байна.

Efficiency = 100 – (2 / 10) × 100 = 80
Ингэснээр тухайн ажилтны бүтээмжийн үзүүлэлт 80% байна. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд таскуудыг хугацаанд нь гүйцэтгэх шаардлагатай.

Бүтээмжийн үзүүлэлтийг хаанаас харах вэ?

Tasks and Projects хэсэгт хандаж Efficiency табыг нээнэ.

Таск бүтээмжийн үзүүлэлт

Тайланд дараах мэдээллийг харуулна.

  • Total in progress — идэвхтэй таскуудын нийт тоо.
  • Tasks completed — хийж дууссан таскуудын нийт тоо.
  • Tasks with objections — хугацаа хэтэрсэн таскуудын тоо.
Тооцооллыг тодорхой хугацаагаар харахын тулд Filter ашиглан хүссэн хугацааны интервалыг сонгоно.
Таск бүтээмжийн үзүүлэлт

Бүтээмжийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • Шинэ таск үүсгэхэд гүйцэтгэж буй таскуудын тоо нэмэгдэж, бүтээмжийн үзүүлэлт өсөх боломжтой.
  • Хэрэв таск хугацаа хэтэрвэл Tasks with objections-ийн тоо нэмэгдэж, бүтээмжийн үзүүлэлт буурна.
  • Хэрэв таскын дуусах хугацаа нь аль хэдийн өнгөрсний дараа үүсгэсэн бол энэ нь бүтээмжийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй.
  • Ажилтан өөртөө зориулж үүсгэсэн таскуудыг бүтээмжийн тооцоонд оруулдаггүй. Ингэснээр үзүүлэлтийг зохиомлоор өсгөхөөс сэргийлдэг.
Таск бүтээмжийн үзүүлэлт
Таск бүтээмжийн үзүүлэлт
Таск бүтээмжийн үзүүлэлт

Хэрэв ажилтан өөртөө таск үүсгэсэн тохиолдолд тухайн таск бүтээмжийн үзүүлэлтийн тооцоонд орохгүй. Ингэснээр өөртөө таск үүсгэж, бүтээмжийн үзүүлэлтийг зохиомлоор өндөр харагдуулах боломжгүй байдаг.

Ажилтны Efficiency үзүүлэлтийг хянах

Удирдлага багийн гүйцэтгэлийг Supervising табаас хянах боломжтой.

Мөн төслийн менежерүүд тухайн төслийн хүрээнд таскуудын бүтээмжийн үзүүлэлтийг үнэлэх боломжтой.

Таск бүтээмжийн үзүүлэлт
Таск бүтээмжийн үзүүлэлт

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Таскуудыг хугацаанд нь хэдий чинээ олон гүйцэтгэнэ, бүтээмжийн үзүүлэлт төдий чинээ өндөр байна.
  • Таскыг үүсгэгч болон гүйцэтгэгч нь нэг хэрэглэгч байвал тухайн таск бүтээмжийн үзүүлэлтийн тооцоонд орохгүй.
  • Менежерүүд ажилтнуудын бүтээмжийн үзүүлэлтийг багийн болон төслийн түвшинд хянах боломжтой.