SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Дэд таск үүсгэх

Дэд таск (Subtask) нь илүү том, нарийн төвөгтэй таскын нэг хэсэг болгон гүйцэтгэх зориулалттай жижиг таск юм.

Дэд таскууд нь олон үе шаттай ажлуудыг илүү үр дүнтэй удирдахад тусалдаг. Том таскыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлуудыг жижиг дэд таскууд болгон хувааж, тус бүрийг өөр өөр гүйцэтгэгчид хуваарилснаар ажлын явцыг илүү уян хатан, эмх цэгцтэй, үр ашигтай зохион байгуулах боломжтой.

Вэб хувилбар

Дэд таск үүсгэх хэд хэдэн арга байдаг.

  • Таскыг нээгээд More цэсийг дарж, Create subtask-ийг сонгоно.
Дэд таск үүсгэх
  • Эсвэл баруун дээд буланд байрлах Add товчийг дарж, Create subtask-ийг сонгоно.
Дэд таск үүсгэх
  • Таск үүсгэх эсвэл засварлах үед More цэсийг нээж, Subtask of хэсгийг сонгоно. Дараа нь Add товчийг дарж, тухайн таскыг дэд таск болгон холбох үндсэн таскаа сонгоно.
Дэд таск үүсгэх
  • Таскуудын жагсаалтад тухайн таскын хажуу дахь цэс (≡) товчийг дарж, Create subtask-ийг сонгоно.
Дэд таск үүсгэх
  • Хэрэв Gantt харагдац ашиглаж байгаа тохиолдолд тухайн таскын цэсийг нээгээд Create subtask-ийг сонгоно.
Дэд таск үүсгэх

Дэд тасктай ажиллах үед ашиглаж болох хоёр нэмэлт боломж бий.

  • Зарим тохиолдолд үндсэн таскын эхлэх болон дуусах хугацааг дэд таскуудын хугацаанд үндэслэн автоматаар тохируулах нь илүү тохиромжтой байдаг. Үүнийг хийхийн тулд таск үүсгэх эсвэл засварлахдаа Options хэсгийг нээж, Derive task dates from subtask dates тохиргоог идэвхжүүлнэ. Ингэснээр үндсэн таскын эхлэх хугацаа нь бүх дэд таскуудын хамгийн эрт эхлэх огноо, харин дуусах хугацаа нь хамгийн сүүлд дуусах огноогоор автоматаар тохируулагдана.
Дэд таск үүсгэх
  • Үндсэн таскын бүх дэд таск дуусмагц түүнийг автоматаар дууссан төлөвт шилжүүлэх боломжтой. Үүнийг хийхийн тулд таск үүсгэх эсвэл засварлахдаа Options хэсгийг нээж, Auto complete task when all subtasks are completed (and vice versa) тохиргоог идэвхжүүлнэ. Ингэснээр бүх дэд таск дуусмагц үндсэн таск автоматаар дууссан төлөвт шилжинэ. Мөн үндсэн таскыг дууссан төлөвт шилжүүлэхэд бүх дэд таскууд мөн адил автоматаар дууссан төлөвт шилжинэ.
Дэд таск үүсгэх

Хэрэв энэ тохиргоог идэвхжүүлээгүй тохиолдолд үндсэн таск дууссан төлөвт шилжих үед дэд таскууд нь үндсэн таскаас салж, бие даасан таскууд болж үлдэнэ.

Мобайл апп

Bitrix24 мобайл апп дээр дэд таск нэмэхийн тулд таскаа нээгээд Subtasks хэсгийг товшино. Дараа нь байгаа таскаас сонгох эсвэл шинээр дэд таск үүсгэнэ.

Дэд таск үүсгэх
Дэд таск үүсгэх