SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Гантт диаграмм

Gantt диаграм нь төслийн хуваарийг дүрслэн харуулдаг баганан график бөгөөд таскын үргэлжлэх хугацаа, дуусах хугацаа болон хамаарлуудыг (Dependencies) харуулдаг. Энэ нь тодорхой дарааллаар гүйцэтгэх шаардлагатай боловч тогтсон дуусах хугацаагүй таскуудыг төлөвлөхөд хамгийн тохиромжтой.

Гантт диаграмыг ашиглах

Tasks and Projects хэсэг рүү хандаж, Gantt харагдацыг нээнэ.

Гантт диаграмм

Диаграм дээрх таскын мөрүүдийг ашиглан таскын хуваарийг дүрслэх байдлаар шууд засварлах боломжтой. Таск бүр дараах огноонуудыг агуулна.

  • Эхлэх огноо (Start date) — таскын мөрийн зүүн захаар илэрхийлэгдэнэ.
  • Дуусах огноо (End date) — таскын мөрийн баруун захаар илэрхийлэгдэнэ.
  • Дуусах хугацаа (Deadline) — улаан босоо шугамаар харагдана.

Эхлэх огноо болон дуусах огноо нь таскын дуусах хугацаанд нөлөөлөхгүй. Эдгээр нь тухайн таск дээр ажиллах ойролцоох хугацааг илэрхийлдэг. Харин дуусах хугацаа нь таскыг яг ямар огноо, цаг хүртэл дуусгах ёстойг заана.

Эхлэх огноо эсвэл Дуусах огноог өөрчлөхийн тулд цэнхэр таскын мөрийн аль нэг үзүүрийг чирнэ. Харин таскын хуваарийг бүхэлд нь шилжүүлэх бол таскын мөрийг бүхэлд нь диаграм дээгүүр хүссэн байрлал руу чирнэ.

Гантт диаграмм

Мөн таскын маягтын Time planning хэсэгт Эхлэх огноо болон дуусах огноог тохируулах боломжтой.

Гантт диаграмм
Гантт диаграмм

Эхлэх огноог тохируулаагүй тохиолдолд таск үүсгэсэн огноог автоматаар эхлэх огноо болгон ашиглана.

Дуусах огноог заагаагүй тохиолдолд диаграм дээрх таскын мөр нь таван өнцөгт (pentagon) хэлбэрээр харагдана.

Таскын мөрүүд нь дараах нэмэлт мэдээллийг харуулдаг.

  • Хугацаа хэтэрсэн таскуудын мөрийн нэг хэсэг улаан өнгөөр тодорч харагдана.
  • Улаан босоо шугам нь таскын дуусах хугацааг заана.
  • Таскын мөр доторх нимгэн бараан шугам нь тухайн таск дээр бодитоор ажилласан хугацааг харуулна.
Гантт диаграмм

Таскын мөр дээр хулганы заагчийг тохируулахад тухайн таскын дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.

Гантт диаграмм

Таскыг засварлахын тулд таскын мөр дээр хулганы баруун товчийг дарж, гарч ирэх цэснээс шаардлагатай үйлдлийг сонгоно. Мөн таскын мөр дээр давхар товшсоноор таскын бүрэн маягтыг нээх боломжтой.

Гантт диаграмм

Диаграмыг томруулах эсвэл жижигрүүлэхийн тулд зүүн талд байрлах + болон − товчлууруудыг ашиглана.

Гантт диаграмм

Гантт диаграм дээр таскуудын хамаарал үүсгэх

Таскуудын хамаарал (Dependencies) нь таскуудыг ямар дарааллаар гүйцэтгэхийг тодорхойлдог. Ингэснээр аль таск нь үндсэн, аль нь бусад таскаас хамааралтай болохыг хялбархан харах боломжтой.

Гантт диаграмм

Хамаарал үүсгэхийн тулд хоёр таскын хоорондох холболтын шугамыг чирж холбоно. Жишээлбэл, Finish-to-Start төрлийн хамаарал үүсгэж болно. Энэ тохиолдолд үндсэн таскын Дуусах огноо өөрчлөгдвөл хамааралтай таскын Эхлэх огноо автоматаар шинэчлэгдэнэ.

Гантт диаграм дахь таскуудын хамаарал

Гантт диаграмм

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Гантт диаграм нь төслийн хуваарийг дүрслэн харуулдаг баганан график юм.
  • Диаграм дээр таскууд цэнхэр мөрүүд хэлбэрээр харагдана. Таск бүр Эхлэх огноо болон Дуусах огноотой бөгөөд эдгээр нь төлөвлөсөн ажлын хугацааг тодорхойлдог.
  • Таскуудын хооронд хамаарал үүсгэснээр үндсэн таскын Эхлэх огноо эсвэл Дуусах огноо өөрчлөгдөхөд, түүнээс хамааралтай таскуудын дараалал автоматаар хадгалагдан шинэчлэгддэг.