Bitrix24 бүртгэлд нэвтрэх
Bitrix24 нь чат, дуудлага, таск, төсөл, CRM, хиймэл оюун ухааны туслах зэрэг багийн хамтын ажиллагаанд шаардлагатай бүх хэрэгслийг нэгтгэсэн онлайн платформ юм. Ашиглаж эхлэхийн тулд бүртгэлд нэвтрэх шаардлагатай.
Хөтөчөөр нэвтрэх
Bitrix24 хаяг ашиглан нэвтрэх
- Хөтөчийн хаягийн мөрөнд өөрийн бүртгэлийн URL хаягийг оруулна. Жишээлбэл, mycompany.bitrix24.com.
- Нэвтрэх аргаа сонгоно: нэвтрэх нэр болон нууц үг, нийгмийн сүлжээ, QR код эсвэл Single Sign-On.
- Continue дээр дарна.
- Нууц үгээ оруулаад Continue дээр дарснаар Bitrix24 рүү нэвтэрнэ.


Bitrix24 Network ашиглан нэвтрэх. Энэ нь таны үүсгэсэн болон бусдаас урилга хүлээн авч нэгдсэн бүх Bitrix24 бүртгэлийг нэгтгэсэн нэгдсэн профайл юм.
1. Нэвтрэх хуудас руу хандана.
2. Нэвтрэх аргаа сонгоно: нэвтрэх нэр болон нууц үг, нийгмийн сүлжээ, QR код эсвэл Single Sign-On.
3. Continue дээр дарна.
4. Нэвтрэхийг хүссэн Bitrix24 бүртгэлээ сонгоно.


Bitrix24 Messenger рүү нэвтрэх
Bitrix24 Messenger нь байгууллагын дотоод харилцаа, хамтын ажиллагааг аюулгүйгээр зохион байгуулах аппликейшн юм. Чат, суваг, видео дуудлага, CoPilot, Таск, CRM зэрэг үндсэн хэрэгслүүдийг нэг цонхонд нэгтгэсэн.
Аппликейшнийг анх удаа нээхэд нэвтрэх хуудас автоматаар гарч ирнэ. Дараах аргуудаар нэвтрэх боломжтой.
- Bitrix24 -ийн хаяг, утасны дугаар, имэйл эсвэл хэрэглэгчийн нэрээр
- Bitrix24 Network профайлаар (Bitrix24 хаягаа санахгүй байгаа эсвэл нийгмийн сүлжээгээр бүртгүүлсэн тохиолдолд)
- QR кодоор (мобайл аппликейшнд аль хэдийн нэвтэрсэн тохиолдолд)
- Single Sign-On (SSO)
[Bitrix24 Messenger компьютерын хувилбарыг татах]

Bitrix24 мобайл аппликейшнд нэвтрэх
Bitrix24 мобайл аппликейшнд дараах аргуудаар нэвтрэх боломжтой
- Утасны дугаар эсвэл имэйл хаягаар
- Bitrix24 хаягаар
- Нийгмийн сүлжээгээр
- QR кодоор
Хөтөч эсвэл Bitrix24 Messenger аппликейшнд аль хэдийн нэвтэрсэн тохиолдолд QR код ашиглан мобайл аппликейшнд нэвтрэх боломжтой.
