SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Шинэ бүртгэл үүсгэх

Bitrix24 нь багийн хамтын ажиллагаанд зориулсан цогц платформ юм. Та багийн гишүүдтэй харилцах , даалгавар өгч хянах, CRM ашиглах, уулзалт товлох, файл хадгалах зэрэг ажлуудыг хийх боломжтой.

Имэйл хаягаар бүртгүүлэх

Энэ нь хамгийн энгийн бөгөөд түгээмэл бүртгэлийн арга юм.


  1. Bitrix24 сайт руу орж Start for free дээр дарна.
  2. Имэйл хаягаа оруулна.
  3. Continue дээр дарна.
Шинэ бүртгэл үүсгэх

Таны Bitrix24 ашиглах хаяг, нэвтрэх нэр (login) болон баталгаажуулах холбоос бүхий имэйл танд илгээгдэнэ.

Та дараах үйлдлүүдийг хийхийн өмнө имэйл хаягаа баталгаажуулах шаардлагатай:

  • Өөрийн бүртгэл рүү нэвтрэх
  • Төлбөртэй багц худалдан авах
  • Телефони үйлчилгээний төлбөр төлж, дуудлага хийх боломжтой болох

Сошиал хаягаар бүртгүүлэх

Та мөн Facebook, Google, Apple, Office365, LiveID эсвэл Twitter зэрэг сошиал хаягаа ашиглан бүртгүүлэх боломжтой.


  1. Bitrix24 сайт руу орж Start for free дээр дарна.
  2. Хүссэн сошиал сүлжээгээ сонгоод нэвтэрнэ. Хэрэв зөвшөөрөл хүсвэл Allow access (Хандалт зөвшөөрөх) дээр дарна.
Шинэ бүртгэл үүсгэх
Шинэ бүртгэл үүсгэх

Сошиал хаягаар бүртгэл үүсгэсний дараа имэйл хаягаа нэмэхийг зөвлөж байна. Ингэснээр та нэвтрэх нэр (login) болон нууц үг үүсгэж, шаардлагатай үед тухайн мэдээллийг ашиглан системд нэвтрэх боломжтой болно.

Урилгаар нэгдэх

Хэрэв та аль хэдийн үүссэн байгууллагын Bitrix24 акаунтад нэгдэхийг хүсвэл, тухайн байгууллагын админ эсвэл хамтран ажиллагчаас урилга хүлээн авах шаардлагатай.


Урилгын имэйлийг хүлээн авсны дараа:
  1. Accept invitation дээр дарна.
  2. Нэвтрэхдээ ашиглах нууц үгээ үүсгэнэ.
Шинэ бүртгэл үүсгэх

Та мөн Bitrix24-ийн гар утасны аппликейшн ашиглан бүртгэл үүсгэх боломжтой.

Bitrix24 Messenger дээр

  1. Bitrix24 Messenger - ийг нээнэ.
  2. Дэлгэцийн доод хэсэгт байрлах мессеж дээр дарна.
  3. Bitrix24 Network хуудас нээгдсэний дараа имэйл эсвэл сошиал хаягаараа бүртгүүлнэ.
Шинэ бүртгэл үүсгэх

Гар утасны апп дээр

  1. Bitrix24 аппликейшнийг нээнэ.
  2. Create for free дээр дарна.
  3. Имэйл хаягаа оруулах эсвэл нэвтрэх аргаа сонгоно.
  4. Terms of Service болон Privacy Policy - г зөвшөөрнө.
Шинэ бүртгэл үүсгэх
Шинэ бүртгэл үүсгэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 нь багийн хамтын ажиллагаанд зориулсан платформ юм.
  • Та имэйл хаяг эсвэл сошиал хаяг ашиглан бүртгэл үүсгэж болно.
  • Төлбөр хийх болон телефони зэрэг бүх боломжийг ашиглахын тулд имэйл хаягаа баталгаажуулах шаардлагатай.
  • Хэрэв имэйлээр бүртгүүлсэн бол системд автоматаар нэвтэрнэ. Цаашид нэвтрэхдээ ашиглах нууц үгээ үүсгэнэ.
  • Хэрэв сошиал хаягаар бүртгүүлсэн тохиолдолд нөөц (backup) нэвтрэх арга болгон нэвтрэх нэр (login) болон нууц үг тохируулахыг зөвлөж байна.