Хоёр шатлалт баталгаажуулалт тохируулах
Байгууллагын мэдээллийг илүү найдвартай хамгаалахын тулд Bitrix24 дээр хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай. Энэ нь бүртгэлд нэмэлт хамгаалалт үүсгэж, зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдэлийг бууруулна. Ингэснээр нэвтрэх үед дараах хоёр алхмыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна.
- Баталгаажуулах аппликейшнээс үүссэн нэг удаагийн кодыг оруулна.
Энэ нийтлэл, заавар нь тодорхой нөхцөлүүдэд хоёр шатлалт баталгаажуулалтыг хэрхэн дахин тохируулах талаар тайлбарлана.
- Хэрэв та утсаа сольсон тохиолдолд
- Хэрэв та утсаа алдсан тохиолдолд
- Администратор утсаа алдсан тохиолдолд
Хэрвээ та утсаа сольсон тохиолдолд яах вэ?
Та утсаа солихоос өмнө эсвэл хуучин утсаа ашиглах боломжтой байх хугацаанд шинэ утсан дээрээ Authenticator аппликейшнийг тохируулснаар нэвтрэх эрхээ алдахгүй, үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
- Өөрийн профайл хуудсыг нээж, Security талбарыг сонгоно.
- My mobile device has changed сонголтыг дарж, шинэ төхөөрөмж дээрээ хоёр шатлалт баталгаажуулалтыг тохируулна.
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх



Хэрвээ та утсаа алдсан тохиолдолд яах вэ?
Хэрэв та нэг удаагийн баталгаажуулах код үүсгэдэг Authenticator аппликейшн суулгасан утсаа алдсан тохиолдолд дараах хоёр аргаар нэвтрэх боломжтой. Үүнд:
- Хоёр шатлалт баталгаажуулалтыг түр хугацаанд идэвхгүй болгох
- Backup Code ашиглах
Хоёр шатлалт баталгаажуулалтыг түр хугацаанд идэвхгүй болгох. Үүнийг зөвхөн администратор хийх боломжтой бөгөөд дараах алхмуудаар гүйцэтгэнэ. Үүнд:
- Ажилтны профайлыг нээж, Security хэсэг рүү хандана.
- Disable товчийг дарж, идэвхгүй байх хугацааг сонгоно.

Хэрэв та хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх үед нөөц сэргээх кодуудыг хадгалсан тохиолдолд, тэдгээрийг ашиглан бүртгэлд нэвтэрч, дараа нь шинэ төхөөрөмж дээр хоёр шатлалт баталгаажуулалтыг дахин тохируулах боломжтой.
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх
- Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна.
- Нэг удаагийн баталгаажуулах кодын оронд хадгалсан нөөц сэргээх кодыг оруулж нэвтэрнэ.
Үүний дараа бүртгэлд нэвтэрч, шинэ төхөөрөмж дээрээ хоёр шатлалт баталгаажуулалтыг дахин тохируулан аюулгүй ашиглах боломжтой.


Хэрэв администратор утсаа алдсан тохиолдолд яах вэ?
Хэрэв хэд хэдэн администратор байдаг тохиолдолд тэдгээрийн нэг нь хэрэглэгчийн хоёр шатлалт баталгаажуулалтыг түр хугацаанд идэвхгүй болгож болно. Үүний дараа хэрэглэгч бүртгэлд нэвтэрч, шинэ төхөөрөмж дээр OTP тохиргоог дахин хийж, хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлнэ.
Хэрэв зөвхөн нэг администратортай тохиолдолд манай Support багтай албан ёсны сувгуудаар холбогдон хандах эрхийг сэргээх тусламж авна уу.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Хоёр шатлалт баталгаажуулалт нь бүртгэлийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх бөгөөд хэн нэгэн таны нууц үгийг мэдсэн ч нэг удаагийн баталгаажуулах кодгүйгээр нэвтрэх боломжгүй. Нэвтрэх үйл явц нь хоёр үе шаттай байна. Үүнд: Эхлээд нэвтрэх нэр болон нууц үгээ оруулж, дараа нь Authenticator аппликейшнээс үүсгэсэн нэг удаагийн баталгаажуулах кодыг оруулна.
- Хэрэв та утсаа алдсан эсвэл солих гэж байгаа тохиолдолд хоёр шатлалт баталгаажуулалтыг дахин тохируулах шаардлагатай.
- Администраторын тусламжтайгаар хоёр шатлалт баталгаажуулалтыг түр хугацаанд идэвхгүй болгох эсвэл нөөц код ашиглан нэвтрэх боломжтой.
- Хэрэв шинэ төхөөрөмж ашиглаж эхэлсэн тохиолдолд хоёр шатлалт баталгаажуулалтыг дахин тохируулахын тулд эхлээд өөрийн профайлын Security хэсгээр хандана.
- Хэрэв та цорын ганц администратор бөгөөд хоёр шатлалт баталгаажуулалтад ашигладаг утсаа алдсан тохиолдолд манай Support багтай холбогдоно уу.