Бүртгэл ба Нэвтрэх
Bitrix24 нь бизнесийн удирдлагад зориулсан, олон төрлийн хэрэгслийг нэгтгэсэн үйлчилгээ юм. Байгууллагынхаа Bitrix24 бүртгэлийг үүсгээд ажлаа эхлүүлээрэй.
Бүртгэл үүсгэх хэд хэдэн арга байдаг.
Имэйл хаяг ашиглан бүртгүүлэх
Энэ нь бүртгүүлэх хамгийн энгийн арга бөгөөд бид үүнийг ашиглахыг зөвлөж байна.
- Bitrix24 вэбсайт руу орж Start for free дээр дарна.
- Имэйл хаягаа оруулна.
- Continue товчийг дарна.


Заасан имэйл хаяг руу дараах мэдээлэл илгээгдэнэ. Үүнд: таны Bitrix24 хаяг, нэвтрэх нэр, имэйл баталгаажуулах холбоос.
Имэйл хаягаа баталгаажуулаагүй тохиолдолд дараах үйлдлүүдийг хийх боломжгүй.
- Бүртгэлд нэвтрэх
- Төлбөртэй багц худалдан авах
- Телефони үйлчилгээний төлбөр төлөх болон дуудлага хийх
Сошиал хаяг ашиглан бүртгүүлэх
Мөн Facebook, Google, Apple Sign In, Office 365, LiveID болон Twitter зэрэг сошиал хаяг ашиглан бүртгүүлэх боломжтой.
- Bitrix24 вэбсайт руу орж Start for free дээр дарна.
- Ашиглах сошиал сүлжээний хаягаа сонгоод нэвтэрнэ.
- Шаардлагатай тохиолдолд тухайн аппликейшнд хандах эрхийг зөвшөөрнө.


Сошиал хаяг ашиглан бүртгүүлсэн тохиолдолд тухайн бүртгэлд имэйл хаяг нэмэхийг зөвлөж байна. Ингэснээр та нэвтрэх нэр болон нууц үг тохируулж, цаашид эдгээрийг ашиглан Bitrix24 бүртгэлд нэвтрэх боломжтой болно.
Сошиал хаягаар нэвтрэх үед нэвтрэх нэр болон нууц үг тохируулах
Урилгаар бүртгүүлэх
Хэрэв та аль хэдийн үүссэн бүртгэлд нэгдэх шаардлагатай тохиолдолд хамтран ажиллагчаас урилга илгээх шаардлагатай.
Шинэ хэрэглэгч урих
Имэйлээр урилга хүлээн авсны дараа дараах алхмуудыг хийнэ.
- Accept invitation дээр дарна.
- Bitrix24 -д цаашид нэвтрэхдээ ашиглах нууц үгээ тохируулж бүртгэлдээ нэвтэрнэ.

Дээр дурдсан бүртгэх аргуудыг Bitrix24 -ийн аппликейшнүүд дээр мөн ашиглах боломжтой.
Desktop app ашиглан бүртгүүлэх
Bitrix24 Desktop app нээгээд дараах алхмуудыг хийнэ.
- Нэвтрэх цонхны доод хэсэгт байрлах мессеж дээр дарна.
- Ингэснээр Bitrix24 Network хуудас нээгдэнэ. Эндээс та имэйл хаяг эсвэл сошиал хаяг ашиглан бүртгүүлэх боломжтой.

Гар утасны аппликейшн ашиглан бүртгүүлэх
Bitrix24 гар утасны аппликейшнийг нээгээд дараах алхмуудыг хийнэ.
- Create for free дээр дарна.
- Имэйл хаягаа оруулах эсвэл санал болгож буй үйлчилгээнүүдийн аль нэгийг ашиглан бүртгүүлнэ.
- Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрч, баталгаажуулсны дараа таны бүртгэл үүснэ.

