Браузер ашиглан нэвтрэх
Хөтөч /browser/ ашиглан нэвтрэх
Bitrix24 - ийг ашиглаж эхлэхийн тулд эхлээд системд нэвтрэх шаардлагатай. Та дараах аргуудын аль нэгийг ашиглаж болно. Үүнд:
- Нэвтрэх нэр болон нууц үг ашиглах
- QR код
- Сошиал сүлжээний хаяг (Google, Facebook, Apple гэх мэт)
- Single Sign-On (SSO) буюу байгууллагын нэгдсэн нэвтрэх системээр хандах

Нэвтрэх хуудас руу орж, нэвтрэх аргаа сонгоно уу.
Нэвтрэх нэр болон нууц үгээр нэвтрэх
- Нэвтрэх нэрээ оруулна. Энэ нь имэйл хаяг эсвэл утасны дугаар байж болно. Дараа нь Continue дээр дарна.
- Нууц үгээ оруулаад Continue дээр дарна.


QR код ашиглан нэвтрэх
Хэрэв та Bitrix24 гар утасны аппликейшнд нэвтэрсэн бол компьютер дээрээ QR код ашиглан нэвтрэх боломжтой.
- Гар утасныхаа камераар QR кодыг уншуулна.
- Дэлгэц дээр гарч ирэх Bitrix24 холбоос дээр дарна.
- Гар утасны аппликейшн дээр Yes, proceed дээр дарна.
Үүний дараа та хөтөч дээрх Bitrix24 - д автоматаар нэвтэрнэ.


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
- Bitrix24 - д бүртгүүлэхдээ ашигласан сошиал сүлжээг сонгоно.
- Нэвтрэх нэрээ оруулаад Log in дээр дарна.
- Нууц үгээ оруулаад Continue дээр дарна.
Хэрэв та тухайн сошиал сүлжээнд аль хэдийн нэвтэрсэн байгаа бол Bitrix24 - д шууд нэвтрэх боломжтой.

Single Sign-On (SSO) ашиглан нэвтрэх
Single Sign-On (SSO) нь хэрэглэгчдэд нууц үг дахин оруулахгүйгээр Bitrix24 - д нэвтрэх боломж олгодог арга юм.
Таны Bitrix24 багц энэ функцийг дэмжиж байгаа эсэхийг шалгаарай.
- Гурван цэгтэй цэс (...) дээр дарж SSO - г сонгоно.
- Байгууллагын имэйл хаягаа оруулаад Continue дээр дарна.


ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24-ийг ашиглахын тулд эхлээд системд нэвтрэх шаардлагатай.
- Нэвтрэх дараах аргууд байдаг. Үүнд: нэвтрэх нэр ба нууц үг ашиглах, QR код, сошиал сүлжээний хаяг, эсвэл Single Sign-On (SSO).
- Хэрэв та Bitrix24 гар утасны аппликейшнд аль хэдийн нэвтэрсэн бол QR код ашиглан веб хувилбарт илүү хурдан нэвтрэх боломжтой.
- Single Sign-On (SSO) ашиглан нэвтрэх боломж нь бүх багцад байдаггүй бөгөөд зөвхөн тодорхой Bitrix24 багцуудад дэмжигддэг.
Энэ нийтлэл тусалсан уу?