SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх

Байгууллагын мэдээллийг илүү найдвартай хамгаалахын тулд Bitrix24 дээр хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай. Энэ нь бүртгэлд нэмэлт хамгаалалт үүсгэж, зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдэлийг бууруулна.

  1. Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна.
  2. Баталгаажуулах аппликейшнээс үүсгэсэн нэг удаагийн кодыг оруулна. Уг код нь богино хугацаанд хүчинтэй бөгөөд зөвхөн нэг удаа ашиглах боломжтой.

Бүх хэрэглэгчид хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлнэ үү.

Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх (админ)

Администратор эхлээд өөрийн бүртгэлд хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлсний дараа байгууллагын бусад хэрэглэгчдэд мөрдүүлэх боломжтой.

  1. Хувийн профайлыг нээнэ.
  2. Security товчийг дарж, Enable сонголтыг сонгоно.
  3. Settings хэсэг рүү хандана.
  4. Security → Two-factor authentication хэсэгт байрлах "Mandatory for all employees" сонголтыг идэвхжүүлнэ.
  5. Хэрэглэгчид хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх хугацааг тохируулна.
  6. Хэн нэгэн ажилтны бүртгэл рүү нэвтрэхийг оролдох үед тухайн ажилтан мэдэгдэл хүлээн авахын тулд Send authentication code to Notifications сонголтыг идэвхжүүлсний дараа тохиргоог хадгална.
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх

Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх (ажилтан)

  1. Өөрийн профайлыг нээж Security → Enable сонголтыг дарна. Энд гар утас болон компьютерын цаг ижил байгаа эсэхийг шалгана уу.
  2. Bitrix24 OTP аппликейшнийг App Store эсвэл Google Play ашиглан суулгана. Эсвэл TOTP дэмждэг дурын баталгаажуулах аппликейшнийг ашиглаж болно.
  3. Аппликейшнийг нээж, QR кодыг уншуулна эсвэл шаардлагатай мэдээллийг гараар оруулна.
  4. Баталгаажуулах кодыг оруулаад, Done товчийг дарна.

Тохиргоо дууссаны дараа Bitrix24 рүү нэвтрэх бүрдээ нэвтрэх нэр, нууц үг болон Authenticator аппликейшнээс үүсгэсэн нэг удаагийн баталгаажуулах кодыг оруулна.

Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх

Нөөц сэргээх кодууд

Нөөц сэргээх кодууд нь баталгаажуулах аппликейшнийг ашиглах боломжгүй болсон үед, жишээлбэл утсаа алдсан эсвэл утасны цэнэг дууссан тохиолдолд, өөрийн бүртгэлд нэвтрэх боломжийг олгоно.

  1. Хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлсний дараа өөрийн профайлыг нээнэ.
  2. Security > Recovery Codes дээр дарна.
  3. Нөөц сэргээх кодуудыг хадгалах эсвэл хэвлэж авна. Код бүрийг зөвхөн нэг удаа ашиглах боломжтой.
  4. Хэрэв та утсаа сольсон тохиолдолд баталгаажуулах аппликейшнийг суулгаж, дахин тохируулна. Үүний тулд Security → My mobile device has changed хэсэгт хандана.
Хоёр шатлалт баталгаажуулалт тохируулах
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Хоёр шатлалт баталгаажуулалт нь таны бүртгэлийг нууц үг болон нэг удаагийн баталгаажуулах код ашиглан хамгаалдаг.
  • Та Bitrix24 OTP аппликейшн эсвэл TOTP стандартыг дэмждэг дурын баталгаажуулах аппликейшнийг ашиглах боломжтой.
  • Администратор эхлээд өөрийн бүртгэлд хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлсний дараа байгууллагын бусад хэрэглэгчдэд мөрдүүлэх боломжтой.
  • Заасан хугацаанд хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлээгүй хэрэглэгчид нэвтрэх боломжгүй болно.