SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

QR код ашиглан нэвтрэх

Bitrix24 дээр дараах хэд хэдэн аргаар нэвтрэх боломжтой.

  • Утасны дугаар эсвэл имэйл хаяг ашиглах
  • Нийгмийн сүлжээний аккаунтаар нэвтрэх
  • Bitrix24 гар утасны аппликейшн ашиглан QR код уншуулах
Энэ зааварт QR код ашиглан хэрхэн нэвтрэх талаар тайлбарлана. Хэрэв та Bitrix24 гар утасны аппликейшнийг аль хэдийн ашигладаг бөгөөд хөтөч эсвэл Bitrix24 Messenger-ээр дамжуулан Bitrix24 рүү хурдан нэвтрэхийг хүсвэл энэ арга тохиромжтой.

Эхлэхээс өмнө Bitrix24 гар утасны аппликейшнд нэвтэрсэн эсэхээ шалгана уу.

Хэрэв хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлсэн бол QR кодыг уншуулсны дараа нэг удаагийн баталгаажуулах код оруулах шаардлагатай.
[Хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх]

Веб хувилбараар нэвтрэх

Bitrix24 -ийн нэвтрэх хуудас руу орж, доорх аргуудын аль нэгийг ашиглан QR кодыг уншуулна.

[Bitrix24 нэвтрэх хуудас]

QR код ашиглан нэвтрэх

Сонголт 1: Ухаалаг утасны камераар уншуулах

  1. Утасныхаа камераар QR кодыг уншуулна.
  2. Bitrix24 холбоос дээр дарна. Гар утасны аппликейшн автоматаар нээгдэнэ.
  3. Yes, proceed дээр дарна.
  4. Хэрэв хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлсэн бол баталгаажуулах кодыг оруулна.
Ингэснээр та хөтөч дээрх Bitrix24 рүү нэвтэрнэ.

QR код ашиглан нэвтрэх

Сонголт 2: Гар утасны аппликейшн ашиглах

  1. Зүүн дээд буланд байрлах профайл зураг дээрээ дарна.
  2. Open web version - Scan QR Code хэсгийг сонгоно.
  3. QR кодыг уншуулна.
  4. Хэрэв хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлсэн тохиолдолд баталгаажуулах кодыг оруулна.
Ингэснээр та Bitrix24 -ийн веб хувилбарт нэвтэрнэ.

QR код ашиглан нэвтрэх

Bitrix24 Messenger рүү нэвтрэх

Bitrix24 Messenger 13 болон түүнээс дээш хувилбарыг ашиглаж байгаа эсэхээ шалгана уу.

[Bitrix24 Messenger-ийг шинэчлэх]

  1. QR login дээр дарна.
  2. Нэвтрэхийг хүсэж буй Bitrix24 -ийн хаягийг оруулна.
  3. Continue дээр дарна.
  4. Ухаалаг утасны камераар эсвэл Bitrix24 гар утасны аппликейшн ашиглан QR кодыг уншуулна.

QR код ашиглан нэвтрэх
QR код ашиглан нэвтрэх

Bitrix24 On-Premise хувилбарт QR кодоор нэвтрэх үйлдлийг идэвхжүүлэх

On-Premise хувилбарт QR код ашиглан нэвтрэх боломжийг идэвхжүүлэхийн тулд дараах тохиргоог хийнэ.

  1. Settings хэсэгт хандана.
  2. System settings хэсгийг сонгоно.
  3. Module Settings хэсгийг нээж, Main module сонголтыг сонгоно.
  4. Authentication табыг нээнэ.
  5. QR code authentication тохиргоог идэвхжүүлнэ.

QR код ашиглан нэвтрэх

Дараах модулиудыг заасан хувилбар эсвэл түүнээс дээш хувилбар болгон шинэчилсэн эсэхээ шалгана уу.

  • main — 24.100.100
  • pull — 24.500.300
  • crm — 24.600.100
  • calendar — 24.250.0
  • intranet — 24.900.50
  • mobile — 23.700.0

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Хэрэв та Bitrix24 гар утасны аппликейшн ашигладаг бөгөөд хөтөч эсвэл Messenger -ээр дамжуулан хялбар нэвтрэхийг хүсэж байвал QR кодоор нэвтрэх арга илүү тохиромжтой.
  • QR кодыг уншуулахаас өмнө гар утасны аппликейшнд нэвтэрсэн байх шаардлагатай.
  • Утасныхаа камераар эсвэл гар утасны аппликейшн ашиглан QR кодыг уншуулна.
  • Хэрэв хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлсэн бол QR кодыг уншуулсны дараа нэг удаагийн баталгаажуулах код оруулна.
  • On-Premise хувилбарт QR кодоор нэвтрэх боломжийг администратор тохиргооноос идэвхжүүлэх шаардлагатай.