SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 Messenger: Танилцуулга

Bitrix24 Messenger нь байгууллагын дотоод харилцаа, хамтын ажиллагааг аюулгүйгээр зохион байгуулах аппликейшн юм. Чат, суваг, видео дуудлага, таск, CoPilot, CRM зэрэг үндсэн хэрэгслүүдийг нэг цонхонд нэгтгэсэн байдаг.

Энэхүү аппликейшн нь өдөр тутмын ажилд тохиромжтой бөгөөд хөтөчөөр ашигладаг Bitrix24 хувилбарт байхгүй дараах нэмэлт боломжуудтай.

  • Хурдан хандалт. Компьютер дээрх аппликейшнийг нээснээр хөтөчийн олон таб дундаас хайх шаардлагагүйгээр чат болон таскууд руу шууд хандах боломжтой.
  • Олон Bitrix24 бүртгэл. Бүртгэлүүдийн хооронд шилжих эсвэл хэд хэдэн бүртгэлийг зэрэг ашиглах боломжтой.
  • Мэдэгдэл болон дуудлага. Аппликейшнийг хураасан төлөвтэй байсан ч мессеж болон дуудлагын мэдэгдэл хүлээн авна.
  • Дуудлага бичих. Чухал харилцан яриаг бичиж хадгалах, дараа нь дахин сонсох боломжтой.
  • Хувийн тохиргоо. Видео дуудлагын арын дэвсгэр болон аватарыг өөрчлөх боломжтой.
  • Тогтвортой ажиллагаа. Видео болон аудио дуудлагыг сааталгүй ашиглах боломжтой.
  • Офлайн горим. Интернэт холболтгүй үед мессеж илгээх, баримт бичигтэй ажиллах боломжтой. Интернэтэд холбогдсоны дараа мэдээлэл автоматаар синхрончлогдоно.
  • Bitrix24 Drive синхрончлол. Компьютер болон Bitrix24 Drive дээр хадгалсан бүх баримт бичигт хандах боломжтой.

Bitrix24 Messenger: Танилцуулга

Bitrix24 Messenger суулгах

Bitrix24 -ийн вебсайтаас аппликейшнийг татаж авна. Тус аппликейшн нь төрөл бүрийн үйлдлийн системд ашиглах боломжтой.

  • macOS: Аппликейшний дүрс дээр хоёр товшиж, Applications хавтас руу зөөнө. Аппликейшнийг нээх зөвшөөрөл өгч, лицензийн гэрээг зөвшөөрнө.
  • Windows: Аппликейшний товчлол дээр хоёр товшино. Аппликейшнийг суулгах хавтсыг сонгоод суулгалт дуусахыг хүлээнэ.
  • Linux: Файлыг сонгоод Open in RPM Installation дээр дарна.
Татаж дууссаны дараа Bitrix24 Messenger -ийг нээж, хэрэглэгчийн гэрээг зөвшөөрч Bitrix24 бүртгэлээрээ нэвтэрнэ.

[Bitrix24 Messenger суулгах]
[macOS болон Windows үйлдлийн системд Bitrix24 Messenger суулгах]
[Bitrix24 Messenger рүү нэвтрэх]

Bitrix24 Messenger: Танилцуулга

Bitrix24 аппликейшн руу нэвтрэх

Bitrix24 аппликейшнийг анх удаа нээхэд нэвтрэх хуудас автоматаар гарч ирнэ.

Нэвтрэх хэд хэдэн арга байдаг.

  • Bitrix24 хаяг, утасны дугаар, имэйл эсвэл хэрэглэгчийн нэрээ ашиглах
  • Bitrix24-ийн хаягаа санахгүй байгаа эсвэл нийгмийн сүлжээгээр бүртгүүлсэн тохиолдолд Bitrix24 Network профайлаар нэвтрэх
  • Гар утасны аппликейшнд аль хэдийн нэвтэрсэн бол QR код уншуулж нэвтрэх
  • Single Sign-On ашиглан нэвтрэх
[Bitrix24 Messenger рүү нэвтрэх]
[Bitrix24 хэрэглэгчдэд Single Sign-On тохируулах]

Bitrix24 Messenger: Танилцуулга

Bitrix24 аппликейшнийг шинэчлэх

Bitrix24 аппликейшнийг нээх бүрд шинэчлэлт байгаа эсэхийг автоматаар шалгана. Хэрэв шинэ хувилбар суулгах тухай мэдэгдлийг анзаараагүй бол дараах байдлаар гараар шинэчилж болно.

  • Windows дээр: About program - Check for updates.
  • macOS дээр: Bitrix24 - Check for updates.
Шинэчлэлт байгаа тохиолдолд Bitrix24 шинэ хувилбарыг суулгахыг санал болгоно.

[Bitrix24 Messenger шинэчлэх]

Bitrix24 Messenger: Танилцуулга

Bitrix24 аппликейшнийг өөрийн хэрэгцээнд тохируулах

Bitrix24 аппликейшнийг өдөр тутмын хэрэглээндээ илүү тохиромжтой болгохын тулд өөрийн ажлын онцлогт нийцүүлэн тохируулах боломжтой. Аппликейшнд хийсэн тохиргоо Bitrix24 -ийн хөтөч хувилбарт автоматаар шинэчлэгдэнэ.

Дараах тохиргоонуудыг өөрчлөх боломжтой.

  • Чатны дэвсгэр өнгө болон харагдах байдал
  • Мэдэгдэл
  • Мессеж илгээх товчлуурын хослол
  • Сүүлд харилцсан чатуудын жагсаалт
  • Аппликейшний үйл ажиллагааны тохиргоо
[Bitrix24 Messenger тохиргоо]

Bitrix24 Messenger: Танилцуулга

Аппликейшнд олон Bitrix24 бүртгэл холбох

Хэрэв та хэд хэдэн Bitrix24 бүртгэл ашигладаг тохиолдолд тэдгээрийг аппликейшнд холбох боломжтой. Ингэснээр ажлын явцад бүртгэл хооронд хурдан шилжих боломж бүрдэнэ.

Bitrix24 бүртгэлийг аппликейшнд дараах хэсгүүдээр дамжуулан холбож болно.

  • Аппликейшний дээд самбар
  • Ажилтны цэс
Дээд самбараар дамжуулан Bitrix24 бүртгэл холбох

  1. Plus (+) дүрс дээр дарж шинэ таб нээнэ.
  2. Эхлэх хуудасны баруун дээд буланд байрлах Add (+) дээр дарна.
  3. Bitrix24 -ийн хаяг, нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна.
  4. Log in дээр дарна.

Bitrix24 Messenger: Танилцуулга
Bitrix24 Messenger: Танилцуулга
Bitrix24 Messenger: Танилцуулга
Bitrix24 Messenger: Танилцуулга

Ажилтны цэсээр дамжуулан Bitrix24 бүртгэл холбох

  1. Баруун дээд буланд байрлах өөрийн профайл зураг дээр дарна.
  2. Гурван цэг (...) дээр дарна.
  3. My Bitrix24 хэсгийг сонгоно.
  4. Connect дээр дарна.
  5. Bitrix24 -ийн хаяг, нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна.
  6. Log in дээр дарна.

Bitrix24 Messenger: Танилцуулга
Bitrix24 Messenger: Танилцуулга
Bitrix24 Messenger: Танилцуулга

Bitrix24 бүртгэлээс гарах эсвэл бүртгэлийг жагсаалтаас хасахын тулд:

  1. Баруун дээд буланд байрлах өөрийн профайл зураг дээр дарна.
  2. Гурван цэг (...) дээр дарна.
  3. My Bitrix24 хэсгийг сонгоно.
  4. Аппликейшнд холбогдсон Bitrix24 бүртгэлүүдийн жагсаалт гарч ирнэ.
  5. Хасах эсвэл гарах бүртгэлийн хажууд байрлах гурван цэг (...) дээр дарж, дараах сонголтуудаас сонгоно.
Log out — Bitrix24 нээлттэй байсан таб хаагдах боловч бүртгэлийн холболт жагсаалтад хэвээр үлдэнэ. Дараа нь дахин нэвтрэх мэдээлэл оруулахгүйгээр холбогдох боломжтой.
Remove from the list — Bitrix24 бүртгэл жагсаалтаас бүр мөсөн хасагдана. Дахин холбохын тулд бүртгэл рүү нэвтрэх шаардлагатай.

Bitrix24 Messenger: Танилцуулга
Bitrix24 Messenger: Танилцуулга

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Messenger нь байгууллагын дотоод харилцаа, хамтын ажиллагааг аюулгүйгээр зохион байгуулах аппликейшн юм. Чат, суваг, видео дуудлага, CoPilot, Таск, CRM зэрэг үндсэн хэрэгслүүдийг нэг цонхонд нэгтгэсэн.
  • Аппликейшн нь Bitrix24 -ийн хөтөч хувилбарт байхгүй дуудлага бичих, офлайн горим, Bitrix24 Drive-тэй синхрончлох зэрэг нэмэлт боломжуудтай.
  • Bitrix24 аппликейшн нь Windows, macOS болон Linux үйлдлийн системтэй нийцдэг. Bitrix24 -ийн вебсайтаас татаж авах боломжтой.
  • Bitrix24 аппликейшнийг анх удаа нээхэд нэвтрэх хуудас автоматаар гарч ирнэ. Хэрэглэгчийн нэр, нууц үг, Bitrix24 Passport, QR код эсвэл Single Sign-On ашиглан нэвтэрч болно.
  • Аппликейшний шинэчлэлтийг автоматаар шалгана. Шинэ хувилбар суулгах тухай мэдэгдлийг анзаараагүй бол гараар шинэчлэх боломжтой.
  • Аппликейшнийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой. Эдгээр тохиргоо Bitrix24 -ийн хөтөч хувилбарт мөн хэрэгжинэ.
  • Аппликейшнд олон Bitrix24 бүртгэл холбож, тэдгээрийн хооронд шилжих боломжтой.