SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Та хувийн Drive дахь файл, хавтсаа хамтран ажиллагсадтайгаа хуваалцах боломжтой. Үүний тулд тодорхой хэрэглэгч, хэлтэс эсвэл бүлэгт хандах эрх олгож тохируулна. Drive -ийг бүхэлд нь хуваалцах шаардлагагүй тохиолдолд зөвхөн сонгосон файл, хавтсанд хандах эрх олгож болно. Илүү нарийн удирдлага хийхийн тулд өргөтгөсөн хандах эрхийн тохиргоог ашиглана. 

Хандах эрх тохируулах

  1. Drive → My Drive хэсэгт хандана.
  2. Settings (⚙️) → Assign permissions сонгоно.
  3. + Add more дээр дарж, Drive руу хандах эрх олгох хэрэглэгч эсвэл бүлгээ сонгоно.

Анхдагч тохиргоогоор та болон таны шууд удирдлага мөн бүртгэлийн администратор Drive дээр хандах бүрэн эрхтэй байна.

Хувийн Drive хандалтын эрх тохируулах
Хувийн Drive хандалтын эрх тохируулах
Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Дараах хэрэглэгч болон бүлэгт эрх олгох боломжтой.

  • Users: Нэр эсвэл нэвтрэх нэрээр хайж, дурын ажилтан сонгоно.
  • Employees and departments: Ажлын баг эсвэл дэд хэлтэст хандах эрх олгоно.
  • Social network groups: Бүлэг, бүлгийн эзэмшигч эсвэл модераторт хандах эрх олгоно.
  • Other: Бусад хэрэглэгч эсвэл эрхээр нэвтэрсэн бүх хэрэглэгчид хандах эрх олгоно.

Мөн Extranet хэрэглэгчид тухай мэдээлэлтэй танилцаж болно. 

Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Тодорхой файл эсвэл хавтсанд хандах эрх олгох

Хувийн Drive -ийг бүхэлд нь хуваалцахгүй тохиолдолд зөвхөн шаардлагатай файл, хавтсанд эрх олгоно. 

  1. Хуваалцах хавтсаа сонгоно.
  2. Share → Share with other users дээр дарна.
  3. + Add more дээр дарж хэрэглэгчдээ сонгоод, хандах эрхийн түвшнийг тохируулна.
  4. Өөрчлөлтөө хадгална.
Хуваалцсан хавтас сонгосон хэрэглэгчдийн хувийн Drive дээр харагдана. 

Хувийн Drive хандалтын эрх тохируулах
Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Access permissions  хэсгээр дамжуулан файлд хандах эрх олгосон тохиолдолд тухайн файл нөгөө хэрэглэгчийн Drive  хэсэгт шууд харагдахгүй. Файлыг үзэхийн тулд тухайн хэрэглэгч таны профайл руу нэвтэрч, Drive хэсгийг нээх шаардлагатай.

Хувийн Drive хандалтын эрх тохируулах
Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Trial эсвэл Professional багц ашиглаж байхдаа хандалтын эрхийн тохиргоог өөрчилж, дараа нь багцыг бууруулах үед хэрэглэгчид файлд хандах эрхээ алдаж болзошгүй бөгөөд өмнөх тохиргоог сэргээх боломжгүй. Учир нь:

  • Багцыг бууруулахад Drive -ийн хандалтын эрхийг дахин тохируулах болон шалгах боломжгүй.
  • Өгөгдмөл хандалтын эрхийн тохиргоог сэргээх боломжгүй.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл

Хандах эрхийн түвшин

Drive дээр дараах түвшний эрх олгож болно.

  • Read. Зөвхөн файл харах.
  • Add. Файл харах болон шинээр файл байршуулах.
  • Edit. Файлыг засах боловч тохиргоо болон хандах эрхийг өөрчлөхгүй.
  • Share. Файлыг бусадтай хуваалцах
  • Full access. Файл болон тохиргоог бүрэн удирдах.

Ямар ч түвшний эрхтэй ажилтан файлыг татаж авах боломжтой.

Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Өргөтгөсөн хандах эрх

Тодорхой файл, хавтас бүрд тусдаа хандах эрх тохируулахын тулд өргөтгөсөн хандах эрхийн удирдлагыг идэвхжүүлнэ. 

  1. Drive → Settings (⚙️) хэсэгт хандана.
  2. Enable extended permission control for individual files and folders сонголтыг идэвхжүүлнэ.
  3. Өөрчлөлтийг хадгална.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл

Хувийн Drive хандалтын эрх тохируулах

Дараа нь тодорхой файл эсвэл хавтсанд эрх тохируулахдаа: 

  1. Файл эсвэл хавтсаа сонгоно.
  2. Дээд цэснээс Access permissions дээр дарна.
  3. Хэрэглэгчдээ сонгож, тус бүрийн хандах эрхийн түвшнийг тохируулна.

Хувийн Drive хандалтын эрх тохируулах
Хувийн Drive хандалтын эрх тохируулах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Хувийн Drive -ийн хандах эрхийг бүхэлд нь эсвэл тодорхой файл, хавтас бүрд тохируулж болно.
  • Хэрэглэгч, хэлтэс болон бүлэгт өөр өөр түвшний эрх олгох боломжтой.
  • Файл татаж авах эрхийг хязгаарлах боломжгүй.
  • Файл, хавтас бүрийн эрхийг нарийвчлан тохируулахын тулд өргөтгөсөн хандах эрхийн удирдлагыг идэвхжүүлнэ. Энэ боломж зарим багцад байхгүй байж болно.