SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага

Bitrix24 -ийн видео дуудлага нь танай байгууллагын дотоод харилцааг үр дүнтэй болгох хэрэгсэл юм. Видео дуудлага хийхийн тулд гадны үйлчилгээ ашиглах шаардлагагүй бөгөөд Bitrix24 нь тав тухтай ажиллахад шаардлагатай бүх боломжийг нэг дор бүрдүүлдэг.

Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага

Bitrix24 аппликейшнээр видео дуудлага хийхийн давуу талууд:

  • Дуудлага бичих, арын дэвсгэр солих, 3D аватар сонгох боломжууд зөвхөн Bitrix24 аппликейшнд байдаг.
  • Мэдэгдлийг бусад бүх програмын дээр харуулах. Та өөр програм дээр ажиллаж байх үед веб хөтөч дуудлагын цонхыг гаргаж ирэхгүй байж болно. Харин аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд ямар програм дээр ажиллаж байгаагаас үл хамааран дуудлагын мэдэгдэл харагдана.

Bitrix24 дээрх нэг видео дуудлагад дээд тал нь 100 оролцогч оролцох боломжтой хязгаартай байна.

Bitrix24 -ийн албан ёсны вэбсайтаас өөр өөр үйлдлийн системд зориулсан аппликейшний хувилбаруудыг татаж авах боломжтой.

[Bitrix24 аппликейшн татаж авах]

Бусадтай дэлгэцээ хуваалцах

  1. Screen товчийг дарна эсвэл Ctrl + Shift + S (Mac үйлдлийн системд Cmd + Shift + S) товчлуурын хослолыг ашиглана.
  2. Хуваалцахыг хүссэн аппликейшн эсвэл веб хөтчийн табаа сонгоод Share товчийг дарна.
  3. Дэлгэц хуваалцахаа зогсоохын тулд дуудлагын цонхон дахь Screen товчийг дарна.
  4. Олон оролцогч дэлгэцээ нэгэн зэрэг хуваалцах боломжтой.

Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага
Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага

Дуудлага бичих

  1. Record товчийг дарна эсвэл Ctrl + Shift + R (Mac үйлдлийн системд Cmd + Shift + R) товчлуурын хослолыг ашиглана.
  2. Бичлэгт юу оруулахаа сонгоно: зөвхөн аудио эсвэл видео болон аудио хамтад нь.

Видео хурлын бичлэг хийх боломж нь хоёр ба түүнээс олон оролцогч нэгдсэн үед идэвхжинэ.

[Bitrix24 дээр видео дуудлага хийх]

Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага

Бичлэг таны компьютерт автоматаар үүсгэгдсэн “Video Call Recordings” хавтсанд хадгалагдана. Хэрэв таны компьютер Bitrix24 Drive -тай синхрончлогдсон тохиолдолд бичлэгийг бусад ажилтны чатанд хялбар хуваалцах боломжтой.

Хэрэв олон оролцогч дэлгэцээ нэгэн зэрэг хуваалцаж байгаа тохиолдолд бичлэгт зөвхөн бичлэг эхлүүлсэн хүний дэлгэц бичигдэнэ.

Дэвсгэр эсвэл 3D аватар сонгох

Notifications хэсэгт дараах тохиргоог хийнэ. 

  • Enable notification sound — Мэдэгдлийн дууг идэвхжүүлнэ.
  • Auto mark notifications as read — Холбогдох талбарыг нээхэд мэдэгдлийг автоматаар уншсан төлөвт шилжүүлнэ.
  • Disable notifications — Энэ сонголтыг идэвхжүүлсэн үед шинэ мессежийн мэдэгдлийг унтраана.

Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага
Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага
Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага

Дуудлагын үеэр хурлын тэмдэглэл хөтлөх, баримт бичиг үүсгэх

Bitrix24 -ийн видео дуудлагын үеэр хурлын тэмдэглэл хөтлөх, баримт бичиг үүсгэх болон хамтран засварлах боломжтой. Үүний тулд дуудлагын цонхон дахь Document товчийг дарна.

[Bitrix24 дуудлагын үеэр хурлын товч тэмдэглэл болон баримт бичиг үүсгэх]

Дараах сонголтуудаас нэгийг сонгоно:

  • Хурлын тэмдэглэл (Meeting journal) — дуудлагын хураангуйг текстэн баримт бичигт тэмдэглэнэ. Энд Бэлэн загвар сонгох боломжтой.
  • Баримт бичиг үүсгэх (Create a document) — дуудлагын үеэр тэмдэглэл хөтлөх зориулалттай хоосон текстэн баримт бичиг, хүснэгт эсвэл танилцуулга нээгдэнэ.
  • Сүүлийн үеийн тэмдэглэлүүдийг нээх (Open recent journals) — өмнөх дуудлагуудын хураангуйг харна.

Энэ боломж нь таны ашиглаж буй багцад байгаа эсэхийг шалгана уу.

[Bitrix24 багц болон үнийн мэдээлэл]

Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага
Bitrix24 Sync: Bitrix24 Messenger дэх видео дуудлага

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 -ийн видео дуудлага нь байгууллагын дотоод харилцааг үр дүнтэй болгох хэрэгсэл юм.
  • Видео дуудлага хийхийн тулд гадны үйлчилгээ ашиглах шаардлагагүй. Bitrix24 нь тав тухтай ажиллахад шаардлагатай бүх боломжийг нэг дор бүрдүүлдэг.
  • Дуудлага бичих, дэвсгэр солих, 3D аватар сонгох боломжууд зөвхөн Bitrix24 аппликейшнд багтдаг.
  • Мэдэгдэл бусад бүх програмын дээр харагдана. Bitrix24 аппликейшнд ямар програм дээр ажиллаж байгаагаас үл хамааран дуудлагын мэдэгдэл харагдана.