SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 Messenger тохиргоо

Bitrix24 Messenger аппликейшнийг өдөр тутмын хэрэглээндээ тохируулан, ашиглахад илүү хялбар болгоорой. Аппликейшнд өөрчилсөн бүх тохиргоо Bitrix24 -ийн веб хувилбарт автоматаар синхрончлогдоно.

Тохиргоонд дээд эсвэл зүүн талын цэсээр нэвтэрнэ.

Дээд цэс ашиглах:

  1. Messenger хэсгийг нээнэ.
  2. Settings дээр дарна.
  3. Тохируулах шаардлагатай хэсгийг сонгоно.

Bitrix24 Messenger тохиргоо
Bitrix24 Messenger тохиргоо

Зүүн цэс ашиглах:

  1. Settings (⚙️) дээр дарна.
  2. Messenger settings хэсгийг сонгоно.
  3. Тохируулах шаардлагатай хэсгийг сонгоно.

Bitrix24 Messenger тохиргоо

Чатын дэвсгэр болон мессежийн байрлал

Design and layout талбараас дараах тохиргоог өөрчлөх боломжтой.

  • Чатын дэвсгэр: Бүх чатад ижил дэвсгэр тохируулна.
  • Мессежийн байрлал: Бүх мессежийг зүүн талд харуулах эсвэл өөрийн илгээсэн мессежийг баруун талд харуулахаар тохируулна.

Bitrix24 Messenger тохиргоо

Мэдэгдэл

Notifications хэсэгт дараах тохиргоог хийнэ. 

  • Enable notification sound — Мэдэгдлийн дууг идэвхжүүлнэ.
  • Auto mark notifications as read — Холбогдох талбарыг нээхэд мэдэгдлийг автоматаар уншсан төлөвт шилжүүлнэ.
  • Disable notifications — Энэ сонголтыг идэвхжүүлсэн үед шинэ мессежийн мэдэгдлийг унтраана.

Bitrix24 Messenger тохиргоо

Settings хэсэгт мэдэгдлийн хоёр горимоос сонгоно. 

Хялбар горим (Simple mode). Мэдэгдлийг хаана хүлээн авахаа сонгоно.

  • Веб хувилбар болон Bitrix24 Messenger аппликейшнээр.
  • Имэйлээр: Имэйл мэдэгдлийг 5–10 минутын дараа илгээх бөгөөд та мэдэгдлийг веб хөтөч эсвэл аппликейшн дээр хараагүй тохиолдолд л илгээнэ. Эдгээр мэдэгдэл Bitrix24-ийн no-reply@ хаягаас ирнэ.
  • Гар утасны push мэдэгдлээр.

Bitrix24 Messenger тохиргоо

Нарийвчилсан горим (Advanced mode). Bitrix24 -ийн тодорхой хэрэгслүүдийн мэдэгдлийг тус бүрээр нь тохируулна. Жишээлбэл, зөвхөн даалгаврын шинэ сэтгэгдлийн талаар мэдэгдэл авахыг хүсвэл Tasks хэсэгт хандаж, тухайн сонголтыг олоод мэдэгдэл хүлээн авах сувгаа сонгоно. Бусад сонголтуудын чагтыг арилгана. 

Bitrix24 Messenger тохиргоо

Мессеж илгээх товчлуурын тохиргоо

Мессеж илгээх болон шинэ мөр эхлүүлэх үйлдлийг тохируулна.

  • Хэрэв мессежийг Enter товчоор илгээхээр тохируулсан бол Shift + Enter дарж шинэ мөр эхлүүлнэ.
  • Хэрэв мессежийг Ctrl + Enter товчоор илгээхээр тохируулсан бол Enter дарж шинэ мөр эхлүүлнэ.

Bitrix24 Messenger тохиргоо

Сүүлийн чатууд

Show birthdays болон Show invited users сонголтыг идэвхжүүлснээр төрсөн өдрийн болон шинээр уригдсан хэрэглэгчдийн чатыг жагсаалтын дээд хэсэгт харуулна. Ингэснээр та төрсөн өдрийн мэндчилгээ илгээх эсвэл багийн шинэ гишүүдийг угтан авахад хялбар болно.

Мөн мессежийг нээхгүйгээр агуулгыг нь урьдчилан харахын тулд Show message text сонголтыг идэвхжүүлж болно. Хэрэв та олон нийтийн газар ажилладаг эсвэл уулзалтын үеэр дэлгэцээ бусадтай хуваалцдаг бол мессежийн нууцлалыг хамгаалахын тулд энэ сонголтыг идэвхгүй болгоорой.

Bitrix24 Messenger тохиргоо
Bitrix24 Messenger тохиргоо

Мессежийн агуулгыг урьдчилан харуулсан чат жагсаалтын жишээ.

Bitrix24 Messenger тохиргоо

Мессежийн агуулгыг урьдчилан харуулахгүй байгаа чат жагсаалтын жишээ.

Аппликейшний ажиллагаа

Bitrix24 Application талбараас аппликейшнийг автоматаар эхлүүлэх, холбоосыг хэрхэн нээхийг тохируулах, техникийн мэдээлэл хуваалцах тохиргоог удирдах боломжтой.

Эхлүүлэх (Startup): Компьютер асаахад аппликейшн автоматаар ажиллаж эхлэхийн тулд Run on system startup сонголтыг идэвхжүүлнэ.

Холбоос (Links):

Open Bitrix24 links in the slider when using messenger in the app — Messenger аппликейшн ашиглаж байх үед Bitrix24 -ийн дотоод холбоосыг шинэ таб нээхийн оронд одоо ашиглаж буй хуудасны дээр давхарласан цонхонд (slider) нээнэ.

Bitrix24 Messenger тохиргоо

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Messenger аппликейшнийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулж, өдөр тутмын хэрэглээгээ хялбар болгоно.
  • Чатын дэвсгэр, мессежийн байрлал зэрэг дизайн болон харагдах байдлын тохиргоог өөрчилнө.
  • Мэдэгдлийг автоматаар уншсанд тооцох эсэхийг сонгоно. Bitrix24 хэрэгслүүдийн мэдэгдлийг тохируулж, аль сувгаар хүлээн авахаа сонгоно.
  • Чатад Enter товч дарахад мессеж илгээх эсвэл шинэ мөр эхлүүлэх тохиргоог хийнэ.
  • Төрсөн өдөр нь болж буй хамтран ажиллагсад болон шинээр нэмэгдсэн хэрэглэгчдийн чатыг жагсаалтын дээд хэсэгт харуулах эсэхийг сонгоно. Мөн чатын нууцлалыг хамгаалахын тулд мессежийн агуулгыг урьдчилан харуулахгүй байхаар тохируулж болно.
  • Аппликейшнийг автоматаар эхлүүлэх, холбоос нээх үйлдлийг удирдах, техникийн мэдээлэл хуваалцах тохиргоог өөрчилнө.