SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Booking хэсэгт үйлчлүүлэгчдэд сануулга болон цаг захиалгын баталгаажуулалтыг WhatsApp -аар автоматаар илгээх боломжтой.

Мессежүүдийг Bitrix24 Connector ашиглан автоматаар илгээдэг тул нэмэлт тохиргоо хийх шаардлагагүй.

Мессеж загваруудыг resource үүсгэх болон засварлах үед тохируулна.
Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Энэ нийтлэлд:

Мессеж төрлүүд

Booking хэсэгт үйлчлүүлэгчид автоматаар илгээх 4 төрлийн мессеж байдаг.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

New booking. Мессежид үйлчилгээний огноо, цаг болон захиалсан resource -ийн талаарх мэдээлэл багтана. Анхдагч тохиргоогоор мессежийг захиалга үүссэн даруйд үйлчлүүлэгчид илгээнэ. Гэхдээ илгээх хугацааг өөрчилж, 10 минутын дараа эсвэл 1 цагийн дараа илгээхээр тохируулах боломжтой.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Request booking confirmation. Цаг захиалгын мэдэгдлийг хэрэглэгч болон ажилтан хоёуланд нь илгээх боломжтой.

Хэрэглэгчид илгээх мессеж: Хэрэглэгч цаг захиалга баталгаажуулах холбоос хүлээн авна. Анхдагч тохиргоогоор тухайн мессеж уулзалтаас 1 өдрийн өмнө илгээгдэнэ. Шаардлагатай тохиолдолд илгээх хугацааг өөрчилж болно. Хэрэв хэрэглэгч цагаа баталгаажуулаагүй тохиолдолд тухайн хэсэгт улаан тоолуур гарч, хэрэглэгчтэй холбогдон тодруулах шаардлагатайг харуулна.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Цаг захиалгын ажилтанд илгээх мэдэгдэл: Хэрэв үйлчлүүлэгч цагаа баталгаажуулаагүй тохиолдолд CRM item form дээр тухайн ажилтанд activity автоматаар үүснэ. Ажилтан мэдэгдлийг хэзээ хүлээн авахыг сонгох боломжтой. Жишээлбэл, товлосон цагаас гурван цагийн өмнө илгээхээр тохируулснаар ажилтан хэрэглэгчтэй холбогдох хангалттай хугацаатай болно.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Reminder. Үйлчлүүлэгч товлосон цагаа мартахгүй байлгахын тулд автомат сануулга тохируулна. Үйлчлүүлэгч мессежийг хэзээ хүлээн авахыг сонгох боломжтой. Жишээлбэл, захиалсан өдрийн өглөө мессеж илгээж болно.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Customer is late. Үйлчлүүлэгч хоцорсон тохиолдолд цагаа баталгаажуулах эсвэл тухайн цагийг чөлөөлөх зорилгоор үйлчлүүлэгч болон хариуцсан ажилтанд нэмэлт сануулга илгээж болно.

Үйлчлүүлэгчид илгээх мессеж: Мессежийг үйлчлүүлэгчид хэзээ илгээхийг тохируулна: тэр даруй, эсвэл захиалгын эхлэх цагаас 5, 10, 30 минутын дараа. Үйлчлүүлэгч захиалгаа цуцалсан тохиолдолд тухайн цагийн сул зайг чөлөөлж, дахин захиалга авах боломжтой.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Ажилтанд мэдэгдэх: Хэрэв ажилтан үйлчлүүлэгч ирсэн эсэхийг баталгаажуулаагүй тохиолдолд CRM item form дээр activity автоматаар үүснэ. Жишээлбэл, захиалга эхэлснээс 5 минутын дараа мэдэгдэл илгээгдэхээр тохируулж, үйлчлүүлэгчтэй холбогдохыг ажилтанд сануулж болно.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Мессеж загвар тохируулах

Загвар сонгох. Мессежийн төрөл бүрд хоёр загвар байна.

  • Appointment template — Уулзалтын загвар
  • Equipment and property booking template — Тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгийн захиалгын загвар
Жишээлбэл, хэрэглэгч эмчийн үзлэгийн цаг захиалах бол Change template → Select дээр дарж Appointment template сонгоно.
Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Мессежийн текст. Мессежийн текстэд форм дээрх хэрэглэгчийн нэр, resource нэр, цаг товлосон огноо, уулзалтын цаг, байгууллагын нэр болон бусад мэдээлэл автоматаар орно.

Мессежид өөрийн байгууллагын нэрийг харуулахын тулд CRM -д байгууллагынхаа мэдээллийг нэмнэ.
Байгууллагын мэдээлэл нэмэх

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд
Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Мессеж жишээ

Тохиргоог идэвхжүүлэх. Шинээр үүсгэх бүх resource -д одоогийн тохиргоог автоматаар хэрэглэх тулд Apply these preferences to this and all subsequently created resources гэсэн сонголтыг идэвхжүүлнэ.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

Загварыг идэвхгүй болгох. Анхдагч тохиргоогоор бүх загвар идэвхтэй байна. Хэрэгцээгүй загварыг идэвхгүй болгохын тулд нэрнийх нь хажууд байрлах унтраалгыг унтраана.

Бүх мессежийн тохиргоог хийж дууссаны дараа Create resource эсвэл Save дээр дарна.

Цаг захиалга: Харилцагчийн мессеж загварууд

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Booking хэсэгт үйлчлүүлэгчдэд сануулах мэдэгдэл болон цаг баталгаажуулалтыг автоматаар илгээх боломжтой.
  • Мессежийг WhatsApp ашиглан илгээх тул хэрэглэгчтэй цаг алдалгүй харилцах боломжтой.
  • Resource үүсгэх болон засварлах үед мессежийн загварыг заавал тохируулна.
  • Мессежийн төрөл бүрд Appointment template болон Equipment and property booking template гэсэн хоёр загвар байдаг.
  • Хэрэгцээгүй загваруудыг идэвхгүй болгож болно.