Захиалгын форм үүсгэх
Bitrix24 захиалгын формыг ашиглан үйлчлүүлэгчдэд үйлчилгээ авах цаг сонгож, захиалга хийх боломжийг олгодог. Ингэснээр:
- Ажлын ачааллыг бууруулна. Үйлчлүүлэгчид залгах, мессеж бичих шаардлагагүй өөрсдөө цаг захиалах боломж бүрдэнэ.
- Борлуулалтыг нэмэгдүүлнэ. Формыг 24/7 ашиглах боломжтой.
- Алдаа гарахаас сэргийлнэ. Мэдээлэл автоматаар CRM болон Booking хэсэгт хадгалагдана.
- Шаардлагатай өгөгдлийг бүрэн цуглуулна. Үйлчлүүлэгч шаардлагатай талбаруудыг өөрөө бөглөж илгээнэ.
Энэ нийтлэлд:
Форм үүсгэх
- Booking хэсэгт хандана.
- Booking extensions дээр дарна.
- Формын төрлөөс сонгоно.
- Auto select resource
- Select from available resources
- Select from all resources


Форм тохируулах
Формын төрлийг сонгосны дараа тохиргоо хийгдэнэ.
- Формын тохиргоог нээнэ.
- Fields хэсэг дээр Select resource талбарын хажууд байрлах ✏️ харандааны дүрс дээр дарна.
- Select дээр дарна.
- Шаардлагатай resource сонгоно.
- Save дээр дарна.
- Үйлчлүүлэгчийн бөглөх шаардлагатай бусад талбаруудыг нэмнэ.




Форм дээр ажиллах
Үүсгэсэн формыг засварлахын тулд:
- Booking → Booking extensions → All forms хэсэгт хандана.
- Формын хажууд байрлах ≡ цэс дээр дарж, Edit сонгоно.


Үүсгэсэн формыг дараах хэлбэрүүдээр үйлчлүүлэгчдэд хүргэх боломжтой.
- Вебсайтад нэмэх
- Цахим сувгууд дээр нийтлэх
- Мессенжерээр үйлчлүүлэгчдэд илгээх
Bitrix24-ээс өөр платформ дээр үүсгэсэн вебсайтад CRM форм байрлуулах



ТОВЧ ОЙЛГОЛТ
- Захиалгын форм ашиглан хэрэглэгч өөрт тохирох цагийг сонгож, үйлчилгээ захиалах боломжтой.
- Үйл ажиллагааны чиглэлээс хамааран 3 төрлийн формоос сонгож болно.
- Формыг Booking → Booking extensions хэсгээс үүсгэнэ.
- Формыг вебсайт, цахим хуудас эсвэл мессенжер ашиглан хуваалцаж болно.
- Үйлчлүүлэгчийн илгээсэн мэдээлэл CRM болон Booking хэсэгт хадгалагдана.
Энэ нийтлэл тусалсан уу?