SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Booking: Эхлэх заавар

Bitrix24 Booking нь үйлчлүүлэгчдэд ажилтантай цаг товлох, өрөө болон тоног төхөөрөмж захиалах боломж олгодог хэрэгсэл юм.

  • Medical practitioners — эмчийн үзлэг, гоо сайхны үйлчилгээ, эрүүл мэндийн оношилгоо.
  • Equipment rental — барилга, спорт, арга хэмжээний тоног төхөөрөмж болон бусад.
  • Expert services — бүх төрлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, гоо сайхны салон зэрэг үйлчилгээ.
  • Car rental — автомашин болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл.
  • Property rental — хүлээн авалтын танхим, орон сууц, байшин, фото студи болон бусад.
  • Other — жагсаалтад тохирох бизнесийн чиглэл байхгүй бол энэ сонголтыг сонгоно.
Онлайн цаг захиалга нь захиалгын үйл явцыг автоматжуулах, ажилтнуудын ажлын ачааллыг хянах, үйлчлүүлэгчдэд товлосон цагийн талаар сануулах, мэдээллийг CRM -д хадгалах боломжийг олгоно.

Энэ боломж таны ашиглаж буй Bitrix24 багцад байгаа эсэхийг шалгана уу.

Нөөц нэмэх

Нөөц гэдэг нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүмүүс, тоног төхөөрөмж болон байр, талбай юм.

Booking боломжийг ашиглаж эхлэхийн тулд эхлээд нөөц нэмх шаардлагатай. Үүнийг ямар ч ажилтан хийх боломжтой. Booking хэсэгт хандан Add a resource дээр дарна.

Booking хэсэгт нөөц нэмэх

Booking: Эхлэх заавар

Сануулга тохируулах

Үйлчлүүлэгчдэд товлосон цагийн талаар сануулах болон цаг захиалгыг баталгаажуулах автомат мессежүүдийг тохируулна. Ингэснээр үйлчлүүлэгчид товлосон уулзалт, үйлчилгээгээ мартахгүй байхад тусална.

Booking: Үйлчлүүлэгчид илгээх мессежийн загварууд

Booking: Эхлэх заавар

Цаг захиалгын формд үйлчлүүлэгч нэмэх

Booking хэсгээс нөөц, өдөр болон цагийг сонгоод Create дээр дарна. Үйлчлүүлэгчийн мэдээллийг оруулж, Deal -ийг нэмнэ.
Нэг үйлчлүүлэгчид нэг дор хэд хэдэн цаг захиалга хийх боломжтой.

Цаг захиалгын формд үйлчлүүлэгч нэмэх

Booking: Эхлэх заавар

Бүх захиалгыг өнгөөр ялган тэмдэглэдэг тул төлөвийг хялбархан таних боломжтой.

  • Ногоон: Үйлчлүүлэгч цаг захиалгаа баталгаажуулсан.
  • Цэнхэр: Цаг захиалга одоогоор баталгаажаагүй.
  • Улбар шар: Үйлчлүүлэгч хоцорсон.
Улаан тоон тэмдэглэгээ нь цаг захиалгаа баталгаажуулаагүй эсвэл хоцорсон үйлчлүүлэгчдийн тоог харуулна. Ингэснээр цаг захиалгын төлөвийг хурдан шалгаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчидтэй холбогдон захиалгыг баталгаажуулах боломжтой.
Booking: Эхлэх заавар

Нөөцийн ачааллыг хянах

Booking хэсэгт нөөцийн ачааллыг хянахад туслах хэд хэдэн хэрэгсэл байдаг.

Статистик. Та шинэ харилцагчдын тоо, нөөц бүрийн орлого болон тухайн өдрийн нийт орлогыг харах боломжтой. Орлогын мэдээллийг холбогдсон Deal -үүдийн Amount талбараас авч, тухайн өдрийн мэдээллийг харуулна.

Booking: Эхлэх заавар

Шүүлтүүр. Хуваарийн самбарт харуулах нөөцүүдээ сонгоно. Жишээлбэл, тодорхой эмчийн бүртгэлүүдийг харуулах боломжтой.

Booking: Эхлэх заавар

Нөөцийн боломжит байдал. Нөөцийн хажууд байрлах батарейн дүрс дээр дарж, сонгосон өдөр хэдэн цагийн нөөц ашиглагдаж байгаа болон ашиглах боломжийн хувийг харна. Энэ нь ажилтнуудад ачаалал багатай нөөцийг олж, харилцагч нэмэхэд тусална.

Booking: Эхлэх заавар

Нөөцийн багц. Нэг уулзалтад үндсэн нөөц болон нэмэлт нөөц зэрэг хэд хэдэн нөөц захиалах шаардлагатай бол энэ сонголтыг ашиглана.

Booking хэсэгт нөөц нэмэх

Үндсэн нөөц бүрд тусдаа нэмэлт нөөц захиалах боломжтой болгохын тулд Apply bundle restrictions to all сонголтыг идэвхгүй болгоно.

Booking: Эхлэх заавар

Хэрэв нэмэлт нөөцийг бүх үндсэн нөөцөд нийтлэг ашигладаг бол Apply bundle restrictions to all сонголтыг идэвхжүүлнэ.

Booking: Эхлэх заавар

Хуваарийн харагдац

  • Хуваарийн цонхыг томруулах: Олон нөөц болон бүртгэл харах шаардлагатай үед ашиглана.
  • Бүгдийг харуулах: Бүх нөөцийг хуваарийн самбарт харуулна.
  • Томруулах: Бүх бүртгэл дэлгэцэнд багтахгүй байгаа тохиолдолд тохируулна.
Booking: Эхлэх заавар

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Booking нь харилцагчид ажилтантай уулзах цаг товлох, өрөө болон тоног төхөөрөмж захиалахад ашигладаг хэрэгсэл юм.
  • Эхлэхийн тулд заавал нөөц үүсгэж, тохируулах шаардлагатай. Үүнийг аль ч ажилтан хийх боломжтой.
  • Харилцагчдад үйлчлүүлэх цагийг нь сануулах, захиалгыг баталгаажуулах автомат мессежийг идэвхжүүлж болно.
  • Шинэ цаг захиалга үүсгэхийн тулд нөөц, өдөр, цагийг сонгоод Create дээр дарна. Дараа нь харилцагчийн мэдээллийг оруулж, Deal нэмнэ.
  • Шинэ харилцагчдын тоо, нөөц тус бүрийн орлого болон тухайн өдрийн нийт орлогыг харах боломжтой.
  • Шүүлтүүр ашиглан хуваарийн самбарт харуулах нөөцүүдийг сонгоно.
  • Нэг уулзалтад үндсэн болон нэмэлт нөөц зэрэг хэд хэдэн нөөц захиалах шаардлагатай бол нөөцийн багц сонголтыг ашиглана.