SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

CRM Booking

CRM цаг захиалга

Bitrix24 Booking нь үйлчлүүлэгчийн ажилтантай уулзах цагийг товлох, мөн тоног төхөөрөмж, өрөө болон бусад нөөцийг захиалах боломжийг олгодог. Энэ нь эрүүл мэнд, гоо сайхан, арга хэмжээний талбай түрээс зэрэг салбарт ашиглахад тохиромжтой.

Booking: Эхлэх заавар

Та үйлчилгээг CRM формоос шууд цаг товлон захиалах боломжтой. Бүх захиалгын мэдээлэл автоматаар Booking хэсэгт болон үйлчлүүлэгчийн бүртгэлд хадгалагдана.

Ингэснээр та:

  • Бүх цаг захиалгыг CRM формд нэг дор хадгалж, хянах
  • Үйлчлүүлэгчийн өмнөх түүхийг харах, түүнд үндэслэн нэмэлт үйлчилгээ санал болгох боломжтой.

Таны ашиглаж буй Bitrix24 багцад Booking ашиглах боломжтой эсэхийг шалгана уу.

Үйлчилгээний цаг товлох

  1. CRM → Deals хэсэгт хандана.
  2. Хүссэн Deal -ийг нээж Timeline хэсгээс Booking дээр дарна.
  3. Шаардлагатай нөөцийн боломжит цагийг сонгоод Create дээр дарна.
  4. Үүсгэсэн захиалга CRM Timeline хэсэгт харагдана.
Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх
CRM Booking
CRM Booking
CRM Booking
CRM Booking

Үйлчлүүлэгчийн цаг захиалгыг баталгаажуулах, засварлах эсвэл цуцлах

CRM формоос захиалгыг шууд засварлах, баталгаажуулах эсвэл цуцлах боломжтой.

Цаг захиалга засварлах. Жишээлбэл, үйлчлүүлэх цагийг өөрчлөх эсвэл өөр мэргэжилтэн сонгох боломжтой.

  • View дээр дарна. Ингэснээр цаг захиалгын хэсэг рүү автоматаар шилжинэ.
  • Хуваарь дээрх захиалгын бүртгэлийг өөр цаг руу чирж шилжүүлнэ.
Цаг захиалга баталгаажуулах.
  • Цаг захиалгын хэсгээс View дээр дарна.
  • Цэснээс confirmed эсвэл not confirmed сонголтыг сонгоно.
CRM Booking

Цаг захиалга цуцлах. Захиалгыг цуцалсан тохиолдолд систем харилцагчид мэдэгдэл илгээхгүй тул шинэ цаг санал болгохын тулд харилцагчтай гар аргаар холбогдоно уу.

CRM Booking

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Үйлчилгээг CRM формоос шууд захиалах боломжтой.
  • Захиалгын бүх мэдээлэл Booking хэсэг болон CRM бүртгэл хоёуланд нь хадгалагдана.
  • Захиалга үүсгэхийн тулд Deal -ийг нээж, timeline дээрх Booking дээр дарна.
  • CRM формоос захиалгыг засварлах, баталгаажуулах эсвэл цуцлах боломжтой.