SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

Bitrix24 -ийн мэдлэгийн санг ашиглан хэрэглэгчдэд нийтлэг үйлдлүүдийг хэрхэн хийхийг зааварчлах боломжтой. Жишээлбэл, таскуудыг хэрхэн удирдах эсвэл ажилтны профайлыг хэрхэн бүрэн бөглөхийг тайлбарласан мэдээлэл байршуулж болно. Мөн мэдлэгийн санг Bitrix24 -ийн бусад хэрэгслүүдтэй холбосноор хэрэглэгчид ажиллаж буй хэсгээсээ шууд тусламж мэдээлэл авах боломжтой.

Мэдлэгийн санг хаана нэмэх боломжтой вэ?

Зарим хэсэгт Extensions товч байдаг. Үүнийг ашиглан мэдлэгийн санг шууд холбож болно.

Жишээ нь:

Profile: Ажилтны профайлыг хэрхэн бөглөх талаар заавар бүхий мэдлэгийн санг нэмж болно.
Профайл хуудас

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

User widget: Widget -ийг нээгээд Extensions хэсгээс мэдлэгийн санг сонгоно.
Хэрэглэгчийн цэс

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

Workgroup, Project: Баруун дээд буланд байрлах гурван цэгтэй цэс (...) дээр дарна. Үүсгэсэн мэдлэгийн сангаас сонгох эсвэл тухайн ажлын бүлэгт зориулж шинээр мэдлэгийн сан үүсгэж болно.
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

Tasks automation: Tasks → Automation rules → Extensions хэсэгт хандаж, automation rules -ийн заавар, тусламжийн мэдээлэл бүхий мэдлэгийн санг нэмнэ.

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

CRM: CRM -ийн аль ч хэсэгт мэдлэгийн сан нэмэх боломжтой.

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

Task хэсэгт мэдлэгийн сан нэмэх жишээ:

  1. Tasks and Projects хэсэгт хандана.
  2. Tasks табыг нээнэ.
  3. Арааны дүрсний хажууд байрлах Extensions дээр дарна.
  4. Хэрэв тухайн цэс харагдахгүй бол гурван цэгтэй цэс (...) дээр дарна.
  5. Дараах сонголтуудаас нэгийг сонгоно:
  • Шинэ мэдлэгийн сан үүсгэх
  • Үүссэн мэдлэгийн сангаас сонгох
Мэдлэгийн сан үүсгэх
Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

Нэмсний дараа тухайн хэсгийн Extensions товчийн оронд мэдлэгийн сангийн нэр харагдана.

Бүх мэдлэгийн санг харахын тулд Company → Knowledge base хэсэгт хандана.

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх

Хэрэв тухайн хэсэгт өөр мэдлэгийн сан холбохыг хүсвэл эхлээд одоо холбогдсон мэдлэгийн санг нууж хаана. Дараа нь дээрх алхмуудыг дахин дагана уу.

Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх