SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх

Анхдагч байдлаар бүх ажилтан байгууллагын мэдлэгийн санд бүрэн хандах эрхтэй байдаг. Та энэ төрлийн бүх мэдлэгийн сангийн эсвэл тодорхой мэдлэгийн сангийн хандалтын эрхийг тохируулах боломжтой. Эдгээр тохиргоог зөвхөн администратор хийх эрхтэй байна.

Таны ашиглаж буй төлөвлөгөө байгууллагын Мэдлэгийн сангийн хандалтын эрхийг өөрчлөх боломжийг дэмждэг эсэхийг шалгана уу.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл

Алхам 1: Хандалтын тохиргоог нээх

  1. Employees хэсэгт хандана.
  2. Knowledge base табыг нээнэ.
  3. Settings (⚙️) дээр дарна.
  4. Access Permissions -ийг сонгоно.
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх

Алхам 2: Үүрэг үүсгэх

1. Roles блок дахь Add дээр дарж, үүргийн нэрийг оруулна.
2. Мэдлэгийн санг өөр өөр хэсгүүдэд байрлуулах боломжтой эсэх зэрэг ерөнхий хандалтын эрхүүдийг тохируулна.
Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх
3. Add knowledge base permissions дээр дарж, тодорхой мэдлэгийн санг сонгоно.
4. Сонгосон мэдлэгийн сангийн хандалтын эрхүүдийг тохируулна.
5. Үүргийг хадгална.

Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх

Алхам 3: Үүргийг оноох

Нэмсэн үүргийг ажилтнууд эсвэл хэлтсүүдэд онооно.

Knowledge base хэсэгт тохируулсан эрх нь мэдлэгийн сан бүрт тусад нь тохируулсан хандалтын эрхээс давуу үйлчилнэ. Хэрэв ажилтан Knowledge base хэсэгт бүрэн хандах эрхтэй бол зарим мэдлэгийн санд хязгаарлалт тавьсан байсан ч бүх мэдлэгийн санг харах боломжтой.

Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх

Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сангийн хандалтын эрхийг тохируулахын тулд дараах нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан: Хандалтын эрх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Анхдагч байдлаар бүх ажилтан байгууллагын мэдлэгийн санд хандах бүрэн эрхтэй байдаг.
  • Мэдлэгийн сангийн хандалтын эрхийг зөвхөн администратор тохируулах боломжтой.
  • Knowledge base хэсэгт тохируулсан хандалтын эрх нь мэдлэгийн сан бүрт тусад нь тохируулсан эрхээс давуу үйлчилнэ.
  • Custom role үүсгэж, тэдгээрийг ажилтан эсвэл хэлтэст оноох боломжтой.