Bitrix24 Drive-ээс мэдлэгийн санд файл нэмэх
Bitrix24 Drive-аас мэдлэгийн санд файл нэмэх
Мэдлэгийн санд файл нэмснээр хамтран ажиллагсад тухайн файлыг хүссэн үедээ үзэх болон татаж авах боломжтой болно. Жишээлбэл, чөлөөний хүсэлтийн маягт эсвэл байгууллагын танилцуулга видео зэргийг нэмж болно.
Ингэхийн тулд хүссэн мэдлэгийн сангийн хуудсыг нээж button сонгон нэмнэ. Дараа нь тухайн хэсэгт файлаа байршуулна. Бусад ажилчид тухайн товч дээр дарахад файл нээгдэнэ.
Button нэмэх
- Company хэсэгт хандана.
- Knowledge base хэсгийг нээнэ.
- Файл нэмэх мэдлэгийн сангаа нээнэ.
- Баруун дээд буланд байрлах Edit article дээр дарна.
- Засварлах горимд Add block дээр дарна.
- Buttons and links табыг нээнэ.
- Тохирох блокийг сонгоно. Жишээлбэл, Text arranged in two rows; button on the right -ийг сонгож болно.




Файл байршуулах
Хувийн, байгууллагын эсвэл бүлгийн Drive -аас файл нэмэх боломжтой.
Дараах файлын төрлүүдийг дэмжинэ: DOCX, XLSX, PPTX, PDF, JPG, GIF, PNG,мөн MP4.
- Contact дээр дарна.
- Action on click хэсгээс сумны дүрс дээр дарна.
- Жагсаалтаас Open file -ийг сонгоно.
- Select file дээр дарна.
- Нэмэхийг хүссэн файлаа сонгоно.
- Select document дээр дарна.
- Button нэрийг өөрчилнө.
- Өөрчлөлтөө хадгална.



Анхдагч байдлаар мэдлэгийн санд хандах эрхтэй бүх ажилтан эдгээр файлыг үзэх болон татаж авах боломжтой. Тиймээс нууц мэдээлэл агуулсан файлыг мэдлэгийн санд нэмэхгүй байхыг зөвлөж байна.

Файл байршуулахтай холбоотой асуудал ба шийдэл
Файлыг анх нээх үед Bitrix24 файл ачаалахад хэсэг хугацаа зарцуулж болно. Conversion in progress гэсэн мэдэгдэл гарвал ачаалж дуусахыг хүлээнэ үү.
Ачаалах хугацаа нь файлын хэмжээнээс хамаарна.

Хэрэв дэмжигдээгүй файлын төрөл нээхийг оролдвол мэдэгдэл гарч ирэх бөгөөд файлыг үзэхийн тулд татаж авах шаардлагатай.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Мэдлэгийн санд файл нэмснээр хамтран ажиллагсад тухайн файлыг хүссэн үедээ үзэх болон татаж авах боломжтой.
- Файл нэмэхийн тулд хүссэн мэдлэгийн сангийн хуудсыг нээж, button нэмж файл байршуулна. Хамтран ажиллагч тухайн button дээр дарахад файл нээгдэнэ.
- Хувийн, байгууллагын эсвэл бүлгийн Drive -аас файл нэмэх боломжтой. DOCX, XLSX, PPTX, PDF, JPG, GIF, PNG, MP4 файлын төрлүүдийг дэмжинэ.
- Файлыг анх нээх үед Bitrix24 ачаалахад хэсэг хугацаа зарцуулж болно. Conversion in progress гэсэн мэдэгдэл гарвал ачаалж дуусахыг хүлээнэ үү. Ачаалах хугацаа нь файлын хэмжээнээс хамаарна.
- Дэмжигдээгүй файлын төрөл нээхийг оролдвол мэдэгдэл гарах бөгөөд файлыг үзэхийн тулд татаж авна уу.