SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Байгууллагын мэдлэгийн сан нь бүх ажилтанд нийтлэг мэдээлэлд хандах боломжийг олгодог. Мөн тодорхой ажлын бүлэг эсвэл төсөлд зориулж тусдаа мэдлэгийн сан үүсгэх боломжтой.

Таны ашиглаж буй багцад ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан багтсан эсэхийг шалгана уу.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл

Ажлын бүлэг эсвэл төслийн мэдлэгийн сан үүсгэх:

1. Ажлын бүлэг эсвэл төсөл рүү орно.

2. More дээр дарж, Knowledge base -ийг сонгоно.

Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Хэрэв Knowledge base хэсэг харагдахгүй байгаа тохиолдолд

Хэрэв Knowledge base сонголт ажлын бүлэг эсвэл төслийн цэсэнд харагдахгүй бол ажлын бүлгийн тохиргоог шалгана уу.

  1. Баруун дээд буланд байрлах About workgroup дээр дарна.
  2. Actions хэсгээс Edit Workgroup эсвэл Edit Project -ийг сонгоно.
  3. Extended parameters хэсгийг нээнэ.
  4. Жагсаалтаас Knowledge base сонголтыг идэвхжүүлнэ.
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

3. Стандарт загваруудаас сонгох, Market -аас загвар татаж авах эсвэл хоосон загвар сонгоно.

Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

4. Баруун дээд буланд байрлах Create knowledge base дээр дарна.

Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Ингэснээс мэдлэгийн сан ашиглахад бэлэн болно. Одоо та дараах үйлдлүүдийг хийх боломжтой:

  • Хуудас үүсгэх болон засварлах
  • Навигацийн цэсийг тохируулах
  • Текст, зураг болон видео нэмэх
  • Агуулгын блокуудыг засварлах
Мэдлэгийн санг агуулгаар дүүргэх
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Мөн ажлын бүлэг эсвэл төслөөс шууд байгууллагын мэдлэгийн сан үүсгэх эсвэл сонгох боломжтой.

  1. Баруун дээд буланд байрлах гурван цэгтэй цэс (...) дээр дарна.
  2. Extensions -ийг сонгоно.
  3. Мэдлэгийн санг сонгоно.
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Байгууллагын бүх мэдлэгийн санг Company → Knowledge base хэсгээс харах боломжтой. Байгууллагын мэдлэгийн сан нь бүх ажилтанд нээлттэй байдаг. Харин ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан нь зөвхөн тухайн ажлын бүлэг эсвэл төслийн гишүүдэд харагдана.

Мэдлэгийн санд илүү хурдан, хялбар хандахын тулд дээд цэсэнд байрлуулж болно.

Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Ажлын бүлэг эсвэл төслийн аль ч гишүүн тухайн мэдлэгийн санг засварлах боломжтой. Харин хандалтын эрхийн тохиргоо нь зөвхөн байгууллагын мэдлэгийн санд тохируулах боломжтой.
Байгууллагын мэдлэгийн сан хандалтын эрх тохируулах