SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ажилтны цэс

Bitrix24 - ийн ажилтны виджет (Employee widget) нь өөрийн бүртгэл болон хувийн тохиргоог удирдах үндсэн цэс юм. Эндээс нууц үгээ солих, амралтын өдрүүдээ шалгах, HR баримт бичиг илгээх зэрэг шаардлагатай тохиргоо, мэдээлэлд хэдхэн товшилтоор хандах боломжтой.

Ажилтны цэсийг нээхийн тулд баруун дээд буланд байрлах өөрийн профайл зураг дээр дарна.

Ажилтны цэс
Ажилтны цэс

Өөрийн хувийн профайлыг нээх. Нэрийнхээ хажууд байрлах сумны дүрс дээр дарж, профайл зураг эсвэл холбоо барих мэдээллээ шинэчилнэ.
Профайл хуудас

Ажлын цагийг эхлүүлэх болон дуусгах. Ажлын өдөр эхэлсэн, дууссан цаг, завсарлага болон ажил тасалсан хугацааг бүртгэнэ.
Ажлын цагийн бүртгэл

Ажлын цагийн бүртгэл нь таны ашиглаж буй багцад багтсан эсэхийг шалгана уу.
Bitrix24 багцууд болон үнэ

Ажилтны цэс

Хандалтын түүх харах. Өөрийн бүртгэлд нэвтрэхэд ашигласан бүх төхөөрөмж болон IP хаягийг харах боломжтой. Ингэснээр аюулгүй байдлын асуудал гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломжтой.
Хандалтын түүх

Ажилтнуудын нэвтрэлтийн түүхийг хянах боломж зөвхөн Enterprise багцын хэрэглэгчдэд нээлттэй.
Bitrix24-ийн багцууд болон үнэ

Компанийн идэвхийн үзүүлэлт шалгах. Энэ нь бүртгэл дэх хэрэглэгчдийн идэвхийг ерөнхийд нь харуулдаг үзүүлэлт юм. Үүний тусламжтайгаар Bitrix24 танай байгууллагын өдөр тутмын ажилд хэр үр дүнтэй нэвтэрч, ашиглагдаж байгааг хянах боломжтой.
Company Pulse
Профайлын тохиргоог удирдах. Нууц үг солих, гар утастайгаа харилцагчид болон календараа синк хийх зэрэг тохиргоог хийх боломжтой.
Нэвтрэх нэр болон нууц үг өөрчлөх
CardDAV синк тохируулах
Нэгдсэн профайл руу орох. Өөрийн үүсгэсэн болон урилгаар нэгдсэн бүх бүртгэлийг нэг дор холбосон нэгдсэн профайл руу хандах боломжтой.
Bitrix24 нэгдсэн профайл
Гурван цэг (...) дээр дарж, хийхийг хүссэн үйлдлээ сонгоно.

Ажилтны цэс

Гар утасны аппаар нэвтрэх. QR код ашиглан гар утасны апп - д нэвтрэх нэр болон нууц үг оруулахгүйгээр нэвтрэх боломжтой.
Гар утасны апп - аар QR код ашиглан нэвтрэх
Bitrix24 Messenger суулгах. Байгууллагын дотоод харилцаанд зориулсан уг апп - аар чат, видео дуудлага, CoPilot болон бусад хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
Bitrix24 Messenger: Ашиглаж эхлэх

Хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх. Нэвтрэх нэр, нууц үгээ оруулсны дараа тусгай апп - аас үүсгэсэн нэг удаагийн код оруулах замаар бүртгэлийнхээ аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.

Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх

Ажилтны цэс

Өргөтгөл суулгах эсвэл мэдлэгийн сантай холбох. Bitrix24 Market - аас апп суулгах эсвэл ажилтнуудад зориулсан мэдлэгийн сан үүсгэх боломжтой.
Мэдлэгийн сан
Bitrix24 Market ерөнхий танилцуулга

Bitrix24 - ийн дэвсгэр зургийг өөрчлөх. Бэлэн загвар (theme) сонгох эсвэл өөрийн хүссэн зургийг оруулах боломжтой.
Харагдах байдлыг өөрчлөх

Бүртгэлээс гарах. Өөр бүртгэл рүү шилжих шаардлагатай үед энэ сонголтыг ашиглана.

Ажилтны цэс