SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх

Bitrix24 дахь ажилтны профайл нь нэр, холбоо барих мэдээлэл, албан тушаал, хэлтэс зэрэг үндсэн мэдээллийг агуулсан форм юм. Custom fields ашиглан ажлын хэлбэр, ажлын хуваарь, машины дугаар зэрэг нэмэлт мэдээллийг профайлд оруулах боломжтой.

Энэ нийтлэлд:

Зөвхөн Bitrix24 администратор ажилтны профайлд талбар үүсгэх болон засварлах боломжтой.
Администратор эрх олгох

Захиалгат талбар үүсгэх

  1. Баруун дээд буланд байрлах профайл зураг дээр дарж профайлаа нээгээд, нэр дээрээ дарна.
  2. Create field дээр дарж талбарын төрлийг сонгоно:
  • String: Текст, тоо, тусгай тэмдэгт зэрэг дурын мэдээлэл оруулна. Жишээлбэл, ажилтны автомашины дугаар.
  • List: Нэг эсвэл хэд хэдэн сонголтоос сонгоно. Жишээлбэл, ажлын хэлбэр: оффис, зайнаас, хосолсон.
  • Date/Time: Тодорхой огноо болон цаг тохируулна. Жишээлбэл, дараагийн ажлын ээлжийн огноо.
  • Date: Цаггүйгээр зөвхөн огноо тохируулна. Жишээлбэл, дараагийн үнэлгээний өдөр.
  • Address: Газрын зураг дээрээс байршил сонгоно. Жишээлбэл, баримт бичиг хүргэх хаяг.
  • Link: Дурын холбоос нэмнэ. Жишээлбэл, ажилтны social media профайлын холбоос.
  • File: Баримт бичиг байршуулна. Жишээлбэл, диплом эсвэл сертификат.
  • Money: Мөнгөн дүн болон валютыг оруулна. Жишээлбэл, хамт ажиллагсдад өгөх бэлгийн төсөв.
  • Yes/No: Yes эсвэл No сонгоно. Жишээлбэл, ажилтан байгууллагын тээврийн хэрэгсэл ашигладаг эсэх.
  • Number: Дурын тоо оруулна. Жишээлбэл, оффисын дугаар.
Талбарын нэрийг оруулж, тохиргоог хийнэ:
  • Multiple: Талбарт хэд хэдэн утга нэмэх боломж олгоно.
  • Always show: Талбар хоосон байсан ч профайлд үргэлж харуулна.
Save дээр дарна. Үүний дараа талбар профайлд харагдана.
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх

Захиалгат талбарыг засварлах

Талбарын хажууд байрлах Тохиргоо (⚙️) дээр дарж, дараах үйлдлүүдээс сонгоно.

  • Hide: Талбарыг бүх ажилтны профайлаас нуух.
  • Configure: Талбарын тохиргоог өөрчлөх.
  • Always show: Талбар хоосон байсан ч профайлд үргэлж харуулах.
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх

Нуугдсан талбарыг профайлд буцаан харуулах:

  1. Select field дээр дарна.
  2. Жагсаалтаас шаардлагатай талбарыг сонгоод Select дээр дарна.
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх
Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх

Талбаруудын дарааллыг өөрчлөхийн тулд тухайн талбарыг чирж, хүссэн байрлалд нь байрлуулна.

Профайл хуудсанд захиалгат талбар үүсгэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Ажилтны профайлд ажлын хэлбэр, хуваарь, автомашины дугаар зэрэг нэмэлт мэдээллийг захиалгат талбараар хадгалж болно.
  • Профайл руу хандаад Create field дээр дарж талбар үүсгэнэ.
  • Талбарыг засварлахдаа хажуу дахь Тохиргоо (⚙️) дээр дарж Hide, Configure, Always show үйлдлүүдээс сонгоно.
  • Зөвхөн Bitrix24 администратор ажилтны профайлд талбар үүсгэх болон засварлах эрхтэй.