SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Багц болон төлбөр

Subscription хэсгээс худалдан авалтын түүх, ашиглаж буй багцын мэдээлэл, хэрэглэгчийн тоо зэрэг захиалгатай холбоотой бүх мэдээллийг харах боломжтой

Subscription хэсэг нь дараах хуудсуудаас бүрдэнэ.

My Bitrix24 Plan, Customization request болон Billing info хуудсууд нь зөвхөн Bitrix24 -ийн администраторт нээлттэй байдаг.

Багц болон төлбөр

My Bitrix24 Plan

Plan. Одоогийн ашиглаж буй багцын мэдээллийг харах, багцыг сунгах эсвэл хөнгөлөлтийн купон идэвхжүүлэх боломжтой.
Bitrix24 багцууд

Users. Таны ашиглаж буй багцад хэдэн хэрэглэгч ашиглах боломжтой талаарх мэдээллийг харуулна.
Bitrix24 Cloud багцуудын хэрэглэгчийн тоо

Cloud Storage. Өгөгдлийн сангийн хэмжээ, Drive ашиглалтын мэдээллийг харуулна. Хадгалах сангийн хэмжээ нь хязгаартай бөгөөд таны ашиглаж буй багцаас хамаарна.
Cloud storage

Telephony. Хэрэв та Telephony ашиглаж байгаа бол үлдэгдлээ харах болон цэнэглэх боломжтой.
Bitrix24 Telephony төлбөр
Telephony холболтын сонголтууд

Email sending limits. Bitrix24 -с илгээсэн имэйлийн тоог хянах боломжтой. Сард илгээх боломжтой имэйлийн дээд хэмжээ нь таны ашиглаж буй багцаас хамаарна.
Bitrix24 Mail -ийн боломжууд болон багцын сонголтууд

Багц болон төлбөр

Upgrade

Өөрийн хэрэгцээнд тохирох Bitrix24 багцыг сонгохын тулд багцуудыг харьцуулан үзэх боломжтой.

Багц болон төлбөр

Customization request

Хэрэв та өөрийн хэрэгцээнд тохирох багц сонгох эсвэл Bitrix24 -ийг байгууллагынхаа ажлын онцлогт нийцүүлэн тохируулахад тусламж хэрэгтэй бол Bitrix24 -ийн албан ёсны түнш болох биднээс үйлчилгээ авах боломжтой.

Багц болон төлбөр

Trial mode

Trial mode нь Professional төлбөртэй багцын боломжуудыг 15 хоногийн турш ашиглах боломжийг олгодог. Багц худалдан авахаас өмнө Bitrix24 -ийн хэрэгслүүдийг туршиж үзэхийн тулд энэ горимыг идэвхжүүлнэ.

Туршилтын хугацаа дууссаны дараа таны Bitrix24 бүртгэл автоматаар өмнө ашиглаж байсан багц рүү шилжинэ. Туршилтын хугацаанд ашигласан нэмэлт хэрэгслүүдийн өгөгдөл хадгалагдах боловч тэдгээрт хандах эрх хязгаарлагдах эрсдэлтэй. Та тохирох Bitrix24 багц рүү шинэчилсний дараа тухайн өгөгдөлд хандах эрх автоматаар сэргэнэ.

15 хоногийн үнэгүй туршилт

Trial mode -ийг зөвхөн нэг удаа идэвхжүүлэх боломжтой. Энэ нь Free, Basic (зарим бүс нутагт ашиглах боломжгүй) болон Standard багцуудад хамаарна.

Багц болон төлбөр

Support24

Хэрэв танд асуулт байвал манай Support -тэй холбогдож болно.

Багц болон төлбөр

Purchase history

Энэ хэсгээс худалдан авсан багц болон захиалга (Subscription) -ын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Billing info

Энэ хэсэгт төлбөрийн болон тооцооны мэдээллээ шинэчлэх боломжтой.

Төлбөр болон тооцооны мэдээлэл өөрчлөх

Багц болон төлбөр