Bitrix24 Mail боломжууд
Bitrix24 дээр Gmail, Outlook, iCloud, Office 365, Exchange, Yahoo, AOL болон байгууллагын имэйл хаяг ашиглан интерфэйсээс шууд имэйл илгээх болон хүлээн авах боломжтой.
Bitrix24 Mail нь системийн бусад хэрэгслүүдтэй уялдан ажилладаг. Зарим боломжууд нь таны ашиглаж буй багцаас хамаарна.
Bitrix24 Mail нь зөвхөн төлбөртэй багцуудад ашиглах боломжтой байдаг.
Bitrix24 -ийн бусад хэрэгслүүдтэй уялдах
Bitrix24 Mail ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Имэйл бичих болон унших
- Имэйлийг тасктай холбох
- Имэйлийг CRM -д хадгалах
- Имэйлээс бусад ажилчидтай чат үүсгэх
- Имэйлд үндэслэн хуанли үүсгэх

Имэйлийг хадгалах ба устгах
Bitrix24 Mail дахь имэйлүүд нь холбосон имэйл хаягуудаас ирсэн имэйлийн хуулбар юм. CRM эсвэл тасктай холбоогүй имэйлүүд нь таны ашиглаж буй багцаас хамааран тодорхой хугацаанд хадгалагдаж, дараа нь автоматаар устгагдана.
Хадгалах хугацаа дууссаны дараах автомат устгах
Хадгалах хугацаа дуусмагц имэйлүүд Bitrix24 Mai l-ээс автоматаар устгагдах ч таны имэйл сервер дээр хадгалагдсан хэвээр үлдэнэ.
Гараар устгах
Гараар устгасан тохиолдолд имэйл болон хавсралтууд Bitrix24 болон таны имэйл серверээс хоёулангаас нь устгагдана.
Туршилтын хугацаа дуусах эсвэл төлбөртэй багцаас үнэгүй багц руу шилжих үед
Имэйлийн синк хийх ажиллагаа зогсоно. Тасктай холбоогүй имэйлүүд Bitrix24 -ээс устгагдана.
Тасктай холбосон имэйлүүд
Тасктай холбосон имэйлүүд хадгалах хугацаа дууссан ч Bitrix24 -д хадгалагдсан хэвээр байна. Тухайн имэйлийг устгахын тулд холбогдсон таскыг устгах шаардлагатай.
CRM -тэй холбогдсон имэйлүүд
Имэйлийг CRM -д хадгалах үед Bitrix24 нь анхдагч байдлаар имэйлийн текст болон хавсралтын хуулбарыг агуулсан Activity үүсгэдэг. Имэйлүүд нь таны ашиглаж буй багцаас хамааран 7, 30, 60 эсвэл 90 хоног хадгалагдана. Энэ хугацаа дууссаны дараа Mail хэсгээс устах боловч имэйлийн текст болон хавсралтын хуулбар нь CRM Activity -д хадгалагдсан хэвээр үлдэнэ.
Хавсралтын файлын дээд хэмжээ: Бүх багцад 14.3 MB байна.
Bitrix24 Mail нь имэйлийг удирдах зориулалттай хэрэглэхэд хялбар хэрэгсэл юм. Bitrix24 Mail -ийг таск, CRM зэрэг Bitrix24 -ийн бусад хэрэгслүүдтэй уялдах боломжтой. Bitrix24 Mail -ийн боломжууд нь таны ашиглаж буй багцаас хамаарна.