SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 имэйл удирдах

Та имэйлээ Bitrix24 -тэй холбосноор имэйлээ удирдах болон багийнхантайгаа хамтран ажиллах боломжтой. Эхлэхийн өмнө имэйл хаягаа Bitrix24 -д холбоно.
Bitrix24 -д имэйл холбох

Bitrix24 Mail нь зөвхөн төлбөртэй багцуудад ашиглах боломжтой. Нэг хэрэглэгчийн холбох имэйлийн тоо сонгосон багцаас хамаарна.
Bitrix24 багцууд болон үнийн мэдээлэл

Зүүн талын цэснээс Webmail хэсэг рүү хандана. Имэйл хаягийн тохиргоог өөрчлөхийн тулд баруун дээд буланд байрлах (⚙️) дүрс дээр дарна.
Имэйл хаягийн тохиргоо

Хэрэв та хэд хэдэн имэйл хаяг холбосон тохиолдолд одоо ашиглаж буй имэйл хаягийн дээд хэсэгт улаан цэг харагдана. Энэ нь бусад имэйл хаягт уншаагүй зурвас байгааг илтгэнэ.

Bitrix24 имэйл удирдах

Имэйл бичих цонх нь хүлээн авагч нэмэх, гарчиг болон мессежийн агуулга бичих, текст форматлах, файл хавсаргах зэрэг имэйл бичихэд шаардлагатай бүх үндсэн цэсүүдийг агуулдаг.

Bitrix24 имэйл удирдах

Имэйл шүүх

Имэйлийн хажуу дахь чагтлах нүдийг (1) сонговол дээд талын цэс нээгдэнэ. Энэ цэснээс дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Уншсан болон уншаагүй гэж тэмдэглэх
  • Спам гэж тэмдэглэх
  • Өөр хавтас руу зөөх
  • Устгах (2)
Bitrix24 имэйл удирдах

Мөн имэйл илгээгчийн нэрний хажууд байрлах товчоор дамжуулан эдгээр үйлдлүүдийг хийх боломжтой.

Bitrix24 имэйл удирдах

Зурвасын жагсаалтын дээд хэсэгт байрлах тоолуур нь танд уншаагүй имэйлүүдийн тоо хэд байгааг харуулна.

Bitrix24 имэйл удирдах

Имэйлээс таск эсвэл үйл ажиллагаа үүсгэх, имэйлийг CRM -д хадгалах, эсвэл тухайн имэйлийн талаар бусад ажилчидтай чат эсвэл Feed дээр хэлэлцэх боломжтой.

Bitrix24 имэйл удирдах

Жишээлбэл, түншээсээ имэйл хүлээн авсан бол хариу өгөхөө мартахгүйн тулд тухайн имэйлээс таск үүсгэж болно. Мөн тухайн сэдвээр ажилчидтай хэлэлцэхийн тулд чат үүсгэх боломжтой.

Bitrix24 имэйл удирдах

Имэйлийг илүү хурдан хайж олохын тулд шүүлтүүр (Filter) ашиглана. Имэйлийг огноо, төлөв зэрэг стандарт талбаруудаар шүүхээс гадна, холбогдсон элементүүдээр (Linked items) нь шүүх боломжтой.

Bitrix24 имэйл удирдах

Имэйл синк хийх

Имэйлийн агуулга нь холбогдсон бүх имэйл агентууд хооронд автоматаар синк хийгддэг. Хэрэв синкийг гараар эхлүүлэх шаардлагатай бол өөрийн имэйл хаягийн хажууд байрлах Sync дүрс дээр дарна.

Bitrix24 имэйл удирдах

Имэйлийн синк нь хэрэглэгчийн идэвхээс хамаарч ажилладаг. Хэрэглэгч онлайн бөгөөд идэвхтэй байх үед Bitrix24 имэйлийг шалгаж синк хийнэ. Жишээлбэл:

  • Хуудсыг дахин ачаалах.
  • Bitrix24 -ийн аль нэг хэсгийг нээх.
  • Bitrix24 Messenger эсвэл гар утасны аппликейшнд ямар нэгэн үйлдэл хийх.
Харин Bitrix24 нээлттэй браузерын цонхыг хумиад (collapsed) орхисон байх нь хэрэглэгчийн идэвхтэй ажиллагаанд тооцогдохгүй.

Bitrix24 дараах нөхцөлүүдэд имэйлийг автоматаар синк хийнэ.

  • Имэйл хаягийн эзэмшигч онлайн байгаа бол - 10 минут тутамд.
  • Route emails from existing clients to assigned CRM managers тохиргоо идэвхтэй бөгөөд ямар нэг хэрэглэгч бүртгэлд нэвтэрсэн бол - 10 минут тутамд.
  • Route emails from existing clients to assigned CRM managers тохиргоо идэвхгүй бөгөөд ямар нэг хэрэглэгч бүртгэлд нэвтэрсэн бол - өдөрт нэг удаа.
  • Webmail хэсгийг нээх үед шууд синк хийнэ.
Хэрэв Bitrix24 бүртгэлд ямар ч хэрэглэгч нэвтрээгүй тохиолдолд имэйлийн синк хийгдэхгүй.

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Имэйлтэй ажиллаж эхлэхийн өмнө имэйл хаягаа Bitrix24 -тэй холбоно.
  • Имэйлийг CRM -д хадгалах, таск эсвэл уулзалтад хавсаргах , мөн чат эсвэл Feed дээр хэлэлцэх боломжтой.
  • Шүүлтүүр (Filters) ашиглан шаардлагатай имэйлийг илүү хурдан хайж олно.
  • Имэйл агентуудын тусламжтай имэйлийн синк автоматаар хийгддэг.