SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Имэйл хаяг холбох

Bitrix24 -д Gmail, Outlook, iCloud, Office 365, Exchange, Yahoo! болон байгууллагын имэйл зэрэг олон төрлийн хаягийг холбох боломжтой. Энэхүү нийтлэлд веб хувилбар болон Bitrix24 гар утасны аппликейшн ашиглан имэйл хаяг холбох төрөл бүрийн аргуудыг тайлбарлана.

Вэб хувилбар

Webmail хэсэг рүү хандан имэйл үйлчилгээ үзүүлэгчийг сонгоно.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Хэрэв Bitrix24 -д аль хэдийн имэйл холбосон тохиолдолд зүүн талд өөрийн имэйл хаягийн хажууд байрлах жижиг сум (▼) дээр дарж, нээгдэх жагсаалтаас Connect new -ийг сонгоно уу.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Мобайл апп

Доод талын цэснээс Email → Connect хэсэг рүү хандана.

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Эсвэл CRM бүртгэлийн маягтыг нээж баруун доод буланд байрлах Plus (+) дээр дараад, Send email -ийг сонгоно.

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Дараа нь Connect mailbox дээр дарж, имэйл үйлчилгээ үзүүлэгчийг сонгоно.

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Bitrix24 -д имэйл хаяг холбох дөрвөн арга байдаг. Үүнд:

  • OAuth/xOAuth ашиглах
  • Имэйл хаягийн нэвтрэх нэр болон нууц үг ашиглах
  • Application password ашиглах
  • IMAP болон SMTP ашиглах
Доорх хэсгээс холболтын арга тус бүрийн дэлгэрэнгүй заавартай танилцана уу.

OAuth/xOAuth

Энэхүү аргыг ашигласнаар нэвтрэх нэр болон нууц үг оруулахгүйгээр Bitrix24 -д өөрийн имэйл хаягт нэвтрэх эрхийг олгох боломжтой.

Вэб хувилбар

Имэйл үйлчилгээ үзүүлэгчийг сонгоод Authentication товчийг (1) дарна.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Имэйл рүү нэвтэрч, Bitrix24 Connector -т хандах эрхийг зөвшөөрнө.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Дараа нь Connect (2) дээр дарж интеграцыг тохируулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах гарын авлагаас үзнэ үү.

Имэйл хаягийн тохиргоо

Мобайл апп

Жагсаалтаас имэйл үйлчилгээ үзүүлэгчийг сонгоно. Дараа нь имэйл рүү нэвтэрч, Bitrix24 Connector -т хандах эрхийг зөвшөөрнө.

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Таны имэйл хаяг Bitrix24 -тай амжилттай холбогдлоо.

Нэвтрэх нэр болон нууц үг ашиглах

Энэхүү аргыг ашигласнаар нэвтрэх нэр болон нууц үгээ оруулж, Bitrix24 -д өөрийн имэйл хаягт хандах эрх олгоно.

Вэб хувилбар

Имэйл үйлчилгээ үзүүлэгчийг сонгоод Authentication товчийг (1) дарна.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна. Bitrix24 Connector -т хандах эрхийг зөвшөөрнө.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Дараа нь Connect (2) дээр дарж интеграцыг тохируулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараахгарын авлагаас үзнэ үү.

Имэйл хаягийн тохиргоо

Мобайл апп

Жагсаалтаас имэйл үйлчилгээ үзүүлэгчийг сонгоно. Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулна. Дараа нь Bitrix24 Connector -т хандах эрхийг зөвшөөрнө.

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Таны имэйл хаяг Bitrix24 -тай амжилттай холбогдлоо.

Application password

Application password нь гуравдагч талын аппликейшнээр дамжуулан таны бүртгэлд хандахад ашиглагддаг тусгай код юм. Энэ нь таны хувийн мэдээллийг хамгаалж, Bitrix24 -д зөвхөн таны имэйлд хандах эрхийг олгодог.

Имэйл үйлчилгээ үзүүлэгчдэд Application password хэрхэн үүсгэх талаар дэлгэрэнгүй заавартай танилцана уу.

IMAP болон SMTP

Энэхүү аргыг ашиглан байгууллагын имэйл хаягийг Bitrix24 -тай холбох боломжтой.

Байгууллагын имэйл хаягаар имэйл илгээж, хүлээн авахын тулд дараах мэдээллийг оруулна.

  • IMAP болон SMTP серверийн хаяг
  • Port — 1–65535 хүртэлх дугаар байна. Энэ нь сүлжээнүүд хоорондоо холбогдож, өгөгдөл солилцоход ашиглагддаг.
  • Байгууллагын имэйл хаяг
  • Апп эсвэл имэйл хаягийн нууц үг

Эдгээр мэдээллийг авахын тулд Bitrix24 -ийн администратор эсвэл байгууллагын удирдлагатайгаа холбогдоно уу.

Вэб хувилбар

Имэйл үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалтаас Corporate e-mail -ийг сонгоно.

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Шаардлагатай мэдээллийг оруулна. Үүнд: IMAP болон SMTP серверийн хаяг, портууд, имэйл хаяг, нууц үг. Дараа нь Connect дээр дарж интеграцыг тохируулна.

IMAP server address – Имэйл хүлээн авах серверийн хаяг
SMTP server address – Имэйл илгээх серверийн хаяг

Bitrix24 -д имэйл хаяг холбох

Мобайл апп

Имэйл үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалтаас Corporate e-mail -ийг сонгоно.

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Шаардлагатай мэдээллийг оруулна. Үүнд: IMAP болон SMTP серверийн хаяг, портууд, имэйл хаяг, нууц үг. Дараа нь баруун дээд буланд байрлах Next дээр дарж интеграцийг тохируулна.

IMAP server address – Имэйл хүлээн авах серверийн хаяг
SMTP server address – Имэйл илгээх серверийн хаяг

Bitrix24 -д имэйл хаяг холбох
Bitrix24 -д имэйл хаяг холбох

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 -д Gmail, Outlook, iCloud, Office 365, Exchange, Yahoo! болон байгууллагын имэйл зэрэг олон төрлийн хаягийг холбох боломжтой.
  • Имэйл хаягийг веб хувилбар болон Bitrix24 гар утасны аппликейшн аль алинаас нь холбох боломжтой.
  • Bitrix24 -д имэйл хаяг холбох дөрвөн арга байдаг: Үүнд: OAuth/xOAuth, нэвтрэх нэр болон нууц үг, Application password, мөн IMAP болон SMTP ашиглах.