Enterprise багцын боломжууд
Enterprise багц нь 250, 500, 1,000 болон түүнээс дээш ажилтантай дунд болон томоохон байгууллагуудад зориулсан Cloud суурьтай төлөвлөгөө юм.
Эдгээр багц нь өндөр гүйцэтгэл, сайжруулсан аюулгүй байдал, илүү найдвартай ажиллагааг хангадаг. Enterprise багц нь өндөр ачаалалтай орчинд ажиллах зориулалттай тусгай (dedicated) серверийн дэд бүтцэд ажилладаг. Хэрэглэгч бүрийн орчин нь хоорондоо бүрэн тусгаарлагдсан техник хангамж дээр байрлах, бие даасан хоёр дата төвд (master-master) байршуулсан тусгай кластер дээр ажилладаг. Систем нь байгууллагын ажилтны тооноос хамааран шаардлагатай нөөцийг автоматаар нэмэгдүүлдэг.
Олон салбарын удирдлага (Multi branches)
Хэрэв танай байгууллага төв оффис болон олон салбартай бол олон салбарын удирдлага (Multi-branch management)-ыг ашиглана уу. Үүнд охин компаниуд, бүсийн салбарууд, дилерийн сүлжээ, жижиглэн худалдааны салбарууд, эсвэл франчайзын салбарууд багтана.
Салбар бүр өөрийн гэсэн Bitrix24 орчинд ажилладаг. Тухайн салбар нь өөрийн ажилтнууд, хандалтын эрх, мөн тусдаа CRM-тэй байдаг бөгөөд салбарын тоонд хязгаар байхгүй.
Анхдагч тохиргоогоор ажилтнууд компанийн эсвэл бүх салбарын бүтцийг бүрэн харах боломжгүй. Шаардлагатай үед бүх салбар эсвэл зөвхөн тодорхой салбаруудад хандах эрх олгож болно.
Branch network

Ажилтны нэвтрэлтийн түүх
Хандалтыг тогтмол хянах нь таны өгөгдлийн аюулгүй байдлыг хангах чухал арга юм. Зөвшөөрөлгүй нэвтрэлт нь санхүүгийн болон байгууллагын нэр хүндэд сөрөг эрсдэл учруулж болзошгүй.
Employee Login History нь хэрэглэгчийн өөр өөр төхөөрөмжөөс хийсэн нэвтрэлтийн түүхийг хянах боломжийг олгодог. Хэрэв үл мэдэгдэх төхөөрөмжөөс нэвтрэлт илэрвэл хэрэглэгч нэг товшилтоор бусад бүх идэвхтэй сессээс гарч, зөвхөн одоогийн төхөөрөмж дээрээ нэвтэрсэн хэвээр үлдэж болно.
Администраторууд ажилтнуудын нэвтрэлтийн үйл ажиллагааг хянах бөгөөд шаардлагатай үед тухайн хэрэглэгчийг бүх төхөөрөмжөөс албадан гаргах боломжтой.
Нэвтрэлтийн түүх
