Cloud storage
Cloud storage /Үүлэн хадгалах систем/
Cloud Storage - ийн багтаамж нь таны Bitrix24 төлөвлөгөөнөөс хамаарна. Хадгалах сан дүүрсэн үед шинэ файл байршуулах боломжгүй бөгөөд өмнөх файлуудыг устгах эсвэл багцаа ахиулах шаардлагатай.
Үлдсэн хадгалах сангийн багтаамжийг шалгахын тулд Subscription → Plan limits → View limits → Cloud storage space хэсгээр хандана.



Өгөгдлийн сангийн хэмжээ
Bitrix24 дээр хийсэн үйлдэл бүр шинэ өгөгдөл үүсгэх эсвэл байгаа өгөгдлийг шинэчилдэг. Энэ бүх өгөгдөл нь өгөгдлийн санд (database) хадгалагддаг.
Ихэвчлэн дараах хэсгүүд нь өгөгдлийн санд (database) хамгийн их зайг эзэлдэг. Үүнд:
- CRM – Leads, Contacts, Companies, Deals, Invoices болон Smart Processes. History, Activities, Recycle Bin -д байгаа өгөгдөл ч үүнд багтана.
- Automation – Автоматжуулалтын дүрэм, бизнес процессууд (Workflows), болон логууд (Logs).
- Mail – Ирсэн болон илгээсэн имэйлүүд, мөн CRM Маркетингийн имэйл компанит ажлууд.
- Chats – Дотоод чат болон Open Channel-аар хийгдсэн харилцан ярианы бүх зурвас.
Өгөгдлийн сангийн багтаамжийг чөлөөлөх хамгийн хялбар арга бол CRM-ийн өгөгдлийг cleanup хийх байдаг. Хуучин бүртгэлүүд, шаардлагагүй Activities, Change History, болон Recycle Bin-д байгаа зүйлсийг устгана.
CRM Cleanup
Хэрэв cleanup хийсний дараа ч өгөгдлийн сангийн хэмжээ мэдэгдэхүйц буурахгүй бол манай Дэмжлэгийн багтай холбогдоно уу. Дэмжлэгийн мэргэжилтнүүд өгөгдлийн санд ямар мэдээлэл хамгийн их зай эзэлж байгааг шалгаж өгөх боломжтой.
Contact Bitrix24 Support
Бүртгэлд хадгалагдсан бүх файлын нийт хэмжээ
Энэ хэсэгт Bitrix24-д ашиглагдаж буй бүх төрлийн файлын эзлэх багтаамж тооцогдоно. Үүнд:
- Drive files: Ажилтнуудын My Drive, Company Drive, мөн төсөл (Project) болон ажлын хэсгийн (Workgroup) Drive руу байршуулсан бүх файл.
- Files from tasks, events, and Feed: Эдгээр файлууд My Drive > Uploaded Files хэсэгт хадгалагддаг. Ажилтан бүр зөвхөн өөрийн байршуулсан файлуудыг агуулсан хувийн хавтастай байдаг.
- Files from chats: Чатаар илгээсэн хавсралтууд Drive > Drive Cleanup > Expert mode > Instant Messenger storage хэсэгт хадгалагддаг.
- Recordings of phone conversations with customers: Харилцагчтай хийсэн дуудлагын бичлэгүүд Company Drive > Telephony – Recorded Calls хавтаст хадгалагддаг.
- Files from emails: Хэрэв CRM-д имэйл хаягууд холбогдсон бол имэйлийн хавсралтууд Company Drive > Files from Emails хэсэгт хадгалагддаг.
- Files from custom fields: CRM, Lists болон Workflows дах File төрлийн талбарт хавсаргасан файлууд.
Drive-ийн хадгалах зайг чөлөөлөхийн тулд шаардлагагүй файлуудыг устгаж, дараа нь Recycle Bin (Хогийн сав)-ийг хоослоорой.
Bitrix24 Drive-ийг цэвэрлэх аргууд
Drive цэвэрлэх хэрэгсэл
ТОВЧ ОЙЛГОЛТ
- Cloud Storage-ийн ашиглалтыг Subscription → Plan limits → View limits → Cloud storage space заавраар шалгах боломжтой.
- Database Size нь файлуудаас бусад бүх бүртгэлийн өгөгдлийн нийт хэмжээг харуулдаг.
- Drive Space Used – Бүртгэлд хадгалагдсан бүх файлын нийт хэмжээ.
- Cloud Storage-ийн багтаамжийг чөлөөлөхийн тулд шаардлагагүй бүртгэлүүд болон файлуудыг устгана.