SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

15 хоногийн үнэгүй туршилтын хугацаа

Энэхүү горим нь Professional багцын боломжуудыг 15 хоногийн турш үнэ төлбөргүй ашиглах эрхийг олгодог. Тухайн хугацаанд та Bitrix24-ийн төрөл бүрийн хэрэгслүүдийг туршиж үзсэнээр үйлчилгээ нь өөрийн байгууллагад тохирох эсэхийг үнэлж, өөрт тохирох багцыг сонгох боломжтой. Туршилтын хугацаанд ашиглах боломжтой функцууд:

  • Cloud storage: Файлуудыг хадгалах, хуваалцах зориулалттай 50gb хадгалах сан ашиглах боломжтой.
  • Цагийн бүртгэл ба тайлан: Ажлын цагийн хуваарь тохируулж, ажилтнуудын даалгаврын гүйцэтгэлийг хянах боломжтой.
  • Автоматжуулалтын дүрэм ба триггерүүд: Мессеж илгээх, хэлцлийн үе шатыг шинэчлэх, даалгавар үүсгэх зэрэг ажлын процессыг автоматаар гүйцэтгэнэ.
  • Бизнес процессууд (Workflows): Баримт бичиг батлуулах, нэхэмжлэх боловсруулах, амралтын хүсэлт баталгаажуулах зэрэг процессыг автоматжуулах боломжтой.
  • Баримт бичгийг хамтран боловсруулах: Баримт бичгийг хамтран үзэж, засварлах боломжтой.
  • Давтагдах хэлцэл ба нэхэмжлэх: Давтагддаг хэлцэл болон нэхэмжлэхийг автоматаар үүсгэнэ.
  • CRM дахь борлуулалтын урсгалууд: Харилцагч болон нийлүүлэгчидтэй ажиллах өөр өөр борлуулалтын урсгал (pipeline)-ыг тохируулах боломжтой.
  • Утсан холбоо: Утасны дугаар түрээслэн, Bitrix24-өөс шууд дуудлага хийх боломжтой.

Туршилтын хугацааг идэвхжүүлэх

Ямар ч хэрэглэгч туршилтын хугацааг эхлүүлэх боломжтой. Үүнийг дараах байдлаар хийнэ. Үүнд:


  1. Баруун дээд буланд байрлах My plan цэсийг нээнэ. Хэрэв та Free төлөвлөгөө ашиглаж байгаа бол Buy Now дээр дарна.
  2. 15-day trial хэсгээс Activate дээр дарна.
  3. Нээгдэх хажуугийн самбараас Activate Trial Mode дээр дарна.
15 хоногийн үнэгүй туршилтын хугацаа
15 хоногийн үнэгүй туршилтын хугацаа

Туршилтын горимыг зөвхөн нэг удаа идэвхжүүлэх боломжтой. Хэрэв та 10 хоног ашиглаад унтраавал, үлдсэн 5 хоногийг дараа нь дахин ашиглах боломжгүй болно.

Хэрэв та Free багц ашиглаж байгаа тохиолдолд Bitrix24 Partner -тай холбогдож, өөрт тохирох аль ч төлбөртэй багцын 30 хоногийн туршилтын хугацааг идэвхжүүлэх боломжтой.

Туршилтын хугацааны үлдсэн хоногийг баруун дээд булан дах Trial mode дээр дарж эсвэл Subscription → Trial mode хэсгээс харах боло

15 хоногийн үнэгүй туршилтын хугацаа

Хэрэв та төлбөртэй багц ашиглаж байгаа бол үнэгүй туршилтын хугацаанд таны эрхийн хугацаа зогсохгүй. Туршилтын хугацаа болон төлбөртэй багцын хугацаа зэрэгцэн үргэлжилж, хоног нэгэн зэрэг хасагдана.

Туршилтын горимыг зогсоохын тулд Buy now > Trial mode > Deactivate дээр дарна. Идэвхгүй болгосны дараа үлдсэн туршилтын хугацааг дахин ашиглах боломжгүй.

15 хоногийн үнэгүй туршилтын хугацаа

Туршилтын горимын хязгаарлалтууд

Туршилтын горимд дараах хязгаарлалтууд үйлчилнэ. Үүнд:


  • Marketing Email Campaign ашиглах боломжгүй.
  • Вэбсайт нийтлэх боломжгүй.
  • Custom HTML/JS болон Dynamic Blocks ашиглах боломжгүй.
  • CRM Forms, BI Builder хийх боломжгүй.
  • Урилгын текст болон Powered by Bitrix24 тэмдэглэгээг өөрчлөх боломжгүй.
  • CRM бүртгэлийн тоо 1,000-аар хязгаарлагдана.
  • Нэг хэрэглэгч 1 mailbox холбож, 3 хэрэглэгчтэй хуваалцах боломжтой.
  • 1 онлайн дэлгүүр, 100 хүртэл бүтээгдэхүүнтэй каталог үүсгэх боломжтой.
  • Account address-ийг зөвхөн нэг удаа өөрчилнө.
  • Telephony-г тусад нь төлбөр төлж ашиглана.
  • Bitrix24 Support нь зөвхөн төлбөртэй багцын хэрэглэгчдэд нээлттэй.

Туршилтын хугацаа дууссаны дараа яах вэ?

Туршилтын хугацаа дуусмагц таны багцад байхгүй функцууд автоматаар идэвхгүй болж, ашиглах боломжгүй болох ч үүсгэсэн өгөгдөл устахгүй, системд хадгалагдсан хэвээр байна. Тухайн функцуудыг агуулсан төлбөртэй багц руу шилжсэнээр хадгалагдсан өгөгдөлдөө хандах боломжтой болно.

Туршилтын хугацаа дуусахаас өмнө администратор одоогийн багцад нийцэхгүй боломжуудыг гараар идэвхгүй болгох ёстой. Жишээлбэл, Free төлөвлөгөө зөвхөн 1 Pipeline дэмждэг бол нэмэлт pipeline-уудыг устгах шаардлагатай. Хэрэв шаардлагатай өөрчлөлтийг хийгээгүй тохиолдолд бүх хэрэглэгчийн хандах эрх түр түдгэлзэж болно.

Ямар боломжуудыг идэвхгүй болгох шаардлагатайг Plan Compatibility Check хэрэгслээр харна. Энэ нь одоогийн багцад нийцэхгүй бүх функц, тохиргоог харуулдаг.

Багцын нийцтэй байдлыг шалгах

15 хоногийн үнэгүй туршилтын хугацаа

Cloud Storage. Хэрэв та туршилтын хугацаанд одоогийн багцад зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү багтаамж ашигласан бол тухайн өгөгдөл view-only горимд үлдэнэ. Энэ хязгаарлалтыг арилгахын тулд тохирох төлбөртэй багцад шилжих эсвэл багтаамжаа цэвэрлэнэ.
Cloud storage

Хэрэв та Trial эсвэл Professional багц ашиглах үедээ Drive-ийн хандалтын эрхийг өөрчилсөн тохиолдолд Basic эсвэл Standard багцад шилжсэний дараа ажилтнууд файлуудад хандах эрхээ алдах эрсдэлтэй. Эдгээр багцад хандалтын эрхийг удирдах эсвэл анхны тохиргоог нь сэргээх боломжгүй байдаг.

Telephony. Telephony -г бүх төлбөртэй багцад ашиглах боломжтой. Free багцын хэрэглэгчид туршилтын хугацаанд дуудлага туршиж үзэж болно. Харин туршилтын хугацаа дууссаны дараа үлдэгдэл мөнгөтэй байсан ч дуудлага хийх, хүлээн авах боломжгүй. Түрээсэлсэн утасны дугаарууд хадгалагдах бөгөөд төлбөртэй багцад шилжсэнээр дахин ашиглаж болно.
Telephony connection options overview

Хэрэв та утасны дугаар түрээсэлсэн бол сар бүр түрээсийн төлбөрийг төлөх шаардлагатай.

Disconnect a rented number

Тохируулсан бүх Automation Rules болон Triggers хадгалагдах боловч Free багцад ажиллахгүй. Хэрэв та дараа нь төлбөртэй багцад шилжсэнээр эдгээр нь өмнөх тохиргоогоороо дахин ажиллаж эхэлнэ.

Interface for adding automation rules and triggers

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • 15 хоногийн үнэгүй туршилтын горимыг идэвхжүүлснээр Professional багцын бүх боломжийг туршиж үзэх боломжтой.
  • Туршилтын горимыг зөвхөн нэг удаа идэвхжүүлэх боломжтой бөгөөд энэ хугацаанд таны одоогийн төлөвлөгөөний эрхийн хугацаа түр зогсохгүй.
  • Туршилтын горимд төлбөртэй багцын хэрэгслүүдийг ашиглах боломжтой ч зарим хязгаарлалт үйлчилнэ.
  • Туршилтын хугацаа дууссаны дараа таны багцад багтаагүй функцууд идэвхгүй болох ч тэдгээрийн өгөгдөл хадгалагдана.
  • Туршилтын хугацаа дууссаны дараа администратор Plan Compatibility Check хэрэгслийг ашиглан одоогийн багцад байхгүй боломжуудыг шалгаж, шаардлагатай хэрэгслүүдийг идэвхгүй болгох ёстой.