Багц худалдан авах нөхцлүүд
Эрхийн хугацааг сунгах
Хэрэв та одоогийн багцыг сунгахыг хүсвэл эрхийн хугацааг сунгахтай холбоотой дараах дүрэм, нөхцөлүүдийг анхаарна уу. Үүнд:
- Та эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнөөс эхлэн гараар (manually) сунгалт хийх боломжтой. Хэрэв автоматаар сунгах (Auto-renewal) тохиргоог идэвхжүүлсэн тохиолдолд эрхийн хугацаа автоматаар сунгагдана.
- Эрхийн хугацааг нэг удаад зөвхөн нэг удаа, хамгийн ихдээ 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой. Сунгах хугацааны сонголт нь 1 сар эсвэл 12 сар байна.
- Нэгэн зэрэг зөвхөн нэг эрхийн хугацаа сунгалтын худалдан авалт идэвхтэй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, шинэ сунгалт худалдаж авахын өмнө өмнөх сунгалт хэрэгжсэн эсвэл дууссан байх ёстой.
Багцыг бууруулах
Хэрэв та илүү доод түвшний багцад шилжихийг хүсвэл:
- Одоогийн багцын хугацаа дуусахаас хамгийн эртдээ 1 хоногийн өмнө доод түвшний багц руу шилжих худалдан авалт хийх боломжтой.
- Нэгэн зэрэг зөвхөн нэг доод түвшний багц руу шилжих худалдан авалт идэвхтэй байж болно
Хэрэв та доод багцад шилжвэл, шинэ төлөвлөгөө нь зөвхөн одоогийн багцын хугацаа дууссаны дараа хүчин төгөлдөр болно. Автомат сунгалтаас сэргийлэхийн тулд багцын хугацаа дуусахаас өмнө Auto-renewal (автоматаар сунгах)-ыг унтраана уу.
Багц ахиулах
Хэрэв та багцаа ахиулахыг хүсэж байгаа бол:
- Багцаа хүссэн үедээ ахиулах боломжтой.
- Шинэ багц худалдан авалт хийгдсэн даруйд хүчин төгөлдөр болж эхэлнэ.
Чухал зүйлс
- Та багцаа анх удаа худалдан авах үед автоматаар сунгах (Auto-renewal) тохиргоо идэвхтэй байдаг. Таны сонгосон төлбөрийн мөчлөгөөс хамааран багц 1 сар эсвэл 12 сар тутам автоматаар сунгагдана.
- Та автомат сунгалтын төлөвийг Subscription хуудасны Purchase history хэсгээс шалгах боломжтой. Төлөв нь Active (Идэвхтэй) эсвэл Cancelled (Цуцлагдсан) гэж харагдана.
Хэрэв танд асуух зүйл байвал Support чат ашиглан Борлуулалтын багтай холбогдох эсвэл info@sabax.mn хаяг руу имэйл илгээнэ үү.
Энэ нийтлэл тусалсан уу?