SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Collab дахь файлуудыг удирдах

Collab нь харилцагч болон гадны багуудтай хамтран ажиллахдаа файлуудаа нэг дор хадгалж, хамтран ажиллах боломжийг олгодог. Та таск үүсгэх, үйл явдал төлөвлөх, баримт бичиг, зураг, видео хуваалцах боломжтой. Бүх файл эмх цэгцтэй хадгалагдаж, хялбархан хандах боломжтой байдаг.

Хэрэв та ажилтан эсвэл Collab үүсгэгч бол Collab -ийн файлуудтай хэрхэн ажиллах талаар энддарж үзнэ үү.
Хэрэв та Зочин бол Collab дахь файлуудтай хэрхэн ажиллах талаар энд дарж үзнэ үү.

Ажилтнууд Collab дахь файлуудтай ажиллах

Файлуудыг дараах хоёр аргаар харах боломжтой.

Collab дотроос:

  1. Messenger хэсэг рүү хандана.
  2. Collabs дээр дарна.
  3. Collab -ийг сонгоод Files дээр дарна.
Collab дахь файлуудыг удирдах
Collab дахь файлуудыг удирдах

Чат, үйл явдал эсвэл таскт нэмсэн файлууд Uploaded Files хавтсанд хадгалагдана. Collab -ийн бүх гишүүн эдгээр файлд хандах боломжтой. Таскт нэмсэн файлууд Drive дээр мөн харагдана.

Bitrix24 Drive
Bitrix24 Drive дээрх баримт бичгүүдтэй ажиллах

Collab дахь файлуудыг удирдах

Drive дээр. Drive > My Drive руу хандаж, Collab -ийн нэртэй хавтсыг нээнэ. Эдгээр файлуудтай Drive дээрх бусад файлуудын адил ажиллах боломжтой.

Collab дахь файлуудыг удирдах

Файл үүсгэх

Add дээр дарж файл байршуулах эсвэл шинэ файл үүсгэнэ. Баримт бичиг, хүснэгт эсвэл танилцуулга үүсгэх боломжтой. Мөн файлуудаа эмх цэгцтэй хадгалахын тулд хавтас үүсгэж болно.

Collab дахь файлуудыг удирдах

Файлуудыг удирдах

Файлын хажууд байрлах Menu (≡) дүрс дээр дарж хийх үйлдлээ сонгоно. Жишээлбэл, файлыг хуваалцах, зөөх эсвэл устгах боломжтой.

Collab дахь файлуудыг удирдах

Файлын хандалтын эрхийг тохируулах

Файлыг хэн харах, засварлах, устгах эрхтэйг тохируулна.

  1. Settings (⚙️) дээр дарна.
  2. Access settings хэсгийг нээнэ.

Collab owner, Moderators болон гишүүдийн хандалтын эрхийг тохируулна.
Хувийн Drive -ийн хандалтын эрхийг тохируулах

Зөвхөн Collab үүсгэгч файлын хандалтын эрхийг өөрчлөх боломжтой.

Collab дахь файлуудыг удирдах

Зочид Collab-ийн файлуудтай ажиллах

Файлуудыг дараах хоёр аргаар харах боломжтой.

Collab дотроос:

  1. Messenger хэсэг рүү хандана.
  2. Collabs дээр дарна.
  3. Collab -ийг сонгоод Files дээр дарна.
Collab дахь файлуудыг удирдах
Collab дахь файлуудыг удирдах

Файлын ерөнхий жагсаалтаас. Files хэсэг рүү хандаж, Collab -ийн нэртэй хавтсыг олно.

Collab дахь файлуудыг удирдах

Файл үүсгэх.

Add дээр дарж файл байршуулах эсвэл шинэ файл үүсгэнэ. Баримт бичиг, хүснэгт эсвэл танилцуулга үүсгэх боломжтой. Мөн файлуудаа эмх цэгцтэй хадгалахын тулд хавтас үүсгэж болно.

Collab дахь файлуудыг удирдах

Файлуудыг удирдах

Файлуудыг хурдан олохын тулд дараах шүүлтүүрүүдийг ашиглана.

  • Search field – файлын нэрээр хайна.
  • Filters – бэлэн шүүлтүүрүүдийг ашиглах эсвэл өөрийн шүүлтүүрийг үүсгэнэ.
Collab дахь файлуудыг удирдах

Файлын хажууд байрлах Menu (≡) дүрс дээр дарж файлыг татаж авах, зөөх болон бусад үйлдлийг хийх боломжтой.

Collab дахь файлуудыг удирдах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Collab нь танай баг болон гадны хэрэглэгчдийн бүх файлыг нэг дор хадгалдаг.
  • Collab үүсгэгч файлын хандалтын эрхийг удирдана.
  • Файлуудыг Collab дотроос эсвэл Drive дахь хавтсаас олох боломжтой.