SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Collab хандалтын эрхийг тохируулах

Collab нь байгууллагын гаднах багууд болон харилцагчидтай хамтран ажиллах зориулалттай хамтын ажлын орчин юм. Bitrix24-ийн тусламжтайгаар чат, файл, таск, уулзалтыг өөр өөр аппликейшн хооронд шилжихгүйгээр нэг дор удирдах боломжтой.

Хандалтын эрх нь Collab доторх ажлыг зохион байгуулахад тусалдаг. Ингэснээр Collab-ын хэрэгслүүдийг хэн, ямар эрхтэй ашиглахыг тохируулах боломжтой. Жишээлбэл, бүх оролцогчид таск үүсгэх эрхтэй байхаар тохируулж, харин таск устгах эрхийг зөвхөн эзэмшигчид үлдээж болно.

Энэ нийтлэлд Bitrix24-ийн веб хувилбар болон гар утасны апп ашиглан Collab-ын хандалтын эрхийг хэрхэн тохируулахыг тайлбарлана.

Зөвхөн Collab эзэмшигч хандалтын эрхийг тохируулах боломжтой.

Вэб хувилбар

Collab үүсгэх үед эсвэл дараа нь тохиргоо хэсгээс хандалтын эрхийг тохируулах боломжтой.

Collab үүсгэхдээ хандалтын эрхийг шууд тохируулах:

  1. Messenger хэсэгт хандаж Collabs -ыг сонгоно.
  2. Чатын жагсаалтын дээд хэсэгт байрлах Plus (+) дүрс дээр дарна.
  3. Access permissions-ыг сонгоно.
Collab хандалтын эрхийг тохируулах

Collab үүсгэсний дараа хандалтын эрхийг өөрчлөх:

  1. Collab чат руу орж хажуугийн самбарыг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах гурван цэг (...) дээр дарна.
  3. Edit → Access permissions -ыг сонгоно.
Collab хандалтын эрхийг тохируулах
Collab хандалтын эрхийг тохируулах

Хандалтын эрх нь Collab management болон Collab task гэсэн хоёр хэсэгт хуваагдана.

Collab management. Энэ хэсэгт Collab-ын тохиргоог өөрчлөх, шинэ оролцогч урих, чатад мессеж бичих эрхийг хэнд олгохыг тохируулна.

  • Owner. Owner нь Collab-ыг бүрэн удирдах эрхтэй, үндсэн хариуцагч юм. Тэрээр бүх тохиргоог өөрчлөх, Moderators-ыг сонгох боломжтой. Хэрэв та Collab-ыг өөр хүнд зориулан үүсгэж байгаа бол тухайн хүнийг Owner-оор томилно. Ингэснээр тэр Collab-ыг чатын жагсаалтаас харж, тохиргоог нь өөрчлөх боломжтой болно.
  • Moderators. Moderators нь Owner-т Collab-ыг удирдахад тусалдаг. Owner нь тэдэнд шинэ оролцогч урих, таск үүсгэх зэрэг нэмэлт эрх олгох боломжтой.
  • Make chat history available to new members. Энэ тохиргоог идэвхжүүлбэл шинээр нэмэгдсэн оролцогчид өмнөх чатын түүхийг харах боломжтой болно. Ингэснээр тэд төслийн явц, өмнөх хэлэлцүүлгийг хурдан ойлгоход дөхөм болдог.
  • Users allowed to invite new collab members. Шинэ оролцогч урих эрхтэй хэрэглэгчдийг сонгоно. Багийн бүрэлдэхүүнийг хянах, санамсаргүй урилгаас сэргийлэхийн тулд энэ эрхийг зөвхөн Owner болон Moderators-т олгохыг зөвлөж байна.
  • Users allowed to post messages. Чатад хэн мессеж бичих эрхтэйг тохируулна. Хэрэв чат нь зөвхөн зар, мэдээлэл түгээх зориулалттай бол энэ эрхийг зөвхөн Owner болон Moderators-т өгч, шаардлагагүй мессежээс сэргийлж болно. Харин бүх оролцогч төслийн талаар хэлэлцэх шаардлагатай бол All members-ыг сонгоно.
Collab хандалтын эрхийг тохируулах

Collab task. Энэ хэсэгт Collab доторх таскуудтай ажиллах хандалтын эрхийг тохируулна.

  • Users allowed to view collab tasks. Collab-ын таскуудыг харах эрхийг тохируулна. Нууц мэдээллийг хамгаалах шаардлагатай бол зөвхөн тодорхой ажилтнуудад энэ эрхийг олгоно.
  • Users allowed to sort and move collab tasks. Таскуудын дарааллыг өөрчлөх, нэг баганаас нөгөө багана руу шилжүүлэх эрхийг тохируулна. Хэрэв зөвхөн Owner таскуудын дарааллыг удирдах ёстой бол энэ эрхийг бусад хэрэглэгчдэд олгохгүй байж болно.
  • Users allowed to create new tasks. Шинэ таск үүсгэх эрхийг тохируулна. Хэрэв бүх оролцогч таскууд дээр хамтран ажиллах шаардлагатай бол энэ эрхийг All members-т олгоно.
  • Users allowed to edit collab tasks. Таск засварлах эрхийг тохируулна. Хэрэв бүх оролцогч таск засварлах шаардлагатай бол All members-ыг сонгоно. Харин зөвхөн байгууллагын ажилтнууд засварлах эрхтэй байх ёстой бол Employees only-г сонгоно.
  • Users allowed to delete collab tasks. Таск устгах эрхийг тохируулна. Санамсаргүйгээр таск устгахаас сэргийлэхийн тулд энэ эрхийг зөвхөн Owner болон Moderators-т олгохыг зөвлөж байна.
Collab хандалтын эрхийг тохируулах

Файл болон хуанлийн хандалтын эрхийг тусад нь тохируулна. Үүний тулд Collab дахь Files болон Calendar табуудыг нээж, оролцогч бүрийн хандалтын эрхийг тохируулна.

Файлын хандалтын эрх

Хуанлийн хандалтын эрх

Collab хандалтын эрхийг тохируулах

Та Collab үүсгэх үедээ эсвэл дараа нь тохиргоо хэсгээс хандалтын эрхийг тохируулах боломжтой.
Collab үүсгэх

Collab үүсгэх үедээ хандалтын эрхийг тохируулахын тулд Access permissions хэсэг дээр дарж дараах тохиргоог хийнэ.

  • Owner. Owner нь Collab-ыг бүрэн удирдах эрхтэй, үндсэн хариуцагч юм. Тэрээр бүх тохиргоог өөрчлөх, Moderators-ыг сонгох боломжтой.
  • Moderators. Moderators нь Owner-т Collab-ыг удирдахад тусалдаг. Owner нь тэдэнд шинэ оролцогч урих, таск үүсгэх зэрэг нэмэлт эрх олгох боломжтой.
  • Can invite members. Шинэ оролцогч урих эрхтэй хэрэглэгчдийг сонгоно. Багийн бүрэлдэхүүнийг хянах, санамсаргүй урилгаас сэргийлэхийн тулд энэ эрхийг зөвхөн Owner болон Moderators-т олгохыг зөвлөж байна.
  • Can post messages to chat. Чатад хэн мессеж бичих эрхтэйг тохируулна. Хэрэв чат нь зөвхөн зар, мэдээлэл түгээх зориулалттай бол энэ эрхийг зөвхөн Owner болон Moderators-т өгч, шаардлагагүй мессежээс сэргийлж болно. Харин бүх оролцогч төслийн талаар хэлэлцэх шаардлагатай бол All members-ыг сонгоно.

Мобайл апп

Collab хандалтын эрхийг тохируулах
Collab хандалтын эрхийг тохируулах

Гар утасны апп дээр Files, Calendar болон Tasks-ын хандалтын эрхийг тохируулах боломжгүй. Эдгээр эрхийг тохируулахын тулд Bitrix24-ийг компьютер дээрээс ашиглана.

Collab-ын тохиргооноос хандалтын эрхийг өөрчлөх:

  1. Collab-ын чатыг нээж, нэрэн дээр нь дарна.
  2. Баруун дээд буланд байрлах гурван цэг (...) дээр дарна.
  3. Edit -ийг сонгоно.
  4. Access permissions хэсэг рүү орно.
  5. Collab хандалтын эрхийг шаардлагын дагуу өөрчилнө.
Collab хандалтын эрхийг тохируулах
Collab хандалтын эрхийг тохируулах
Collab хандалтын эрхийг тохируулах
Collab хандалтын эрхийг тохируулах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Хандалтын эрх нь Collab доторх ажлыг зохион байгуулахад тусалдаг. Ингэснээр Collab-ын хэрэгслүүдийг хэн, ямар эрхтэй ашиглахыг тохируулах боломжтой.
  • Collab үүсгэх үедээ эсвэл дараа нь тохиргоо хэсгээс хандалтын эрхийг тохируулах боломжтой.
  • Хандалтын эрх нь Collab management болон Collab tasks гэсэн хоёр хэсэгт хуваагдана.
  • Collab management хэсэгт Collab-ын тохиргоог өөрчлөх, шинэ оролцогч урих, чатад мессеж бичих эрхийг хэнд олгохыг тохируулна.
  • Collab tasks хэсэгт Collab доторх таскуудтай ажиллах хандалтын эрхийг тохируулна.
  • Гар утасны апп дахь хандалтын эрхийн боломжууд нь веб хувилбар-аас ялгаатай. Files, Calendar болон Tasks-ын хандалтын эрхийг гар утасны апп дээр тохируулах боломжгүй тул эдгээрийг тохируулахын тулд Bitrix24-ийг компьютер дээрээс ашиглана.