SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Collab үүсгэх

Collab үүсгэх

Collab нь байгууллагын гаднах хамтрагч болон харилцагчидтай хамтран ажиллах зориулалттай орчин юм. Энд олон төрлийн аппликейшн хооронд шилжих шаардлагагүй бөгөөд ажиллахад шаардлагатай бүгд нэг дор байдаг.

  • Collab чатад асуудлаа хэлэлцэх
  • Файл хуваалцах
  • Таск оноох
  • Уулзалт зохион байгуулах

Collab ашиглан хамтын төслийг зохион байгуулна. Байгууллагын ажилтнууд болон гаднын хамтрагчдыг, тухайлбал гэрэл зурагчин, чимэглэл хариуцагч зэрэг хүмүүсийг Collab-д нэмнэ.

Collabs: Эхлэл

Та Bitrix24-ийн веб болон гар утасны апп-аас Collab үүсгэх боломжтой.

Вэб хувилбар

  1. Messenger - Chats хэсэг рүү хандана.
  2. Харандааны дүрс дээр дарж Collab-ыг сонгоно.
Collab үүсгэх

Collab-ын дараах мэдээллийг бөглөнө.

Image. Чатын жагсаалтаас Collab-ыг хурдан танихын тулд зураг байршуулна.

Name. Төслийн нэрийг оруулна.

Description. Төслийн зорилго болон хийх ажлын талаар товч тайлбар бичнэ. Collab үүсгэсний дараа энэ тайлбар чат дахь хамгийн эхний мессеж хэлбэрээр харагдана.

Assign permissions. Collab-ыг хэн өөрчлөх эрхтэйг сонгоно. Үүнд чатад мессеж бичих, оролцогч урих, хандалтын эрхийг тохируулах зэрэг эрхүүд багтана. Дараа нь Save дээр дарна.

Collab-ын хандалтын эрхийг тохируулах

Бүх мэдээллийг бөглөсний дараа Create collab дээр дарна.

Collab үүсгэх

Collab-ыг эхлүүлэхийн тулд байгууллагын ажилтнууд болон гадны хэрэглэгчдийг урьж оролцуулна.

Collab-д ажилтан эсвэл зочин урих

Collab үүсгэх

Мобайл апп

  1. Messenger хэсэгт хандаж Add (+) дээр дарна.
  2. Collab-ыг сонгоно.
Collab үүсгэх
Collab үүсгэх

Continue дээр дарна. Collab-ын лого байршуулж, нэр болон тайлбарыг оруулна. Дараа нь хандалтын эрхийг тохируулж, чатад хэн мессеж бичих, оролцогч урих зэрэг эрхүүдийг тодорхойлно.

Collab-ын хандалтын эрхийг тохируулах

Бүх мэдээллийг бөглөсний дараа Create collab дээр дарна.

Collab үүсгэх
Collab үүсгэх

Collab-ыг эхлүүлэхийн тулд хэрэглэгчдийг урьж оролцуулна.

Collab үүсгэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Collab нь байгууллагын гаднах багууд болон харилцагчидтай хамтран ажиллах зориулалттай орчин юм. Олон төрлийн аппликейшн хооронд шилжих шаардлагагүй бөгөөд ажилд хэрэгтэй бүх зүйл нэг дор бий.
  • Collab-ыг Bitrix24-ийн веб болон гар утасны апп-аас үүсгэх боломжтой.
  • Collab үүсгэхийн тулд Messenger - Chats хэсэгт орж, харандааны дүрс дээр дараад Collab-ыг сонгоно.
  • Collab-ын зураг, нэр болон тайлбарыг оруулна.
  • Чатад хэн мессеж бичих, оролцогч урих зэрэг Collab-ыг өөрчлөх эрхтэй хэрэглэгчдийг сонгон хандалтын эрхийг тохируулна.