Байгууллагын бүтэц: Шинэ интерфэйс болон боломжууд
Байгууллагын бүтэц нь хэлтэс хоорондын уялдаа холбоо, бүтцийг харуулсан диаграмм юм. Хэлтэс бүрийн удирдлага, орлогч удирдлага болон ажилтнуудын үндсэн үүргийг тодорхой харуулна. Мөн хэлтэс бүрийн үйл ажиллагаа болон тухайн хэлтэст ажиллаж буй хүмүүсийн мэдээллийг харах боломжтой.
Байгууллагын бүтэц нь танай байгууллагын багийн хамтын ажиллагааг сайжруулахад тусална.
Ажилтнуудыг чат болон сувагт нэмэх. Шинээр ажилд орсон ажилтнууд холбогдох чат болон сувагт автоматаар нэмэгдэж, ажлаас гарсан ажилтнууд хасагдана.
Шинэ ажилтнуудад байгууллагаа танилцуулах. Байгууллагын бүтэц нь компанийн зохион байгуулалт, хэлтэс бүрийн хариуцах ажил болон тухайн хэлтэст ажиллаж буй хүмүүсийг харуулна.
Хэлтэс болон ажилтнуудыг хайх. Хайлтын мөрийг ашиглан хэлтсийг нэрээр нь, ажилтныг овгоор нь хялбархан хайж олно.
Ажлын урсгалыг зохицуулах. Хэлтсийн удирдлагууд ажилтнуудаас ажлын урсгалаар илгээсэн чөлөө авах, томилолтод явах зэрэг хүсэлтийг баталгаажуулна.
Хэлтсийн ажлыг хянах. Удирдлагууд ажилтнуудын таскуудыг харах, ажлын тайланг шалгах боломжтой.

Байгууллагын бүтэцтэй ажиллах
Байгууллагын бүтцэд багтсан хэлтэс бүр өөрийн мэдээллийн хэсэгтэй. Үүнд тухайн хэлтсийн чиг үүрэг, удирдлага, орлогч удирдлага болон ажилтнуудын мэдээлэл багтана.
Хэлтэс хоорондын уялдаа холбоог харахын тулд тухайн хэлтэс дээр дарна. Хэлтэс хоорондын холбоосыг цэнхэр сумнуудаар харуулна.

Байгууллагын бүтцэд хэлтэс үүсгэх, засварлах, устгах, удирдлагыг өөрчлөх, ажилтнуудыг шилжүүлэх зэрэг үйлдэл хийх боломжтой.
Хэлтэс үүсгэх. Add дээр дарж, Department сонгоод Next дээр дарна.
[Байгууллагын бүтцэд хэлтэс үүсгэх болон өөрчлөх]

Хэлтэс засварлах. Дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Edit department: Хэлтсийн нэр, тайлбар болон харьяалагдах дээд хэлтсийг өөрчлөх.
- Add subdepartment: Тухайн хэлтсийн доор шинэ дэд хэлтэс үүсгэх.
- Edit employees and supervisors: Хэлтсийн ажилтнууд, удирдлага болон орлогч удирдлагыг өөрчлөх.
- Transfer from department: Бусад хэлтэст харьяалагдаж буй ажилтныг сонгосон хэлтэс рүү шилжүүлэх.
- Invite to Bitrix24: Шинэ ажилтныг Bitrix24-д урьж, сонгосон хэлтэст шууд нэмэх.
- Add to department: Ажилтныг бусад харьяалагддаг хэлтсээс хасахгүйгээр сонгосон хэлтэст мөн нэмэх.
- Delete department: Хэлтсийг устгах.

Хэлтсийн мэдээлэл харах. Хэлтэс дээр дарж, баруун талд дэлгэрэнгүй мэдээллийг харна. Үүнд хэлтсийн тайлбар, удирдлага, орлогч удирдлага болон ажилтнуудын мэдээлэл багтана. Хайлтын талбарыг ашиглан ажилтныг нэр эсвэл албан тушаалаар нь хурдан хайж олох боломжтой.

Хэлтсийг шилжүүлэх. Хэлтэс дээр дарж, хулганы товчийгтовч дарсан хэвээр зүүн эсвэл баруун тийш чирж шилжүүлнэ.


Хандалтын эрх тохируулах. Цэс (≡) дээр дарж хэлтэс үүсгэх, засварлах, ажилтан нэмэх, орлогч удирдлага томилох зэрэг үйлдлийг хэн хийх эрхтэйг тохируулна.
[Компанийн бүтцийн хандалтын эрх]

Ажилтан эсвэл хэлтэс хайх. Томруулдаг шилний дүрс дээр дарна. Өмнө нь хайсан ажилтан болон хэлтсүүдийн жагсаалт гарч ирнэ. Өөр ажилтан эсвэл хэлтэс хайхын тулд нэрийг хайлтын талбарт оруулна.
Хайсан ажилтнаа олоход Bitrix24 компанийн бүтцэд тухайн ажилтны харьяалагдах хэлтсийг, баруун талын жагсаалтад ажилтны нэрийг тодруулж харуулна.

Компанийн бүтцээс өөрийгөө олох. Зүүн доод буланд байрлах Find me дээр дарна. Bitrix24 таны харьяалагдах хэлтэс болон баруун талын жагсаалтад таны нэрийг тодруулж харуулна.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Компанийн бүтэц нь хэлтэс болон тэдгээрийн харилцан хамаарлыг харуулсан бүдүүвч юм.
- Хэлтэс бүрд удирдлага, орлогч удирдлага болон ажилтнуудын үүрэг, албан тушаалыг тодорхой харуулна.
- Компанийн бүтэц нь байгууллага доторх багаар ажиллах үйл явцыг зохион байгуулахад тусална. Шинэ ажилтнуудад компанийн бүтцийг танилцуулах, ажилтнуудыг чат болон сувагт нэмэх, хэлтэс эсвэл ажилтныг хурдан хайж олох боломжтой. Удирдлагууд хэлтсийн ажлыг хянаж, ажлын урсгалыг уялдуулан зохицуулна.
- Шинэ хэлтэс үүсгэх, одоо байгаа хэлтсийг засварлах, ажилтнуудыг хэлтэс хооронд шилжүүлэх зэрэг үйлдлийг хийх боломжтой.
- Хандалтын эрхийг тохируулж, хэлтэс үүсгэх, засварлах, ажилтан нэмэх, орлогч удирдлага томилох зэрэг үйлдлийг хэн хийх эрхтэйг сонгоно.