Компанийн бүтцэд хэлтэс үүсгэх, удирдах
Компанийн бүтэц үүсгэх, удирдах
Компанийн бүтэц нь хэлтсүүдээс бүрдэнэ. Та шинэ хэлтэс үүсгэх эсвэл одоо байгаа хэлтсийн мэдээллийг засварлах боломжтой. Хэлтсийн тохиргооны цонхонд дараах үндсэн үүргүүд байдаг.
- Хэлтсийн дарга (Supervisor) – тухайн хэлтсийг удирдах үндсэн ажилтан.
- Орлогч дарга (Deputy Supervisor) – хэлтсийн даргыг орлон ажиллах ажилтан.
- Ажилтнууд (Employees) – тухайн хэлтэст харьяалагдах ажилтнууд.
Холбогдох хандалтын эрх (Access Permissions) бүхий хэрэглэгчид нь шинэ хэлтэс үүсгэх, одоо байгаа хэлтсийн мэдээллийг засварлах, хэлтэст ажилтан нэмэх боломжтой.
Энэ нийтлэлд:
Хэлтэс үүсгэх
- Employees хэсэг рүү орно.
- Company Structure табыг нээнэ.
- Add дээр дарна.
- Department -ийг сонгоно.
- Next товчийг дарна.

Хэлтсийн дараах мэдээллийг оруулна. Үүнд:
- Parent department (Харьяалагдах үндсэн хэлтэс) — Энэ хэлтэс аль үндсэн хэлтэст харьяалагдахыг сонгоно.
- Name (Нэр) — Компанийн бүтцэд харагдах хэлтсийн нэрийг оруулна.
- Description (Тайлбар) — Хэлтсийн үүрэг, хариуцлага, гүйцэтгэх ажил эсвэл ажлын цаг зэрэг нэмэлт мэдээллийг оруулж болно.

Үүргүүдийг тохируулна:
- Supervisors (Хэлтсийн дарга) — Нэгээс олон дарга томилж болно.
- Deputy supervisors (Орлогч дарга) — Нэгээс олон орлогч дарга томилж болно.
- Employees (Ажилтнууд) — Багийн гишүүдийг нэмнэ.
- Transfer from their departments (Одоогийн хэлтсээс шилжүүлэх) — Ажилтнуудыг шинэ хэлтэс рүү шилжүүлж, өмнө нь харьяалагдаж байсан бусад хэлтсээс нь хасна.
- Add as multi-role employees (Олон үүрэгтэй ажилтнаар нэмэх) — Ажилтнуудыг одоогийн хэлтэст нь хэвээр үлдээж, шинэ хэлтэст давхар харьяалуулах боломжтой. Ингэснээр нэг ажилтан хэд хэдэн хэлтэст зэрэг ажиллах боломжтой.
Хэлтэс үүсгэх үед тухайн хэлтсийн гишүүдийг чат, сувгууд болон Collabs-д зэрэг нэмэх боломжтой.
Хэлтэст ажилтнуудыг нэмсний дараа Next товчийг дараад хэлтсийн мэдээллийг шалгаж, бүх мэдээлэл зөв бол Create Department товчийг дарж хэлтсийг үүсгэнэ.



Дэд хэлтэс нэмэх
Та одоо байгаа хэлтсийн доор шинэ дэд хэлтэс үүсгэх боломжтой.
- Гурван цэгтэй цэс (...) - ийг нээнэ.
- Add subdepartment or team дээр дарна.
- Department - ийг сонгоно.
- Хэлтсийн мэдээллийг оруулж, удирдлагын үүрэг болон ажилтнуудыг томилно.



Хэлтсийг засварлах эсвэл устгах
Хэрэв компанийн бүтэц өөрчлөгдсөн бол одоо байгаа хэлтсийн мэдээллийг засварлах эсвэл шаардлагатай тохиолдолд устгах боломжтой.
Хэлтсийг засварлах. Та хэлтсийн нэр, тайлбарыг өөрчлөх, шинэ хэлтсийн дарга эсвэл орлогч дарга томилох, мөн өөр хэлтсээс ажилтнуудыг шилжүүлэх боломжтой.
- Гурван цэгтэй цэс (...) - ийг нээнэ.
- Edit department - ийг сонгоно.
- Edit товчийг дарна.
- Шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, шаардлагатай бол шинэ хэлтсийг сонгоно.
- Save and exit товчийг дарж өөрчлөлтөө хадгална.



Хэлтэс устгах. Гурван цэгтэй цэс (...) - ийг нээгээд Delete department - ийг сонгоно.
Хэлтсийг устгасны дараа тухайн хэлтэст харьяалагдаж байсан ажилтнууд болон дэд хэлтсүүд нь автоматаар дээд түвшний (эх) хэлтэс рүү шилжинэ.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Компанийн бүтэц нь хэлтсүүдээс бүрдэнэ.
- Хэлтэс бүр хэлтсийн дарга, орлогч дарга болон ажилтнуудтай байна.
- Зохих хандалтын эрхтэй хэрэглэгчид хэлтэс үүсгэх, засварлах, устгах зэрэг удирдлагын үйлдлийг хийх боломжтой.
- Хэлтэс үүсгэхдээ хэлтсийн мэдээллийг оруулж, удирдлагын үүрэг болон ажилтнуудыг томилно.
- Хэлтсийн мэдээллийг шаардлагатай үед шинэчлэх эсвэл устгах боломжтой.