Ажилчид
Ажилтнуудын жагсаалт нь таны Bitrix24 бүртгэлийн бүх хэрэглэгчийн мэдээллийг агуулна. Эндээс ажилтнуудын холбоо барих мэдээлэл, ямар Bitrix24 аппликейшн суулгасныг шалгах, ажлаас гарсан ажилтнуудын мэдээллийг харах, мөн шинэ хэрэглэгч урих боломжтой.
Жагсаалтыг харахын тулд зүүн талын цэсээс Employees хэсэгт хандана.

Ажилтны нэрийн хажууд байрлах (☰) цэсийн дүрс дээр дарж тухайн ажилтны профайлыг нээх, мессеж илгээх эсвэл таск оноох боломжтой.
Зөвхөн администратор ажилтныг ажлаас чөлөөлөх боломжтой.
Mobile app болон Desktop app баганад тухайн ажилтан Bitrix24 аппликейшн суулгасан эсэхийг харуулна. Аппликейшн суулгасан тохиолдолд нэр нь тухайн баганад харагдана.

Жагсаалтыг тохируулах
Тохиргоо (⚙️) дүрс дээр дарж, жагсаалтад харуулах талбаруудаа сонгоно.

Шүүлтүүр
Шүүлтүүр ашиглан ажилтан болон хэрэглэгчийн бүлгийг хайж болно.
Стандарт шүүлтүүрүүд:
- Added to company: Таны Bitrix24 бүртгэлд одоо ажиллаж байгаа ажилтнууд.
- Invited: Урилга хүлээн авсан боловч хараахан зөвшөөрөөгүй хэрэглэгчид. Урилгыг дахин илгээх эсвэл хэрэглэгчийг устгах боломжтой.
- Administrators: Администраторын хандалтын эрхтэй хэрэглэгчид.
- Dismissed: Байгууллагад ажиллахаа больсон ажилтнууд.
- Extranet: Уригдсан бөгөөд идэвхтэй Extranet хэрэглэгчид.
- Pending confirmation: Урилгыг хүлээн авсан хэрэглэгчид. Тэдгээрийг баталгаажуулах эсвэл татгалзах боломжтой.

Хайлтын мөрөөр шүүх. Хайлтын мөрөнд ажилтны овгийг бичиж эхлэхэд Bitrix24 тухайн ажилтныг жагсаалтаас автоматаар хайж олно.

Custom filters. Тодорхой шалгуураар ажилтан хайх шаардлагатай тохиолдолд Custom filter ашиглана. Жишээлбэл, нэг хотоос ажиллаж буй ажилтнуудыг хайж болно.
- Add field дээр дарна.
- City талбарыг сонгоно.
- Хотын нэрийг оруулна.
- Шүүлтүүрийг хадгалснаар дахин тохируулах шаардлагагүй болно.

Хэлтсээр шүүлт хийх. Нэг хэлтэст харьяалагдах ажилтнуудыг хурдан олохын тулд Department баганад тухайн хэлтсийн нэр дээр дарна.

Жагсаалтыг экспортлох
Ажилтнуудын жагсаалтыг Excel рүү экспортлох эсвэл харилцагчдын мэдээллийг төхөөрөмж болон аппликейшнтай синхрончлох боломжтой.
Тохиргоо (⚙️) дүрс дээр дарж дараах сонголтуудаас сонгоно.
- Export to Microsoft Excel — Жагсаалтад байгаа бүх мэдээллийг файлд оруулна. Зөвхөн тодорхой мэдээллийг экспортлох шаардлагатай бол эхлээд жагсаалтын хуудсыг тохируулна.
- Synchronize with Microsoft Outlook — Microsoft Outlook -той синхрончилно.
- Synchronize with CardDav — CardDAV -тэй синхрончилно.
- Apply default sorting — Анхдагч эрэмбэлэлтийг ашиглана. Энэ үед жагсаалтад эхлээд ажилтны удирдлага, дараа нь тухайн удирдлагад харьяалагдах ажилтнууд харагдана.
