SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ажлын цагийн хяналт

Ажилтнуудын ажилласан цагийг бүртгэх нь олон байгууллагын хувьд чухал хэрэгцээ юм. Bitrix24-ийн тусламжтайгаар багийнхаа ажлын хуваарийг хялбархан үүсгэж, системд суурилсан энгийн хэрэгслүүдээр ажлын цагийг нь удирдах боломжтой.

Энэхү боломж таны ашиглаж буй багцад багтсан эсэхийг шалгана уу.
[Bitrix24 багц болон үнийн мэдээлэл]

Ажлын хуваарь үүсгэхийн тулд:

  1. Employees хэсэгт хандана.
  2. Time and reports дээр дарна.
  3. Work schedules сонгоно.
  4. Add schedule дээр дарна.
  5. Тохиргоог хийнэ.

Ажлын цагийн хяналт

Хуваарийн төрлийг сонгож, тайлант хугацааг тохируулан тухайн хуваарьт хамрагдах ажилтнуудыг сонгоно.

[Ажлын хуваарийн төрлүүд]

Ажлын цагийн хяналт

Work hours. Ажлын өдрүүд, цаг болон завсарлагын үргэлжлэх хугацааг тохируулна.

Ажлын цагийн хяналт

Working time control. Хянах үйл ажиллагааг сонгоно.

  • Ажил эхлэх болон дуусах цагийн бүртгэл (Clock-in and clock-out)
  • Зөвхөн ажил эхлэх цагийн бүртгэл (Clock-in only)

Ажлын цагийн хяналт

Track schedule violations. Хянах ажлын хуваарийн зөрчлийн төрлүүдийг сонгоно.

  • Clock-in and clock-out: Ажил эхлүүлэх болон дуусгах цагийн хязгаарыг тогтооно. Ажилтан тогтоосон цагийг зөрчсөн тохиолдолд сонгосон хүлээн авагчдад мэдэгдэл илгээнэ.
  • Working hours per day: Ажилтан өдөрт тогтоосон цагаас бага ажилласан тохиолдолд сонгосон хэрэглэгчдэд мэдэгдэл илгээнэ.
  • Maximum length of time to shift clock-in and clock-out times: Ажилтны ажил эхлэх болон дуусах цагийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой хугацааны хязгаарыг тогтооно. Энэ хязгаараас хэтэрсэн өөрчлөлт хийвэл зөрчлийн мэдэгдэл илгээнэ.
  • Maximum underworked hours for reporting period: Сонгосон тайлант хугацаанд ажилтан нийт хэдэн цаг дутуу ажиллаж болохыг тогтооно. Энэ хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд зөрчлийн мэдэгдэл илгээнэ.

Ажлын цагийн хяналт

Зөрчлийн талаарх мэдэгдлийг ажилтны шууд удирдлагад мөн илгээх боломжтой. Энэ сонголтыг ашиглахын тулд байгууллагын бүтцийг зөв тохируулсан байх шаардлагатай.
[Байгууллагын бүтэц]

Ажлын цагийн хяналт

Shifts хуваарь нь зөрчил хянах нэмэлт тохиргоонуудтай.

  • Maximum length of time to shift clock-in and clock-out times: Ажилтан ажил эхлэх болон дуусах цагийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой хугацааны хязгаарыг тогтооно. Энэ хязгаараас хэтэрсэн өөрчлөлт хийвэл зөрчлийн мэдэгдэл илгээнэ.
  • Shift start: Ажилтан ээлжээ хэдий хүртэл хоцорч эхлүүлж болохыг тогтооно.
  • Missed a shift: Ажилтан ээлжээ огт эхлүүлээгүй тохиолдолд мэдэгдэл илгээнэ.

Ажлын цагийн хяналт

Restrictions. Ажилтнууд ажлын цагаа бүртгэхэд ашиглаж болох төхөөрөмжүүдийг сонгоно:
- Веб хөтөч (Web browser)
- Гар утасны аппликейшн (Mobile app)
- Хоёр сонголт хоёулаа (Both options)

Ажлын цагийн хяналт

Анхаарах зүйл: Ажилтан ажлаа эхлүүлэхээс өмнө ажлын хуваарьт өөрчлөлт оруулна. Ажлын өдөр үргэлжилж байх үед өөрчлөлт хийвэл Worktime хэсэгт хоёр бүртгэл харагдана. Эхнийх нь өөрчлөлт хийхээс өмнө ажилласан хугацааг, хоёр дахь нь Expired төлөвтэй бүртгэлийг харуулна.

Энэ тохиолдолд ажилтан ажлаа дуусгах цагийн бүртгэл хийж, шалтгаанаа тайлбарлах шаардлагатай. Бүртгэгдсэн цаг буруу байвал администратор Worktime табаас засварлах боломжтой.

Ажлын цагийн хяналт

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 дээр ажлын хуваарь үүсгэж, ажилтнуудын ажлын цагийг хянана.
  • Ажлын хуваарийн зөрчлийг бүртгэж, удирдлагуудад автоматаар мэдэгдэл илгээнэ.
  • Ажилтнууд ажлын цагаа бүртгэхэд ашиглах төхөөрөмжүүдийг сонгоно.
  • Ажлын цагийн бүртгэл үнэн зөв байхын тулд ажилтнууд ажлаа эхлүүлэхээс өмнө хуваарьт өөрчлөлт оруулна.