SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ажлын хуваарийн төрлүүд

Өөр өөр хэлтсийн ажилтнууд ажлын цагийн ялгаатай хуваариар ажиллах нь түгээмэл байдаг. Ажилтнуудын ажлын цагийг илүү үр дүнтэй бүртгэж, удирдахын тулд ажлын хуваарь тохируулна.

Employees хэсэг > Time and reports таб > Work schedules руу хандана.

Ажлын хуваарийн төрлүүд

Bitrix24 нь ажлын хуваарийн дараах гурван төрлийг дэмждэг.

  • Тогтмол хуваарь (Fixed)
  • Уян хатан хуваарь (Flexible)
  • Ээлжийн хуваарь (Shifts)

Ажлын хуваарийн төрлүүд

Тогтмол хуваарь (Fixed schedule)

Ажлын цагийг нарийн хянаж, зөрчлийг бүртгэхийн тулд тогтмол хуваарь ашиглана. Бодит ажилласан цагаар цалин тооцдог байгууллагад энэ төрлийн хуваарь тохиромжтой.

Тохируулах дараалал:

  1. Хуваарийн төрлөөс Fixed сонгоно.
  2. Хуваарийн нэрийг оруулах эсвэл анхдагч нэрийг хэвээр үлдээнэ.
  3. Тайлант хугацааг сонгоно: долоо хоног, хоёр долоо хоног, сар эсвэл улирал.
  4. Ажилтан эсвэл хэлтсийг сонгоно. Тодорхой ажилтнуудыг хуваариас хасах бол exceptions хэсэгт нэмнэ.
  5. Ажлын өдрүүд, цаг болон завсарлагын хугацааг тохируулна. Нийт ажиллах цаг автоматаар тооцогдоно.
  6. Амралтын болон баярын өдрүүдийг тохируулна. Gear дүрс дээр дарж улс сонгох эсвэл нэмэлт амралтын өдөр оруулна.
  7. Шаардлагатай бол ажлын цагтай холбоотой нэмэлт дүрмүүдийг тохируулна.
[Ажлын цагийн хяналт болон хязгаарлалт]
Ажлын хуваарийн төрлүүд

Уян хатан хуваарь (Flexible schedule)

Уян хатан хуваарь нь ажилтнуудад ажлаа эхлүүлэх болон дуусгах цагаа өөрсдөө сонгох боломж олгоно. Нэг ажлын өдөр 24 цагаас илүү үргэлжилж болно.

Тохируулах дараалал:

  1. Хуваарийн төрлөөс Flexible сонгоно.
  2. Хуваарийн нэрийг оруулах эсвэл анхдагч нэрийг хэвээр үлдээнэ.
  3. Тайлант хугацааг сонгоно.
  4. Ажилтнуудыг сонгоно. Шаардлагатай бол хасах ажилтнуудыг exceptions хэсэгт нэмнэ.
  5. Allow clock-in and clock-out хэсэгт ажилтнуудын ажлаа эхлүүлэх, дуусгах цагийг бүртгэхэд ашиглаж болох төхөөрөмжүүдийг сонгоно.

Ажлын хуваарийн төрлүүд

Ээлжийн хуваарь (Shifts schedule)

Ажилтнуудыг ээлжээр сэлгэн ажиллуулахын тулд ээлжийн хуваарь ашиглана. Ээлж бүр ажлын өдөр эхлэх болон дуусах цагийг тодорхойлно.

Тохируулах дараалал:

  1. Хуваарийн төрлөөс Shifts сонгоно.
  2. Хуваарийн нэрийг оруулах эсвэл анхдагч нэрийг хэвээр үлдээнэ.
  3. Тайлант хугацааг сонгоно.
  4. Ажилтан эсвэл хэлтсийг сонгоно. Шаардлагатай бол хасах ажилтнуудыг exceptions хэсэгт нэмнэ.
  5. Maximum early shift start (offset) тохиргоог хийнэ.
  6. Work hours хэсэгт Add shift дээр дарж, ажлын цаг болон завсарлагыг тодорхойлно.
  7. Хуваарийг хадгалж, ажилтнуудад ээлж хуваарилна.

Хоёр ээлжийн цаг давхцах боломжгүй. Хэрэв давхцсан тохиолдолд өмнөх ээлж дараагийн ээлж эхлэх үед дуусна.

Ажлын хуваарийн төрлүүд
Ажлын хуваарийн төрлүүд

Ээлжийн өнгөний тэмдэглэгээ

  • Ногоон – Удахгүй эхлэх ээлжийг илэрхийлнэ.
  • Улаан – Ажилтан ээлждээ ирээгүйг илэрхийлнэ.
  • Шар – Ажилтан ээлж эхлэхээс өмнө ажлаа эхлүүлснийг илэрхийлнэ. Энэ өөрчлөлтийг удирдлага баталгаажуулах шаардлагатай. Баталгаажуулаагүй тохиолдолд тухайн хугацааг ажилласан цагт тооцохгүй.

Ажлын хуваарийн төрлүүд

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Ажилтнуудын ажлын цагийг удирдаж, бүртгэхийн тулд ажлын хуваарь үүсгэнэ.
  • Employees хэсэг > Time and reports таб > Work schedules руу очно.
  • Байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн тогтмол, уян хатан эсвэл ээлжийн хуваариас сонгоно.