SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Ирэх болон гарах дуудлагыг удирдахын тулд Bitrix24 Telephony ашиглана. Дуудлага хийх эсвэл хүлээн авах үед дуудлагын форм автоматаар нээгдэнэ.

[Дуудлагын форм]

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Веб хөтөч болон Bitrix24 Messenger-ээр дуудлага хийх

Дараах гурван аргаар дуудлага хийх боломжтой.

  1. CRM хэсгээс
  2. Чатын самбар дахь дугаар залгах хэсгээс
  3. Дуудлагын мэдэгдэл бүхий чатаас

CRM хэсгээс дуудлага хийх

Харилцагчийн мэдээллийн форм дахь утасны дугаар, утасны дүрс эсвэл таймлайн дахь үйл ажиллагааны формын Call товчийг дарна.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

CRM форм нээхгүйгээр дуудлага хийхийн тулд Kanban харагдац дахь утасны дүрс дээр дарна.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Дугаараар залгах хэсгийг ашиглах

Чатын самбар дахь утасны дүрс дээр дарж дугаар залгах хэсгийг нээнэ. Утасны дугаараа оруулаад Call товчийг дарна.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Чатаас дуудлага хийх

Дуудлагын мэдэгдэл бүхий чатаас харилцагч руу шууд залгах боломжтой. Хэрэв та дуудлага алдсан бол чатад аваагүй дуудлагын мэдэгдэл гарч ирнэ. Эргэж залгахын тулд чат дахь харилцагчийн утасны дугаар дээр дарна.

[Телефоны тохиргоо]

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Гар утасны аппликэйшнаас хэрхэн дуудлага хийх вэ?

Та дараах гурван аргаар дуудлага хийх боломжтой:

  1. CRM хэсгээс
  2. Дугаар залгах хэсгээс
CRM хэсгээс дуудлага хийх

Гар утасны аппликэйшн дээр харилцагчийн формыг нээнэ. Menu > CRM > Call > Call using Bitrix24 хэсэгт хандана.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Харилцагчийн формыг нээхгүйгээр дуудлага хийхийн тулд Kanban харагдац дахь утасны дүрс дээр товшоод Call using Bitrix24 сонголтыг сонгоно.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Дугаараар залгах хэсгийг ашиглах

Шинэ дугаар руу залгахын тулд Menu > Call хэсэгт орж, утасны дугаараа оруулаад утасны дүрс дээр товшино.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Чатаас дуудлага хийх

Залгахыг хүссэн харилцагчийн чатыг нээнэ. Утасны дугаар дээр товшоод Using Bitrix24 сонголтыг сонгоно.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Веб хөтөч болон Bitrix24 Messenger-ээр ирсэн дуудлагад хариулах

Дуудлагад хариулахын тулд дуудлагын форм дахь Answer товчийг дарна. Дуудлагыг хүлээн авахаас татгалзах бол Ignore товчийг дарна.

[Дуудлага хуваарилах бүлгүүдийг тохируулах]

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Гар утасны аппликэйшн дээр ирсэн дуудлагыг хэрхэн хүлээн авах вэ?

Гар утсан дээрх дуудлагын форм нь хоёр төрлийн харагдацтай. Дуудлага ирэх үед Bitrix24 гар утасны аппликэйшн хаалттай байвал энгийн дуудлагын форм харагдана. Харин дуудлага ирэх үед та гар утасны аппликэйшн дээр ажиллаж байгаа бол Bitrix24 -ийн дуудлагын форм гарч ирнэ.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Утсаар дуудлага хийх, хүлээн авах болон шилжүүлэх

Bitrix24 дээр холбогдсон утсаар дуудлага хийх, ирсэн дуудлагад хариулах, мөн дуудлагыг бусад ажилтан руу шилжүүлэх боломжтой.

[SIP утасны тохиргоо]
[Zoiper программын утсыг Bitrix24 -тэй холбох]

Гарах дуудлага

Хэрэв та веб хөтөч эсвэл Bitrix24 Messenger аппликэйшнаас дуудлага хийж байгаа бол дуудлага анхдагч тохиргоогоор утсаар хийгдэнэ. Дуудлагыг веб хөтөч рүү шилжүүлэхийн тулд утасны дүрстэй товчийг дарна. Хэрэв товч цэнхэр байвал дуудлага утсаар, ногоон байвал веб хөтөч эсвэл Bitrix24 Messenger аппликэйшнаар хийгдэж байна гэсэн үг. Утсаар хийж буй дуудлагыг дуусгахын тулд Hang up товчийг дарна.

Bitrix24 дээр дуудлага хийх болон дуудлагад хариулах

Зүүн талын форм: Дуудлага утсаар хийгдэнэ. Баруун талын форм: Дуудлага веб хөтөчөөр хийгдэнэ.

Орж ирэх дуудлага. Ирж буй дуудлага веб хөтөч, Bitrix24 Messenger, гар утасны аппликэйшн болон утсанд нэгэн зэрэг ирнэ. Дуудлагад хариулахын тулд утсаа авна.

ТОВЧ ОЙЛГОЛТ

1. Дуудлагын форм нь дуудлагыг удирдах зориулалттай суурилуулсан хэрэгсэл юм. Ирж буй болон гарч буй дуудлагын үед автоматаар нээгдэнэ.
2. CRM, гар утасны аппликэйшн , Bitrix24 Messenger, дугаар залгах хэсэг болон дуудлагын мэдэгдэл бүхий чатаас дуудлага хийх боломжтой.
3. Хэрэв та дуудлага алдсан бол чатад мэдэгдэл гарч ирнэ. Та тухайн чатаас харилцагч руу шууд эргэж залгах боломжтой.
4. Гар утасны аппликэйшнаас дуудлага хийх хоёр арга байдаг.

  • Call — гар утасны оператороор дамжуулан дуудлага хийх
  • Call using Bitrix24 — Bitrix24 Telephony -ээр дамжуулан дуудлага хийх
5. Гар утасны аппликэйшн дээр ирсэн дуудлагын дэлгэц нь аппликэйшн нээлттэй байгаа эсэх эсвэл ард ажиллаж байгаагаас хамаарна.
6. Утас холбогдсон бол дуудлага анхдагч тохиргоогоор утсаар хийгдэнэ. Утасны дүрс дээр дарж дуудлагыг веб хөтөч рүү шилжүүлэх боломжтой.